Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй | News.MN

Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй

Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй

Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй

Монгол Улсын баатар Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайтай ярилцлаа.


-Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Э.Бат-Үүл даргад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хахууль өгсөн, хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж дөрвөн жилийн ял оноолоо. Шүүхийн шийдвэрийн талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Шүүхийн үйл ажиллагаа ес хоног үргэлжилсэн. Энэ хугацаанд миний аавыг болон бусад хүмүүсийг буруутгах нотлох баримт хангалтгүй байсан ч прокурор яллах талд хэт туйлширсан. Мөрдөн байцаагч ч хууран мэхлэх замаар байцаалт явуулсан, хууль ноцтой зөрчсөн талаар шүүх хуралдааны үеэр өмгөөлөгчид маань хэлж ярьсан. Тиймээс 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хийсэн мэдээлэлд “Шүүхийн шинжээч нарын дүгнэлтээр хохирол нь тогтоогдсон” гэх утга бүхий мэдэгдлүүд огт худлаа. Энэ бол шүүхийн шийдвэрийг мушгин гуйвуулсан үйлдэл гэж харж байна. Учир нь мөрдөн байцаалтын явцад болсон шинжээч нарын дүгнэлтэд 1.3 тэрбум төгрөгийн хохирол нийслэлд учруулсан гэх нэг ч үг, үсэг, үйлдэл байхгүй. Энэхүү 1.3 тэрбум төгрөг мөрдлөгийн явцад прокурорын шатанд нийслэлээс хохирол хэмээн оруулж ирсэн дүн юм. Энэ мэтчилэн прокурорын зүгээс мөрдөн байцаалтын явцад хийгдсэн олон хууль бус үйлдлүүдийг тухайн үед гаргаж тавьсан. Үүнтэй холбоотой болоод шүүхийн шинжилгээний дүгнэлтээр тогтоогдсон хэмээн мэдэгдэж байгаа асуудлуудын хүрээнд бид давж заалдах болно.

-Хэзээ давж заалдах вэ?

-Шүүхийн албан ёсны тогтоол гарахыг хүлээж байна. Мөн өмгөөлөгч, хуульчдынхаа байр суурийг илэрхийлж олон нийтэд хэргийн талаарх үнэн зөв мэдээллийг хүргэнэ. Яг одоо тантай ярилцаж байхдаа хэргийн холбогдолтой баримт материалын талаар нарийн зүйл ярих боломжгүй байна. Учир нь эргээд шүүхэд нөлөөлөхийг оролдсон хэмээн буруутгаж мэднэ. Иргэд таны аавыг шударга шүүхээр шүүлгэсэн гэдэгт итгэхгүй байгаа гэдгээ цахим орчинд тасралтгүй илэрхийлсээр байна. Тийм ч учраас Э.Бат-Үүл даргыг нэн даруй суллахыг шаардаж байна. Та шүүх хурлаас гарч ирмэгцээ “Аавыг минь хэлмэгдүүлсэн” хэмээн мэдэгдсэн. Та одоо ч энэ байрь суурин дээрээ бат зогсож байна уу?

-Одоо ч хэвээрээ. Учир нь аав минь энэ хэрэгт огт холбоогүй. Нийслэлд 1.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн буруутгагдсан боловч энэ хэрэгт түүний оролцоо юу ч байдаггүй. Миний аав ямар ч хэрэг хийгээгүй.

-Та тэгэхээр огт гэм буруугүй, хууль бус ажиллагаанд оролцоогүй хүнд шүүхээс ял өгчихлөө гэж хэлэх гээд байна уу?

-Тийм учраас л бид давж заалдах гэж байна. Миний аав Монгол Улсынхаа шүүх байгууллагад итгэдэг. “Монгол Улсын шүүх хараат бус байх нь бидний тусгаар тогтнолд хэрэгтэй. Миний хувьд шударга шүүхээр шүүлгэх эрхээ эдэлнэ” гэдгээ үргэлж хэлдэг байсан. Тийм учраас шүүх байгууллагаа үргэлж хүндэтгэж ирсэн. Харин миний хувьд бусадтайгаа адил шүүх энэ хэргийг шударга шүүсэн гэдэгт эргэлзэж байгаагаа албан ёсоор илэрхийлье.

-Ер нь 1.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэл, хаанаас, юунаас эхтэй юм бол?

-Энэ бол тухайн үед “Гэр хорооллыг дахин төлөвлөх” төслийг хэрэгжүүлэгч компанийг сонгон шалгаруулах журмын дагуу Гранд Лайн компани хамгийн олон иргэдийн санал авч уг төслийг хэрэгжүүлэгчээр сонгогдож, БЗД-ийн 12 дугаар хорооны Амгалан орчимд 15.3 га газарт дахин төлөвлөлт хийхээр болсон. Уг байршилд дахин төлөвлөлт хийх сонирхолтой 14 компани өрсөлдсөн. Төсөл шалгаруулах журмын дагуу явсан сонгуулийн хүрээнд иргэдийн саналаар манай “Гранд Лайн” компани шалгарсан. Иргэд манай компаниар дахин төлөвлөлт хийлгүүлэх хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн байдаг. Оршин суугчид УИХ-ын сонгуульд саналаа өгч байгаатай адил өрсөлдөгч компаниудаас сонгож саналаа өгсөн. Ингээд шалгаруулалтаар манай компани шалгарсныг тухайн үеийн Улаанбаатар хотын захирагч мөн л журмын дагуу батламжилсан. Тухайн компани дахин төлөвлөлт явуулах талбарт хамрагдах иргэдийнхээ 70-аас дээш хувьтай гэрээ хийсэн тохиолдолд тэр батламжийг олгодог. Энэ үзүүлэлтийг хангаж, шалгаруулалтад сонгогдсон 17 компанийн нэгэн адилаар манай компани энэ шалгуурыг хангасан байдаг. Үүнийг Төслийн удирдах хороо хянаж үзээд батламж олгосон. Энэ Төслийн удирдах хороонд Бат-Үүл гэдэг хүн ямар ч хамаарал, оролцоо байдаггүй. Энэ хороог тухайн үеийн НИТХ-ын шийдвэрээр байгуулсан. Түүнээс биш Бат-Үүл гэдэг хүн хүүтэйгээ сууж байгаад шийдчихдэг зүйл огт биш.

-Төслийн удирдах хороо гэдэг нь хаанаас бүрдсэн ямар байгууллага байсан юм бол?

-Ардчилсан нам 2012 онд Нийслэлд олонх болоод ИТХ-ын нийт 45 төлөөлөгчийн шийдвэрээр Төслийн удирдах хороог байгуулсан. Нийслэлийн Эрх зүйн байдлын тухай хууль болоод Үндсэн хуулийн заалтуудын хүрээнд дахин төлөвлөлтийн журмыг баталсан. Яг л энэ журмын дагуу дахин төлөвлөлтийн ажлууд явсан.

-Таны компани уг төсөлд шалгарах үедээ сонгон шалгаруулалтын нөхцөлийг бүрэн хангаж байсан юм уу?

-Манай компани“Зуншин”, “Сайран булган” компаниудтай хамтарч консерциумын гэрээ байгуулж оролцсон. Энэ хоёр компани хоёулаа Монгол Улсын барилгын салбарт үйл ажиллагаа явуулаад 10 гаруй жил болсон туршлагатай компаниуд байсан.

-Тэгвэл яагаад заавал таны хамаарал бүхий “Гранд Лайн” компанийн нэрээр гэрээ хийчихсэн юм бол?

-Манай “Гранд Лайн” компани консерциумын гэрээн дээр нөгөө хоёр компаниа төлөөлж гарын үсэг зурж, иргэд, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулахаас гадна удирдан зохион байгуулах, хөрөнгө мөнгө босгох гэх мэт үүргүүдийг хүлээсэн юм. Тиймээс хүлээсэн үүргийнхээ дагуу консерциумыг төлөөлж гэрээ хэлэлцээр хийсэн. Гэтэл зөвхөн манай компанийг давуу эрх эдэлсэн мэтээр мушгин гуйвуулсан байдаг. Дахин төлөвлөлтийн төсөлд оролцох компаниуд консерциум хэлбэрээр буюу хэд хэдэн компани хамтарч төсөл хэрэгжүүлэх боломжтой гэсэн шалгуурыг дахин төлөвлөлтийн журамд тусгасан байсан.

-Танай компани иргэдэд ямар нөхцөл боломж санал болгосон учраас иргэдийн дэмжлэгийг авсан юм бэ?

-Бусад компани иргэдэд ямар нөхцөл санал болгож байсныг мэдэхгүй. Харин манай компани нэгдүгээрт, иргэдийн 0.07 га газрыг 120 метр кв байр, хоёрдугаарт, нийгмийн хариуцлагын хүрээнд дахин төлөвлөлтөд хамрагдсан айл өрхийн гишүүдийг ажлын байраар хангах санал тавьсан. Бид тухайн хороонд байгаа ажилгүй, орлогогүй иргэдийн судалгааг хийсэн. Үүндээ үндэслэж энэ саналыг гаргасан. Бид тэдэнд өөрсдийн амьдрах орон сууцныхаа бүтээн байгуулалтад өөрсдөө оролцож, орлоготой болох санал тавьсан. Цаашлаад иргэдийг бүлэг хоршоо байгуулж, бүтээн байгуулалтын ажилд оролцох саналыг тавьж байсан. Мөн дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд баригдах Худалдааны төвөөс таван метр кв үл хөдлөхийн талбайг нэмж иргэддээ олгоё гэсэн. Энэ нь бусад компаниудын тавьсан саналуудаас илүү иргэдийн хүсэл шаардлагыг хангасан байх. Нөгөөтэйгүүр дахин төлөвлөлтийн ажлын гол хүсэл зорилго нь энэ л байх ёстой гэж бид ойлгож байсан. Энэ бол бидний нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага, эх оронч бүтээн байгуулалтын ажил гэж бодож явлаа.

-Айл өрхүүдэд танай тавьсан санал таалагдаад танайхыг сонгожээ. Тэгвэл амласан шигээ хэрэгжүүлж чадсан болов уу?

-Бид төсөлд шалгараад 41 айлын газрыг чөлөөлөх, нүүлгэх зэрэг ажлуудыг тухайн айлуудтайгаа хамтран хэрэгжүүлж эхэлсэн. Бусад бүтээн байгуулалтын ажлуудад ч тэднийг хамруулаад эхэлчихсэн байсан. Нүүлгэн шилжүүлсэн айлууддаа сар бүр түрээсийн байрны төлбөрийг нь төлж явсан. Энэ хугацаанд барилгын олон тооны техник, хүнд даацын машин механизм, бусад хэрэгслүүдийг авсан. Зам талбай чөлөөлж, цахилгаан, дэд бүтцийн аюулгүй байдлыг хангахаас авахуулаад барилгын суурь, хэв хашмал, хашаа хороо, хяналтын систем, оффисын барилга гээд барилгын ажил хийхэд шаардлагатай бүхнийг бүрдүүлж, ажилчдын байр барьж, сургалтад хамруулж, тэдний цалин хөлсийг нь шийдсээр явсан.

-Та өөрийнхөө “Гранд Лайн” компаниа “Бэрэн” компани руу шилжүүлэх болсон шалтгаан нь юу байсан юм бэ. Үүнээс л асуудлын ээдрээ эхэлсэн юм биш үү?

-Одоо хүмүүс санах эсэхийг мэдэхгүй байна л даа. Хамгийн гол шалтгаан бол тухайн үед өдөр бүр л аав бид хоёрыг “Хулгайч, луйварчин, аав нь хүүдээ давуу эрх олгосон” гэх мэтээр дайрч гүтгэж, бүх зүйлийг улстөржүүлж, дахин төлөвлөлтийг бүхэлд нь гутаах ажиллагаа эхэлсэн учраас бид цаашид энэхүү төслөө хэл амны бай болгохгүйн төлөө өөр компанид шилжүүлэхээр шийдсэн.

-“Бэрэн групп” газраа чөлөөлсөн айлуудыг байранд оруулсан юм уу. Хохирсон, орон гэргүй болчихсон иргэн байгаа юм уу?

-Газраа чөлөөлсөн айлууд маань “Бэрэн групп”-ийн барьсан долдугаар хорооллын Хангай хотхонд нүүж орсон байна лээ. Зарим нэг нь орон сууцныхаа тодорхой хэсгийг урьдчилсан хэлбэрээр тохирч Хангай хотхоноос аваад, үлдсэн метр квадрат байраа төслийн дагуу баригдах орон сууцнаас авна гэж Бэрэн групптэй тохирсон юм билээ.

-“Бэрэн групп” яагаад төслийн талбар дээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлдэггүй юм бэ?

-“Бэрэн” компанийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Хамгийн гол нь төслийн талбар дахь дэд бүтцийн ажлыг нь нийслэлээс хийлгэхгүй байсаар өнөөдрийг хүргэлээ. Дэд бүтцэд шаардлагатай санхүүжилтийг нь нийслэл өгөхгүй байгаа. 2016 оноос хойш өнөөдрийг хүртэлх хотын удирдлагууд тухайн төслийн дэд бүтцийн ажлын санхжүүжилтийг олгоогүйгээс болоод энэ ажил зогссон. Үүнд бухимдсан иргэдийг ашиглаж, эсрэгээрээ биднийг буруутган улс төрийн ашиг хонжоо хийсээр өнөөдрийг хүргэлээ.

-Та компаниа хэдэн төгрөгөөр худалдсанаа хэлэх боломжтой юу. Зарим хүмүүс “Бэрэн” компаниас таны мөнгийг гаргуулж авахын тулд “Буянт-Ухаа-2” хорооллын санхүүжилтээс 2015 оны наймдугаар сард таван тэрбум, есдүгээр сард дөрвөн тэрбумыг хүү, барьцаагүйгээр шилжүүлүүлсэн гэх хардлага байдаг л даа?

-“Бэрэн” компани 2013 онд гарсан Засгийн газрын тогтоолоор Утаагүй Улаанбаатар, 40 мянган айлын орон сууц зэрэг хөтөлбөрийн хүрээнд ТОСК-тай хамтарсан хөрөнгө оруулалтын гэрээ хийж, долдугаар хороололд зорилтод бүлэгт зориулсан орон сууцны хорооллын бүтээн байгуулалтын ажил эхлүүлсэн байдаг юм байна. Энэ нь нийтдээ зургаан блок, 700 айлын орон сууцны хорооллыг, нэг метр квадратыг нь 850 мянган төгрөгөөр тооцож, иргэдэд олгохоор зорьж ажиллаж байсан юм билээ. Үүнтэй холбоотойгоор гэрээнийхээ дагуу төслийн мөнгийг ТОСК-иас “Бэрэн” рүү шилжүүлсэн юм билээ. Үүнийг нь олон нийтэд ойлгуулахдаа мөнгө угаасан гэдэг. Гэтэл хийгдсэн гэрээнүүд нь цаг хугацааны хувьд манайхтай ямар ч хамааралгүй байдаг.

-Шүүх хурал нэлээд хугацаанд хойшилж байгаад Ерөнхийлөгч ОХУ-д айчлах үеэр богино хугацаанд шийдлээ. Таны аавыг энэ үеэр хорьсон нь улс төрийн өнгө аястай гэж бас харах хүмүүс ч байна. Та юу гэж бодож байна?

-Тэр хүмүүсийн л бодол байх. Миний хувьд тийм биш байгаасай л гэж найдаж байна. Хэн мэдэх билээ.

-Тантай холбоотой энэ хэрэг нийт хичнээн жил үргэлжилж байна вэ?

-Намайг 2013 оноос эхлэн шалгаж байна. Өөрөөр хэлбэл, найман жилийн турш залхаан цээрлүүлэгдэж байна. Энэ хэрэг 2019 онд шүүхэд шилжсэн. Шүүхээс прокурор руу мөрдөн байцаах ажиллагаа дутуу хэмээн буцаасан боловч прокуророос нэг хоногийн дараа шүүх рүү шилжүүлчихсэн. Ингээд хурал эхэлж байтал цар тахал гарсан. Хурлын явцад хуралд оролцогчид цар тахал туссан, өмгөөлөгчид халдвар авсан, хөл хорионд байсан гэх мэт олон нөхцөлүүд тулгарч байсан учраас шүүх хурал олон удаа хойшилсон. Энэ бүхэн эмнэлгийн магадлагаагаар нотлогддог. Гэтэл энэ явцад миний аавын зүгээс нэг ч удаа хурлыг хойшлуулах талаар гомдол санал гаргаж байгаагүй. Ямар сайндаа нурууныхаа үеийг бэртээчихээд боолттойгоо шүүх хурлаа хүндэтгээд очоод сууж байсан юм шүү дээ.

-Та өчигдөр аавтайгаа уулзаад ирсэн юм байна. Биеийн байдал нь ямар байна. Танд юу захив?

-Аавын минь бие сайн байгаа. Аав маань “Зоригтой байгаарай. Бидэнд хийсэн хэрэг байхгүй учраас заавал үнэн ялна аа. Эцсээ хүртэл шударга шүүхдээ итгэж байна” гэдгээ хэлсэн. Над дээр зохиосон хэрэг, хохирол хоёрын золиосонд Монголын ардчилал, гэр хороолын дахин төлөвлөлт хоёр бүү ялагдаасай гэж л хүсч байгаагаа аав минь хэлж байгаа.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
482
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

38 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-22 192.82.82.239

Шуналт хүү чамаас болж аавыгаа хэрэгт хийсэн юм бишүү.

Avatar

Зочин 2021-12-22 1.230.76.219

Ардчилсан нам гарч ирээд монголчуудыг гадаадад гар гэж хөөгөөд хятдууд ихээр оруулж ирж хятад бараагаар шахаж үндэсний үйлдвэрлэлийг унагаасан. Бүр импортын татварыг 0 болгож бүрэн унагаасан. Олон монгол залуу эрчүүд шалтгаангүй үхдэг болсон. Хятдууд монгол эрчүүдийг араас нь цохиж алаад байна. Манай эцэг ч ингэж үхсэн найз нар маань ч гэсэн гэнэт үхчихсэн. 80 аад онд нийтээрээ архиддаг байсан ч залуу эрчүүд өнөөдөр шиг олноороо үхдэггүй байсан шүү. Ардчилсан нам бол хятдын хөл гар

Avatar

иргэн 2021-12-22 76.123.139.230

Давж заалдахаар нь Голомт банкны Баясгалангаас хахуульд авсан Санкай дахь house дээр нь эрүүгийн хэрэг үүсгээд дахиад 4 жил нэмээд өгөөрэй. Худалдан авсан дансны гүйлгээг нь шалгавал энэ гэмт хэрэг маш амархан илэрнэ.

Avatar

Зочин 2021-12-22 213.87.154.185

>>>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-22 202.21.109.56

Чулуудай ажлыг барилгачнаас нь эхэлж хийгээд зовлонг нь мэдсэн бол эцгийгээ хэрэгт хийхгүй байлаа.Эхийгээ дуурайсан нэр хүнд бэлэн мөнгөнд дуртай тэнэг залуу.

Avatar

зочин 2021-12-22 64.119.25.71

Энэ сайт нь өөрөө Элбэгдорж Бат-үүлийн сайт л даа .

Avatar

Зочин 2021-12-22 202.179.24.135

харваас улс төрийн зорилго агуулсан байна. 340 тэрбум идсэн ундармаа 2 тэрбум ын хахууль авсан хаянхярваагаа шоронд хийгээч. чадахгүй л байгаа биз дээ.

Avatar

Зочин 2021-12-22 64.119.24.175

Юу ч идэж уугаагүй юу ч зувчуулаагүй чи болон танай гэр бүл яагаад ингэтлээ баяжсан юм бэ? Удирдлагын академиас урагшаа даланд тулгаад барьчихсан “Эрдэнийн төгөл” хэнийх вэ? Бат үүлийнх гээл хүмүүс ярьдаг юм билээ.

Avatar

Зочин 2021-12-22 192.82.72.222

Хулгайч аав хүү 2

Avatar

зочин 2021-12-22 27.85.206.83

аав хүү 2авилгын хэргээр яллуулсан нь анхных гэсэн ззваан юум ичих хэрэгтэйшдээ яалт ч үгүй гардуулчихаад гүрийгээд байхиймаа

Avatar

Зочин 2021-12-22 64.119.19.160

Энэ залуу өөрөө юу ч хийж чадахгүй цагаан гартан. Яг одоо уснаас гаргаад хаясан загас шиг байгаа. Эцгийн нэрээр амьдрах ичмээр дамшиг.

Avatar

Зочин 2021-12-22 202.70.38.18

ИДСЭН НЬ ҮНЭН, ЯЛАА ҮҮРЭХ НЬ ЗҮЙТЭЙ.

Avatar

АН МАН-ын бүх авлигачид шорондоо тавтай морил 2021-12-22 64.119.27.171

АН МАН-ын нам дагасан авлигачид, луйварчид, төрөөс төрсөн тэрбумтнууд бүгд шорондоо оч.

Монголын төрд, Төрийн албанд, УИХ-д шоронд байх гэмт хэрэгтнүүд олон бий !!!!

Avatar

Зочин 2021-12-22 111.220.50.43

Та нарыг мэдэхгv биш! Идэж гударцгаачаад ингнж л гэмгvй царайлдаг новшнууд ! ямарч шийтгэл хvлээхгvй гэдэгтээ баталгаатай итгэчихсэн. Бас ардчилалын нэр барихаа мартаагvй!!

Avatar

зочин 2021-12-22 202.126.89.32

ойлгомжтой шүү дэ шүүх прокурор хүн хэлмэгдүүлнэ гэж байхгүй үнэн л байж таараа хохирол байхгүй гээд байх юм нотлоод байхад улсад хохирол учруулсан юм бишүү

Avatar

Зочин 2021-12-22 66.181.190.145

Битгий гонгиноод бай чи аавыгаа балласан

Avatar

zochin 2021-12-22 66.181.180.253

Buruu zyil hiisen odoo boltol medeegyi bainaa.

Avatar

Зочин 2021-12-22 192.82.67.130

Бат-Үүл бол хүний хувьд хууль бус үйлдэл хийх хүн биш гэдгийг хүмүүс мэднэ л дээ! Харин алдаа нь тентерт шалгарсан хүүгийнхээ компанийг болиулах л байж дээ?! Ийм хэл амтай, улс төржсөн улсад байгаагаа ухаарч хүүгийнхээ компанийг хохироогоод ч гэсэн болиулах л байж!! Хүүгийнх нь компанийг Бат-Үүлийг гүтгэх барьц болгон ашиглажээ!!! Бохир улс төрд үнэн юм гэж байхгүй шүү дээ! Хамгийн гол нь шүүх маань ингэж их улс төржсөн маргааныг эрүүгийн гэмт хэрэг гээд ял шийтгэчихдэг нь ноцтой байна шүү!!!

Avatar

Зочин 2021-12-22 202.131.225.150

eniig ch gsn barij horioch aawiinha idej uusan mongonoos medsench gsn hamd ureltsel yawsan blgu

Avatar

zochin 2021-12-22 202.21.118.198

улайм цайм луйвар л хийсэн байна ш дээ.Харин ч ял нь дэндүү бага байна.Тэгэж л их хэл ам болхоос айсан юм бол яагаад эхнээсээ тэндэрт орсын.Шалгар ч эрхийг нь авангуутаа л зарчихсан байна ш дээ.Даан ч тэр үед дөнгөж байгуулагдсан ямар ч барилгын туршлагагүй компани том тэндэрийг аваад байсан юм.Ял нь дэндүү бага байна.

Avatar

иргэн 2021-12-22 66.181.161.100

Үнэхээр идсэн уусан юм байхгүй бол давж заалдах шатанд заргалдаад л үзэх хэрэгтэй, гэхдээ Чулуудай хүү хороолол босгоно гэж сэрүүн зүүдлээгүй бол Бат-үүл шоронд орохгүй байсан гэдгийг л мэдэж байна.

Avatar

Зочин 2021-12-22 124.158.70.129

Аав нь эсэргүүцээд бхад Чулуудай ардчилал яриад, яагаад даргын хүүхэд тэндэрт орж болдоггүй юм гэж хөөрч давхиад тэнцсэн юм билээ. Хүмүүс УБ -ын захирагчийн хүүхэд юм чинь байрыг минь найдвартай түргэн барьчих нь гэж бодоод Чулуудайг сонгосон юм байна. Ингээд л аавийгаа хөөдсөн барам юм билээ, Члуудай чинь. Бат – Үүлийг луйвар хийнэ гэдэгт хэн ч итгэхгүй дээ. Улсын баатарш дээ, тэр чинь.

Avatar

Зочин 2021-12-22 180.177.3.162

aav chi dan gants ooriigoo bish busad humuusiig heregt tataad yvchihloo minii ho

Avatar

Zochin 2021-12-22 103.14.37.4

Энэ муу ганц хувин шавар зуур ч үзсэн юм уу, ганц өрөөний обой нааж үзсэн юм уу ? ? ?

Avatar

Зочин 2021-12-22 139.5.218.228

Прокурор бол хамгийн хүнд ялыг тавьчихаад л гүрийгээд байж байдаг юм билээ. Хшмүүсийг шоронд хийгээд үл барна. Харин хохирлыг нь барагдуулахад л анхаарах хэрэгтэй. Улам л шоронжоод байна. Хэрэгт холбогдсон хүнийг насан туршид нь хэнд ч хэрэггүй болгохоор ажилладаг. Ийм газарт хүн тогтох уу?! Монгол хүнд улам таагүй болоод байна даа. Гадаад руу гарах нь ихсэж байна шүү.

Avatar

Зочин 2021-12-22 103.57.95.225

Bitgii gonshignood bai.

Avatar

Зочин 2021-12-22 192.82.90.186

Хулгайч аав, хүү 2

Avatar

Зочин 2021-12-22 192.82.67.78

Буянт ухаа 2 хорооллын 600 машины гражийн мөнгө санхүүжилт барилга баригдаж рам нь босж байгаад гэнэт гацаанд орсон энэ мөнгө хаашаа орсон бэ үүнийг шалгамаар юм аа одоо рам нь 5 жил болж байна

Avatar

Зочин 2021-12-22 66.181.161.101

Батүүл бол бүхэл бүтэн үндэстэний хувь заяаг өөрчилсөн агуу хүн дээ …Ийм хүн түүхэнд тийм ч олон байдгүй юм шд…Оросуудын хэлдгээр , ЖИЗНЬ УДАЛАСЬ ,, …Бусад нь бол яахав амьдралын шальдир бульдар зүйлс

Avatar

Зочин 2021-12-22 202.126.90.43

Аугаа хүн бол амьдарлын шальдар бульдарлын төлөө юм хийдэггүй. Зүгээр л боломж нь олдож байвал хулгайлхад бэлэн луйварчин Батүүл

Avatar

Оноч 2021-12-22 119.40.98.106

Хэцүү ч юмдаа. Уг нь ойлгочихмоор байх юм. Даан ч хийсэн хэргийг яалтай в. Уг нь энэ хүү илүү дороо суурьтай бх бсан юм даа. Бямбасүрэн гуайн хүүхдүүдээс хэн аавынхаа чихийг халууцуулаад бна. Тэр нь тэр хүнийг аугай хүн болгочихдог. Бод бод. Нөгөө талаар хийсэн хэрэг нь сэдэл нь бол уучилчихаж болмоор л асуудал билээ. Хүүк-ийг гуйсан дээр байхоо.

Avatar

Зочин 2021-12-22 192.82.91.57

Ярилцлага бичигч ээ, та эндүүрчээ. Ард түмэн хэрэг хийсэн этгээдийг шийтгэх нь зөв гээд байхад та яагаад шударга шүүхээр шүүсэн гэж итгэхгүй гэж ард түмэн бичээд байна гэж бичив ээ. Би тэгэж үзэж байна гэсэн бол үнэнд ойртох байлгүй дээ.

Avatar

Зочин 2021-12-22 192.82.72.222

Хулгайч Баатар

Avatar

Зочин 2021-12-22 192.82.72.222

9 тэрбум төгрөг шаасан

Avatar

Зочин 2021-12-22 66.181.180.233

Хайран хүүхдийг ийм болтол нь эвдээд тусгүйээ баатар минь. Та нар ядарсан олон иргэний газрыг хуурч аваад луйврын шат дараалсан операц явуулж олон хүнийг орон гэргүй болгосон. Зарим нь талийгаач болсон байдаг. Танай аавын энэ араншинг- үйлдсэн бусад олон ялт хэргээ бүдэгрүүлэх гэсэн муу арга гэж дүгнэгдэж байгааг мэдэж байгаа биздээ." Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ" гэсэн ардын сайхан үг байдгийг хүүхэд ухаарахад илүүлэхгүй

Avatar

Зочин 2021-12-22 202.126.88.228

САЙХАНБИЛЭГ, БЯМБАСАЙХАН , БАЯР, КОМЕДИАН ЗАЛУУС, ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК, БАЯРЦОГТ, ЭЛБЭГДОРЖ, ХӨЛ БӨМБӨГ БАЛЖИННЯМ, ҮҮЛ БААТАР , ОЮУ ТОЛГОЙН ГЭРЭЭ….ГМ АРДЧИЛСАН НАМТАЙ ХОЛБООТОЙ ГЭРЭЛ ГЭГЭЭТЭЙ, ГЯЛАЙЖ ГЯЛТАЙСАН БҮХНИЙГ ХАРЛУУЛЖ, ӨӨЧИЛЖ, МУУЧИЛЖ, УЛАНДАА ГИШГЭЛСЭН ОН ЖИЛҮҮД ҮРГЭЛЖИЛСЭЭР…..‼️
БУРХАН ТЭДГЭЭРИЙГ ҮЙЛДЭГЧ БОДГАЛЬ БҮХНИЙ НҮГЭЛ ХИЛЭНЦИЙГ ЗӨВ ШҮҮХ БОЛТУГАЙ 👌👌👌

Avatar

Зочин 2021-12-22 202.21.124.132

minii hugshin naad ogzgoo doliogood2 chamd baasnaas oor yum oldohgu erthen eliirel balairlaa boli ajil turul olj hii, nam dagaad chamd yum oldohgu shuu udahgui ene oron chin dampuurhan baina

Avatar

Харин тхх, чи аавтайгаа бурхан юм байна л даа 2021-12-22 66.181.164.211

Тэгвэл чи ялаа үүрээч. Бүгд буруугүй тэгээд өчнөөн олон айл орон гэргүй тэнүүчилж, хохирсон байх уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж