Москва руу шууд нислэг үйлдэнэ

Хуучирсан мэдээ: 2021.12.22-нд нийтлэгдсэн

Москва руу шууд нислэг үйлдэнэ

Москва руу шууд нислэг үйлдэнэ

ОХУ Монгол Улсын иргэдэд 30 хоног визгүй зорчих зөвшөөрөл олгосны дагуу тус улс руу шууд нислэгүүд үйлдэж эхэлсэн. Эхний ээлжинд Улаан-Үд, Эрхүү чиглэлд нислэг үйлдэж байсан билээ.

2022 оны нэгдүгээр сарын 15-наас эхлэн Бямба гариг бүр Москва хот руу МИАТ компани шууд нислэг үйлдэхээр боллоо. Тус улс руу нисэх зорчигчдод дараах шаардлага тавигдана. Үүнд:

ОХУ-д газардахаас 48 цагийн дотор PCR шинжилгээний сөрөг хариу шаардана. Сүүлийн 10 хоногийн хугацаанд Ботсвана, Eswatini, Хонгконг, Лесото, Мадагасгар, Мозамбик, Намиби, Өмнөд Африк, Танзани, Зимбабе улсад байсан зорчигч болон агаарын хөлгийн гишүүдийг хилээр нэвтрүүлэхгүй. Зорчигч бүр эрүүл мэндийн хуудас бөглөнө. Цаашлаад ОХУ-д зорчих явцад вакцины гэрчилгээгээ биедээ авч явах шаардлагатай.

Дээрх шаардлага нь 2021 оны арванхоёрдугаар сарын 15-ны байдлаар өөрчлөгдөх магадлалтайг анхаарна уу.

Мөн 2022 оны нэг, хоёр, гуравдугаар сарын нислэгийн хуваарь гарчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж