АН: Э.Бат-Үүлийг суллахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ

Хуучирсан мэдээ: 2021.12.22-нд нийтлэгдсэн

АН: Э.Бат-Үүлийг суллахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ

АН: Э.Бат-Үүлийг суллахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ

Ардчилсан намын гишүүн, ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг Э.Бат-Үүлийг шүүхээс гэм буруутайд тооцож, дөрвөн жилийн хорих ялаар шийтгэснийг намын гишүүд эсэргүүцэж, өнөөдөр /2021.12.22/-өөс нээлттэй микрофон ажиллуулж, тайван цуглаан хийж эхэллээ.

Э.Бат-Үүлд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэсэн бөгөөд энэ хэргийг АН-ын гишүүд "улс төрийн хэлмэгдүүлэлт" гэж үзэж байгаа юм. Тодруулбал, тус намын гишүүд эрх баригчдын золиосонд ардчилсан хувьсгалчдыг золиослож байгаад харамсч буйгаа илэрхийллээ. Энэхүү тайван цуглаан долоо хоног үргэлжлэх бөгөөд өдөр бүр хүний эрхийг хамгаалах, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөө хүссэн хүн бүрд нээлттэйгээрээ онцлог аж.

АН-ын дарга асан, зөвлөхүүдийн танхимын гишүүн С.ЭРДЭНЭ:

-МАН 100 дахь жил дээрээ анх удаа хүний эрхийн төлөө тэмцэх талаар мэдэгдлээ. Өөрсдөө эрх барьж байгаа атал хүний эрхийг ноцтойгоор зөрчиж, Үндсэн хуулийн эсрэг үзэл баримтлалтай ажиллаж байгаа нам ийм мэдэгдэл хийх нь утгагүй.

Өнөөдөр бид зөвхөн Э.Бат-Үүл гэдэг хүний эрх ашгийн төлөө биш монгол хүний эрх, эрх чөлөөний төлөө тэмцэж, нэгдэж байна. Хэрэв улс төрийн энэ мэт хэлмэгдүүлэлтийг таслан зогсоохгүй, 100 хувь төрийн дарамтаар асуудлыг шийдвэрлэхээр шийдсэн бол бид цаашид хатуу тэмцэнэ.

Монгол Улсын ардчилсан тогтолцоо, хүний эрх, эрх чөлөө бол хэзээд мартаж болохгүй чухал сэдэв. Иргэд эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж байна. Нэгдэж байна. Долоо хоног үргэлжлэх тайван жагсаалд нийт долоон асуудлыг онцлохоор төлөвлөсөн. Тухайлбал, өнөөдөр Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан төрийн эрх бүхий хүмүүс иргэдийн эрхийг хэрхэн боомилсон асуудлыг гаргаж байна. Энэ нээлттэй микрофон дээр хүссэн хүн бүхэн ирж үгээ хэлж, санал, сэтгэгдлээ илэрхийлэх боломжтой. Үзэл бодлоо илэрхийлсэн хүнийг хорьж, цагддаг дарангуйлагч төртэй байхыг бид хүсэхгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
874
ТэнэглэлТэнэглэл
15
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж