Ж.Мөнхбат: ЗГХЭГ ажлаа хий, Ц.Нямдорж сайдад хэл | News.MN

Ж.Мөнхбат: ЗГХЭГ ажлаа хий, Ц.Нямдорж сайдад хэл

Ж.Мөнхбат: ЗГХЭГ ажлаа хий, Ц.Нямдорж сайдад хэл

Ж.Мөнхбат: ЗГХЭГ ажлаа хий, Ц.Нямдорж сайдад хэл

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо“Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2020 оны 45 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсох төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 


УИХ-ын гишүүн Г.ГАНБОЛД:

-Иргэдийн хурлын төлөөлөгчдийг эгүүлэн татах журамд маш болгоомжтой хандах хэрэгтэй. Бараг анх удаагаа төлөөлөгчийг эгүүлэн татах хууль орж байна. Орон нутгийн иргэдийн санал дээр тулгуурлахгүй бол яарч сандраад хуумгай юм хийвэл орон нутагт нэгийгээ эгүүлэн татахын төлөөх тэмцэл өрнөнө. Тиймээс эгүүлэн татах үндэслэлийг хэлээд өгөөч. 

 Ажлын хэсэг:

-Иргэдийн хурлын төлөөлөгчийн үүргээ биелүүлэхгүй байх үндэслэлийн хүрээнд тодорхойлсон. Иргэд тухайн төлөөлөгчийг эгүүлэн татах санал гаргахаар төсөлд тусгасан.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.МӨНХБАТ:

-Та нар хийж байгаа ажлаа ойлгож байгаа биз дээ. Монгол Улс 21 аймаг, нэг хот 330 гаруй сум, есөн дүүргэтэй. Иргэдийн хурлын төлөөлөгчийг эгүүлэн татахыг сонгосон тойргийн иргэд нь тогтооно гэдэг журам боловсруулсан байна. Орон нутгийн сонгуульд өрсөлдөөд унасан хүн тойрогт нь очоод мөнгө тарааж, иргэдийн гарын үсгийг цуглуулаад бужигнуулвал яах вэ. Тэр шалгуурыг нь ямар заалтаар оруулж байгаа юм. Зөвхөн иргэдийн гомдол дээр суурилж эгүүлэн татна гэвэл утгагүй асуудал шүү. Энэ байдлаараа Монгол Улс даяараа улстөржих юм байна л даа. 

Ажлын хэсэг:

-Ёс зүйн дүрмийг удаа дараа ноцтой зөрчсөн тохиолдолд төлөөлөгчийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох үндэслэл болно. Иргэд хамтаараа санал гаргасан тохиолдолд энэ заалт хэрэгжинэ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.МӨНХБАТ:

-Ирэх оны нэгдүгээр сараас эхлэн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын хууль хэрэгжиж эхэлнэ. Төрийн байгуулалтын байнгын хорооноос Засгийн газрын хэрэг эрхлэх газарт гурван удаа албан тоотоор хууль журмуудаа өргөн барих албан мэдэгдэл хүргүүлсэн. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой 32 хуулийн хуульд нийцүүлэх асуудлыг Засгийн газраас өргөн барих байсан. Үүнээс 15 хуулийг өргөн барьсан. Үлдсэн 17-г нь Засгийн газар өргөн барих ёстой. Гэвч өнөөдрийг хүртэл өргөн бариагүй. Батлагдсан 15 хуулийн гурвыг нь  Засгийн газар, 12-ыг нь гишүүд өргөн барьсан. Тиймээс Засгийн газрын хэрэг эрхлэх газар ажлаа хий. Ц.Нямдорж сайдад хэл. Журмуудаа оруулж ир. Одоо хүртэл өргөн бариагүй журам нэгдүгээр сард батлагдаж чадах уу. Энэ байдлаараа нутгийн өөрөө удирдах байгууллага хөл толгой нь олдохоо байна. Тэргүүлэгч гэж байхгүй болж, зөвлөл байгуулагдах юм байна. Ажиллах журмыг УИХ баталж, Засгийн газар өргөн барина. Энэ батлагдаагүй цагт орон нутгийн иргэдийн хурлын дарга нар нь "Иргэдийн хурал бол би" гэж амбицлаад, тамгаа бариад явна. Үүнийгээ тодорхой болгомоор байна. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудал маш чухал. Гэвч үүний журам байхгүй. Иргэдийн хурлын төлөөлөгчийг эгүүлэн татах хуулийг Засгийн газар энэ ондоо багтааж УИХ-д өргөн барь аа.  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-22 213.87.154.185

>>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-22 66.181.184.97

Энэ дунд хуруу гэдэг нөхөр бол МАНАН-н дэглэмийг унагаахын төлөө хийсэн тэмцлийг хамгийн их эсэргүүцэж байсан мөн Миеэгомбын Энхболдын улаан хамгаалагч байлаа шүү дээ.

Avatar

Зочин 2021-12-22 59.153.114.153

Ж.МӨНХБАТ ГЭГЧ ИХ МЭДЭГЧ ЯРВАГНАСАН ХӨГИЙН, ХОГИЙН АМЬТАН

Avatar

Зочин-0 2021-12-22 66.181.182.243

Анандбазар мэтийн хөгийн юмнуудыг эргүүн татахгүй л юм бна даа. Тэгээд бас нэг их ёс зүй ярьсан юмнуудын байж байгаа царайг. Ёстой нөгөө ам бардам …. шалдан гэдэг нь болдог юм байгаа биз дээ. Энэ хүн тэгээд өөрөө ёс зүйтэй хүн мөн үү??? Амьтан хүний элэг доог болчихсон аан?

Avatar

Zochin 2021-12-22 213.134.18.87

CHI UURUU "HUN "ALJ CHADAH L HULGAICH. NYAMDORJ ta 2loo UL BUTEH HULGAICH shde.Hoyolaa DOLOON UEREE MONGOLCHUUDIIN HARAALIIG IDEJ UHEEREI.

Avatar

Зочин 2021-12-22 202.21.109.56

Ц.Нямдоржийг ажлаа ард түмнийхээ төлөө хийж өргөсөн тангарагтаа үнэн ч байгаач гэж 30- н жил хэллээ. Юу ч хийдэггүй,би мэдээгүй гэж хариу өгдөг хүн.

Avatar

Зочин 2021-12-22 120.142.31.236

neg shuleg bichdeg baagii brend huvtsas omsoj sod bainga kazino toglon ene yamar mongooroo ingej yavdagiin medeej avilgal eniig shalguul ih ym garna daa

Avatar

Зочин 2021-12-22 202.126.88.46

Нямдорж Айвенхо майнзаас авилга авч Рио Тинтод үйлчилдэг тул түүнийг даруй зайлуулах ёстой

Avatar

Зочин 2021-12-22 202.55.188.33

Энэ нэг шоронд заалттай хүн том том юм яриад яваад л байх юм шүгэлддэг данхнууд нь тоохгүй болоод ирэхээр ачигдахаасаа айгаад чарлаад эхэлэв.

Avatar

Зочин 2021-12-22 59.153.86.19

Энэ нөхөр одоо өөрийнхөө үгийг сонсоно гэж бодоод байнаадаа хүн удирдах нүүр байна уу хүчирхийлэгчээ

Avatar

Зочин 2021-12-22 139.5.219.102

Энэ хулгайч юундаа сандраав. Чамайг бол татна шүү дээ. Шорондоо очиж жангаа ид.

Avatar

Эхнэрээ зоддог УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гэдэг чинь энэ шүү дээ 2021-12-22 64.119.27.171

Эхнэрээ зоддог УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гэдэг чинь энэ шүү дээ. Шоронд хэзээ явах вэ та ??

Хууль бүх хүнд тэгш үйлчлэх зарчим хаана байна ??

Avatar

Зочин 2021-12-22 66.181.171.35

ХЭГ гэж ажлаа хийхээ больжээ. Баахан энд тэндэхийн шахааны хүмүүсийг авчихаад өдөр хоног өнгөрөөдөг байгууллага болсон байна. Хуучин ёстой нэг шижигнэсэн байгууллага байсан даа. Ажлаа хийж чаддаг хүнийг нь дэвшүүлэн зайлуулаад сайнаа үзсэнгүй

Avatar

Зочин 2021-12-22 66.181.186.229

Тэр хатиг мэнгэт Намка ахдаа нүүрлүү нь хараад хэл. Энэ л***р төмсөгөө базуулцан шээс л дээ.

Avatar

Зочин 2021-12-22 192.82.76.29

Нямдоржид очоод өөрөө хэл.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж