Хаш чулууны уурхайд хөрсний гулгалт болж, 70 хүн сураггүй алга болов | News.MN

Хаш чулууны уурхайд хөрсний гулгалт болж, 70 хүн сураггүй алга болов

Хаш чулууны уурхайд хөрсний гулгалт болж, 70 хүн сураггүй алга болов

Хаш чулууны уурхайд хөрсний гулгалт болж, 70 хүн сураггүй алга болов

Мьянмарын хойд хэсэгт байрлах хаш чулууны уурхайн хөрсний гулгалтын улмаас 70 хүн сураггүй алга болж, нэг хүн нас баржээ. Одоогоор аврах ажиллагаа үргэлжилж буй бөгөөд сураггүй алга болсон хүмүүсийн ихэнх нь хууль бусаар хаш олборлогчид байсан гэж таамаглаж байна. Хөрсний гулгалт нь Качин мужийн Хпакант дүүрэгт Гринвичийн цагаар Лхагва гаригийн 04:00 цагт болжээ.

Мьянмар нь дэлхийн хаш чулууны хамгийн том эх үүсвэр боловч тус улсын уурхайнуудад олон жилийн турш осол эндэгдэл гарсаар ирсэн. Энэ удаагийн хөрсний гулгалт ачааны машинаас ил уурхай руу хаясан нурангиас үүдэлтэй гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан байна. Ийм төрлийн нуранги нь модгүй газрын хувьд аюул үүсгэх эрсдэлтэй юм. Нурангиас үүдэлтэй маш том хэмжээний налуу үүсч, энэ нь хаш чулуу олборлогчдын ажиллах нөхцлийг хүндрүүлдэг байна.

Тус бүс нутагт хаш олборлохыг хориглодог ч нутгийн иргэд энэ дүрэм журмыг үл хэрэгсдэг. Учир нь цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан ажил эрхлэлтийн түвшин буурч, ядуурал улам нэмэгдсээр байна.

Энэ хэргээс хэдхэн хоногийн өмнө Хпакант дахь хаш чулууны уурхайд 10 уурхайчин нурангид дарагдаж сураггүй болсон хэрэг гарсан билээ. Түүнчлэн 2020 онд уурхайн хог хаягдал нуурын усанд унасны улмаас аймшигтай осол гарч, 160 гаруй хүн нас баржээ.

Мьянмар улс хаш чулууны худалдаагаараа жилд 30 тэрбум ам.долларын ашиг олдог. Хпакант бол дэлхийн хамгийн том хаш чулууны уурхай юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-22 209.145.79.82

Miyanmar geed hamgiin ehend bichsen bna shvv dee ! Iim uls baidgiig meddeggvi moulin nogoon 0 minee ! Bas tegeed har aalch, hervvlch. Jinhene opk yumaa chi !

Avatar

Зочин 2021-12-22 213.87.154.185

> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-22 88.230.60.133

Эхлээд аль улсад гэдгийг нь тодорхой бичиж байгаач! Монголын мэдээн дунд хольж бичих юу нь сонин байна аа? Тэнэг юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж