Ким Жон Ун Пёньяны дээд зиндааныханд далайн хүнс илгээв

Хуучирсан мэдээ: 2021.12.22-нд нийтлэгдсэн

Ким Жон Ун Пёньяны дээд зиндааныханд далайн хүнс илгээв

Ким Жон Ун Пёньяны дээд зиндааныханд далайн хүнс илгээв

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Пёньяны иргэдэд хэдэн мянган тонн загас бэлэглэжээ. Энэ нь өмнөх удирдагч, эцэг Ким Жон Илийн уламжлалыг үргэлжлүүлж буй үйлдэл гэж мэргэжилтнүүд дүгнэж буйгаа илэрхийлэв.

Удирдагч асан Ким Жон Илийн арван жилийн тэртээ нас барахаасаа нэг өдрийн өмнө өгсөн сүүлчийн тушаал бол Пёньяны ард түмнийг шинэхэн загасаар хангах тушаал байжээ.

Солонгосын үндэсний нэгдлийн хүрээлэнгийн ахлах судлаач Хон Мин “Ким Жон Ун иргэдэд загас илгээж буй энэ явдал нь ард түмэндээ зүтгэх гэсэн эцгийнхээ сүүлийн хүсэлтийг биелүүлж, уламжлалыг нь үргэлжлүүлж буйн илэрхийлэл юм” гэж хэлсэн байна.

Хойд Солонгосын эдийн засгийн шинжээч Петер Вард "Ким Жон Ун нэр хүндээ өсгөх зорилго агуулж, уг бэлгийг өгч байна" гэж дүгнэсэн. Учир нь загас бэлгэнд авсан иргэд нь Хойд Солонгосын нөлөө бүхий эрхмүүд байсан бөгөөд тэдний хөрөнгө чинээ улсын оршин тогтнох, аюулгүй байдалд онц чухал нөлөөтэйг онцолсон байна. Пёньян нь Хойд Солонгосын үзэл суртлын түүхэнд чухал ач холбогдолтой, давуу эрхтэй хот юм.

Хойд Солонгосын ардын армийн албаны хүмүүс болон загасчид бэлгийн загасыг боож баглахад тусалсан байна. Пёньянд олон тооны ачааны машин, галт тэргээр их хэмжээний загас хүргэгдэн иржээ.

“Хайр шингээсэн загас” нь Ким Жон Уны засаглалын хувьд цоо шинэ зүйл биш билээ. Тэрбээр арван жилийн өмнө засаглалын эрхийг гартаа авсан эхний долоо хоногтоо л Пёньяны иргэдэд загас илгээж байв. Дараа нь 2016 онд буюу эцгийнхээ нас барсны таван жилийн ойн дурсгалыг хүндэтгэж, мөн уламжлалаа давтаж байжээ.

Хойд Солонгос нь далайн бүтээгдэхүүний экспортлогч орон бөгөөд өөрсдийн нутаг дэвсгэр дээр загасчлах эрхийг хүртэл худалддаг байна. Гэвч одоогор дээрх хоёр үйл ажиллагаа нь олон улсын хориг арга хэмжээнд орсон байдалтай байгаа билээ. Тиймээс энэ удаагийн бэлгийн загас хаанаас гарал үүсэлтэй болох нь тодорхойгүй байна.

Эх үүсвэр: NK NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХахаХаха
10
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж