Шүүх зөрчилд холбогдогч Э.Одбаярын гаргасан гомдлын дагуу хэргийг хянаад, зөрчилд холбогдогч Э.Одбаярыг “Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийн 31.1.1 дэх заалтад заасан үүргийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Учир нь уг хуулийн Дөрөвдүгээр бүлэгт “…гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар төрийн байгууллагын бүрэн эрх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд оролцогчийн эрх үүргийг” тодорхойлсон байх тул уг заалт нь иргэн Э.Одбаярын хуулиар хүлээсэн үүрэгт хамааралгүй гэж үзлээ.
Иймд зөрчилд холбогдогч Э.Одбаярт Зөрчлийн тухай хуулийн 5.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчилд оногдуулсан эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсуудыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
Э.Одбаярт холбогдох Зөрчлийн хэргийн шүүх хурал болж байна
Зон олны намын дарга Э.Одбаярт холбогдох хэрэг буюу Зөрчлийн хуулиар шийтгүүлсэн асуудлыг хэлэлцэх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна.
Эргэн сануулахад, түүнийг энэ оны аравдугаар сард Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Улмаар 2021 оны аравдугаар сард цагдан хорьсон юм.
Дээрх асуудлаар Э.Одбаяр “Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирсэн байна. Хэнтий аймагт баригдсан бөмбөгөр барилгыг "Хөөсөнцөр балгас "гэж видео хийсэн үндэслэлээр Зөрчлийн шийтгэл оногдуулсан. Мөн Соёлын сайд болон Засгийн газрын алдаатай үйл ажиллагааг шүүмжилсэн гэдэг үндэслэлээр мөн зөрчлийн шийтгэл оногдуулсан. Нэг ёсондоо хоёр зөрчлийн шийтгэл оногдуулсан. Энэ асуудлаар шүүх дээр ирсэн байна” гэжээ.
Шүүх хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар эргэн мэдээлнэ.