Эрдэмтэд яг тахиа шиг өндөгнөөс гарахад бэлэн болсон үлэг гүрвэлийн төгс хадгалагдсан үр хөврөл илрүүлсэнээ зарлалаа. Судлаачдын үзэж байгаагаар, тус өндөг нь шаварт урссан, эсвэл солироос хамгаалагдан газарт булагдсан байх магадлалтай аж. Хятадын өмнөд хэсэгт орших Ганжоугаас тус өндгийг олсон бөгөөд судлаачид дор хаяж 66 сая жилийн настай гэж үзэж байна.
Шинэ олдвор нь шүдгүй теропод үлэг гүрвэл буюу овирапторозавр аж. Түүнийг “Baby Yingliang” гэж нэрлэжээ. Судлаач, доктор Фион Файсам Ма хэлэхдээ “Түүхэнд байгаагүй хамгийн шилдэг өндөг” гэв.
Энэхүү нээлт нь судлаачдад үлэг гүрвэлүүд болон орчин үеийн шувуудын хоорондын уялдаа холбоог илүү сайн ойлгох боломж олгосон байна. Чулуужсан олдвор нь үр хөврөл "нугалах" гэж нэрлэгддэг буржгар байрлалтай байсан бөгөөд энэ нь шувуунд ангаахай гарахын өмнөхөн ажиглагддаг байрлал аж.
"Өндөгний хулгайч гүрвэл" гэсэн утгатай овирапторозаврууд нь 100-66 сая жилийн өмнө Цэрдийн галвын сүүлчээр одоогийн Ази, Хойд Америкийн нутаг дэвсгэрт амьдарч байсан өдтэй үлэг гүрвэл юм.
Эх сурвалж: BBC NEWS
Холбоотой мэдээ