ХААН галерейд нээгдсэн "Монгол сэтгэл"

Хуучирсан мэдээ: 2021.12.22-нд нийтлэгдсэн

ХААН галерейд нээгдсэн "Монгол сэтгэл"

Монгол хэмээх нэр, монгол хүний бусдаас ялгарах өнгө, илэрхийллийн нэг том нотолгоо нь тал нутаг шигээ уудам сэтгэл, дотоод ертөнцийн гоо сайханд оршдог билээ. Уртын дууны уянга яруу шуранхайнд, ухаант эцэг өвгөдийн билиг сургаальд, өв соёл, өсөж төрсөн ахуйд нэвт шингэсэн, монгол хүн бүрийн дотор оршдог тэрхүү гайхалтай хүч уран бүтээлчийн бийрийн үзүүрт хэрхэн “амилсныг” ХААН галерейд нээгдээд удаагүй “Монгол сэтгэл” үзэсгэлэнгээс тольдоорой.

Монголын орчин үеийн  авьяаслаг уран бүтээлчид, академич зураач, урчуудыг эгнээндээ нэгтгэсэн Монголын Дүрслэх урлагийн академичдийн холбооны гишүүн зураачид болох Монгол Улсын Ардын зураач, Төрийн соёрхолт зураач До.Болд, Төрийн соёрхолт зураач Ц.Цэгмэд, Урлаг судлалын шинжлэх ухааны доктор, профессор Ц.Эрдэнэцог, урлаг судлаач, доктор, профессор Ч.Болдбаатар, урлаг судлаач, доктор, профессор С.Батчулуун, Урлаг судлалын ухааны доктор, дэд профессор С.Бадрал болон академич зураач Ш.Төмөрбаатар, Ө.Дарамбазар, Б.Төмөрбаатар, Р.Ариунболд, А.Чадраабал, С.Батцоож, Ц.Солонго нарын 13 уран бүтээлч энэхүү үзэсгэлэнд бүтээлээ дэлгээд байна.

Реалист, контемпорари, авангард, абстракт, модерн  чиглэлээр уран бүтээл туурвидаг эдгээр зураач урчуудын  дотоод ертөнцтэй танилцаарай. Тус үзэсгэлэн энэ сарыг дуустал ХААН Банк цамхагийн 3-р давхарт байрлах ХААН галерейд гарах тул та бүхнийг хүрэлцэн ирж үзэж сонирхохыг урьж байна. ХААН галерей ажлын өдрүүдэд 10:00–18:00,  амралтын өдрүүдэд 11:00–16:00 цагт нээлттэй ажиллана.

А. Чадраабал ТАТАХ ХҮЧЭЭС ЧӨЛӨӨЛӨГДӨХҮЙ зотон, тос 150х150см 2021
До. Болд ЗОХИОМЖ НОМИН 01 зотон тос 80х50см 2021
С. Бадрал БУУРАЛ ААВЫН ЯРЬСАН ҮЛГЭР бэх, зос, муутуу цаас 100х100см 2021
Ц. Солонго ХАВАР зотон , тос 185х130см 2020
Ц. Цэгмэд АЮУР-АНАГААГЧ САХИУСАН ТЭНГЭР зотон, холимог техник 110х140см 2021
Ц. Эрдэнэцог УЛААН ЗАГАСТАЙ ВААР зотон тос 58.5х70см 2018
Ш. Төмөрбаатар ИХ ҮЙЛСИЙН ТӨЛӨӨ зотон тос 100х120см 2021
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж