Э.Бат-Үүлд зориулан "Хонхны дуу" дуулжээ

Хуучирсан мэдээ: 2021.12.22-нд нийтлэгдсэн

Э.Бат-Үүлд зориулан "Хонхны дуу" дуулжээ

Э.Бат-Үүлд зориулан "Хонхны дуу" дуулжээ

Ардчиллын баатар Э.Бат-Үүлд шүүхээс дөрвөн жилийн ял оноож, хорьсон. Түүнийг хорих ангид ирэхэд хоригдож буй хүмүүс "Хонхны дуу"-г дуулж, хүндэтгэл үзүүлсэн аж. Энэ талаар өмгөөлөгч А.Пүрэвдулам өөрийн цахим хуудастаа "Э.Бат-Үүл баатартай уулзав. Монголын ардчиллын ноён нуруу улам батжиж, улам чангарч, улам зориг оржээ. Ардчилал, эрх, эрх чөлөөний бэлгэдэл тэмцэгч хүний мөн чанар ийм л байдаг гэлтэй. Үнэн цаг хугацааны явцад улам тодрох нь гарцаагүй. Түүнийг хорих ангид ирэх мөчид хоригдож буй хүмүүс нэгэн зэрэг "Хонхны дуу"-г дуулж, хүндэтгэл үзүүлжээ" гэж бичжээ.

Шүүхээс хотын дарга асан Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай, ТОСК-ын захирал асан Д.Гантулга, "Бэрэн групп" ХХК-ийн Ерөнхий захирал Б.Мөнхтар нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн шүүхэд есөн өдөр үргэлжилж, арванхоёрдугаар сарын 16-нд шийдвэрээ гаргасан юм.

Түүний хүү Б.Чулуудай "Аав минь өнөөдөр хэлмэгдлээ. Хэвлэлийнхэн нөхцөл байдлыг бодитоор дүгнэх хэрэгтэй. Өнөөдөр аавыг минь хилс хэрэгт гүтгэлээ. Өөрөө огт оролцоогүй, хийгээгүй, мэдээгүй байсан хэргийн төлөө нийслэлийн удирдлагуудаас хохиролтой гэж нэхэмжлэл гаргасны дагуу хохирол төлүүлж, дөрвөн жилийн ял оноолоо. Биднийг анх хамт ялласан. Гэхдээ миний хэргийг шүүхээс хэрэгсэхгүй болгосон. Би аавынхаа төлөө тэмцэнэ. Үнэхээр шударга бус байна. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2018 онд дууссан. Бид хуулийн дагуу давж заалдана. Эцсийг нь хүртэл явна" гэсэн бий.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
214
ХахаХаха
8
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж