822,150 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2021.12.22-нд нийтлэгдсэн

822,150 ширхэг хувьцаа арилжжээ

2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 726,020,515 төгрөгийн үнийн дүн бүхий 822,150 ширхэг хувьцаа арилжигдсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Үүнээс "Би ди сек" ХК (BDS+14.19%), "Өндөрхаан" ХК (ONH+9.33%), болон "Булган ундрага" ХК (BUN+6.60%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Женко тур бюро" ХК (JTB -9.37%), "Талх чихэр" ХК (TCK- 4.00%) болон "Сэнтрал Экспресс Си Ви Эс" ХК (CUMN- 3.13%) хувьцаа хамгийн  их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 20,714 ширхэг нэгж эрх 10,478,639 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд төгрөгийн 16 ширхэг үнэт цаасыг 1,527,500 төгрөгөөр, ам.долларын 39 ширхэг үнэт цаасыг 3,783 ам.доллараар арилжаалсан байна. Мөн компанийн багцын арилжаанд нийт 25,721 ширхэг үнэт цаас 385,815,000 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.31 хувиар өсөж 42625.04 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  5,837,127,134,467 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж