“Оюутолгой" ордоос хүртэх үр ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барив | News.MN

“Оюутолгой" ордоос хүртэх үр ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барив

“Оюутолгой" ордоос хүртэх үр ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барив

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр (2021.12.22) Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төслийг  Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Улсын Их Хурлын 2019 оны “Оюу толгой ордны ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолоор Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангах хүрээнд тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 45 дугаар захирамжаар Монгол Улсын Их Хурлын 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх Ажлын хэсэг байгуулагдсан юм.

Ажлын хэсэг гадаадын хөрөнгө оруулагчтай үргэлжилсэн яриа хэлэлцээний дүнд хөрөнгө оруулагч талаас Ажлын хэсгийн саналыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

Өргөн баригдсан Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Монгол Улсын Засгийн газраас Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулахад дараах зохицуулалтыг тусгажээ.

Үүнд:

– Оюу толгой төслийн  Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх;

– 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө болон Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг цуцлах;

– Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулах;

– Оюу толгой төслийн  гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг гадаадын хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцаж, Эрдэнэс Оюу Толгой ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх;

– Оюу толгой ХХК-ийн засаглалыг сайжруулах, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, төслийн байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах;

– Татварын актуудын биелэлтийг хангуулах, цаашид нэг мөр ойлгож, дагаж мөрдөхийг хүлээн зөвшөөрүүлж, хэрэгжүүлэх.

Энэхүү тогтоолын төсөл Улсын Их Хурлын чуулганаар нэн яаралтай хэлэлцүүлэн батлагдснаар Монгол Улсын Их Хурлын 2019 оны “Оюу толгой ордны ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолд нийцүүлж, Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах нөхцөл бүрдэж, Монгол Улсын төсөвт төвлөрөх орлого нэмэгдэх боломжтой болох юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Гээгий 2021-12-22 103.10.20.49

Ө мэнд , хувийн санал
Монголын талын Оюу толгой төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх; гэдгийг 34 хувьд оногдох 1.5 тэрбум ам долар, түүнээс үүссэн 800 сая ам доллар гэхгүй бол,
34 хувьд оногдох өр гэвэл 1.5 тэрбумд нь хэвээрээ байгаа юм бишүү эсвэл би ойлгохгүй байгаа юм боловуу…

Avatar

Зочин 2021-12-22 213.87.154.185

>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-22 192.82.75.54

Баярлах хөөрцөглөх болоогүй цаадуул чинь дзлхий дамнасан луйварчид шүү

Avatar

Зочин 2021-12-22 192.82.75.54

34 хувьд оногдох 2,3 тэрбум долларын орийг хучингуй болгоно гэдэг чинь юу гэсэн уг вэ Энэ чинь айлын тал энэ бутээн байгуулалтыг дангаараа хиисэн боллоо Цаашид монголын талд оногдох олдох юмгуй болчих юм биш уу маш сайн бод Дубайн гэрээ хамаагуй хэрэгжээд дууссан цуцалсан эс цуцалсан ач холбогдол байхгуй шуу

Avatar

Заагч 2021-12-22 59.153.85.74

Доор емхий вирус хятад ялгадасууд худлаа шаахаа болиорой.

Avatar

Зочин 2021-12-22 66.181.191.91

Нямбаатарыг ОЮУЭРДЭНЭ ийг үнэндээ чамлаж байна голж байна.Ийм чухал ажлыг ийм мулгуу юмнууд гүйцэтгэх гэж… Сайн үр дүн гарна гэхэд тун эргэлзээтэй

Avatar

Зочин 2021-12-22 150.129.142.164

Баярцогт, Сайханбилэг нар яг ингэж л хөл хөөрцөг болж байсан даа. Та бүгд ч мөн араас нь л явлаа даа. Цаг хугацаа бүхнийг шүүнэ дээ…

Avatar

Зочин 2021-12-22 192.82.67.130

Монголын тал 34% эзэмшиж байгаа цагт олборлолт, үйлдвэрлэлийн зардлаас чөлөөлөгдөхгүй шүү дээ!!! Хэдий чинээ их хувь эзэмшинэ, төдий чинээ их зардал хариуцах ёстой!!! Хэрэв монголын тал зардал хариуцахгүй гэвэл хувь эзэмшихээ л болих ёстой!! Энэ бол 2+2=4 гэдэг шиг маш энгийн ойлгомжтой зүйл шүү дээ!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж