”Салалт бол азгүйдэл биш”

Хуучирсан мэдээ: 2010.08.18-нд нийтлэгдсэн

”Салалт бол азгүйдэл биш”

“Million dollar baby” киноны од Hilary Swank нэр хүндтэй загварын сэтгүүл болох “InStyle”-н ирэх есдүгээр сарын шинэ дугаарын нүүр хуудсанд гарчээ.
Өдгөө 36 настай жүжигчин бүсгүйн гэрэл зургийг Michelangelo Di Battista авсан байна.
Мөн Оскарын шагналт жүжигчин Hilary Swank  гэр бүл болон өнгөрсөн амьдралынхаа тухай дэлгэрэнгүй ярилцлага өгсөн байна.
Тэрбээр “Миний эргэн тойронд байдаг хүмүүс намайг шоолдог. Учир нь би одоо хүртэл мөнгөний үнэ цэнийг тэдэн шиг мэддэггүй. Мөнгө чамайг юунд хүргэж, чамд юу өгөхийг одоо хүртэл би ойлгож чадаагүй л яваа. Би брэндийн хувцас сонирхож, тусгай стилист хөлсөлдөггүй. Бүгдийг өөрийнхөө хүссэнээр л хийж амьдардаг. Энэ нь зарим хүмүүст таалагддаггүй байх. Гэхдээ л миний үзэл бодол бусдынхтай адил байх албагүй шүү дээ.
Хүмүүс гэр бүл салалтыг азгүйдэл гэж хүлээж авдаг. Харин би гэр бүл салалтыг амжилт болгож чадсан гэж өөрийгөө боддог. Хэдийгээр гэрлэлтээ цуцлуулсан ч гэсэн би хуучин нөхөртэйгээ сайхан харилцаатай байдаг. Бид бие биедээ санаа тавьж, хүнд үед нь сэтгэлээр дэмждэг. Хэдийгээр амраглаж хайрлах хайр нь үгүй болоод салсан ч өөр нэг хайр үлддэг юм шиг санагддаг. Бидний хувьд бие биенээ хүндэтгэсэн хайр үргэлж байдаг” хэмээн ярьсан байна.
Сонирхуулахад, тэрбээр “The Resident” нэртэй шинэ кинонд тоглож байгаа ба  уг кино энэ оны сүүлчээр нээлтээ хийх аж.

Н.Наран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж