УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаанаар “УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Х.БАДЕЛХАН:
-Сахилга хариуцлагыг УИХ-ын гишүүдээс эхлэх ёстой. Энэ хуулийн төслийг өргөн барьсанд талархаж байна. Хуулийн эхийн төсөлд УИХ-ын гишүүд нэгдсэн хуралдаан болон байнгын хорооны хуралдааныг гурав ба түүнээс дээш өдөр тасалсан бол Ёс зүйн байнгын хорооны хуралдаанаар оруулна” гэх заалт байсан. Энэ заалтыг ажлын хэсэг хэрхэн өөрчилсөн бэ?
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "УИХ-ын гишүүдийн үндсэн үүрэг нь байнгын болон дэд хорооны хуралдаан, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд суух. Гэхдээ ажлын хэсэг гурав гэх тоог бага байна гэж үзээд, жилд долоон удаа шалтгаангүйгээр тасалсан, эсхүл нийт ирцэд бүртгүүлсэн дүнгээрээ ажлын таван өдрөөс дээш гарсан бол хариуцлага тооцно гэж өөрчилсөн. Энэ заалтыг огт хасч болохгүй. Өмнөх парламентын үед зарим нэг гишүүд жилд хоёр үзэгддэг байсан. Одоогийн парламент харьцангуй ирцийн бүртгэл сайжирсан" гэж онцлов.
УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн төсөлд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо ёс зүйн зөрчил гаргасан гишүүнд зөрчлийн шинж байдлыг харгалзан сануулга өгөх, хатуу сануулга өгөх, уучлал гуйхыг үүрэг болгох, албан тушаалын цалингийн хэмжээг зургаан сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах зэрэг хариуцлага ногдуулахаар тусгасан байна.
Дүрэм батлагдсанаар УИХ-ын гишүүн нь ард түмний элчийн хувьд төр, олон нийтийн итгэлцлийг бий болгох, тэдний итгэлийг хүлээх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, өргөсөн тангарагтаа үнэнч байхад хөшүүрэг болох ач холбогдолтой.
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ:
- Гишүүний ёс зүйн хэм хэмжээ,
- Гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ баримтлах ёс зүйн шаардлага,
- Ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой ёс зүйн шаардлага,
- Төсөв зарцуулалт, санхүүтэй холбоотой ёс зүйн шаардлага,
- Хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой ёс зүйн шаардлага,
- Албан томилолттой холбоотой ёс зүйн шаардлага,
- Шагнал, бэлэг дурсгал хүлээн авахтай холбоотой ёс зүйн шаардлага,
- Сонгуулийн сурталчилгааны үеэр баримтлах ёс зүйн шаардлага,
- Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн зөрчлийг шалган шийдвэрлэх,
- Ёс зүйн шаардлагыг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага,
- Бусад
Холбоотой мэдээ