"Замын-Үүд бүсийг хөгжүүлэхэд Хятадын талтай асуудал үүсээгүй" | News.MN

"Замын-Үүд бүсийг хөгжүүлэхэд Хятадын талтай асуудал үүсээгүй"

"Замын-Үүд бүсийг хөгжүүлэхэд Хятадын талтай асуудал үүсээгүй"

"Замын-Үүд бүсийг хөгжүүлэхэд Хятадын талтай асуудал үүсээгүй"

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав.


УИХ-ын гишүүн Б.ЭНХ-АМГАЛАН:

-Замын-Үүд чөлөөт бүсэд улсын төсөв, гадаадын зээлийн хүрээнд 6.6 тэрбум төгрөг, 58.8 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Дэд бүтэц нь юу болов. Чөлөөт бүсийн газар дээр баахан хувийн аж ахуйн нэгж газар авчихсан. Үйл ажиллагаа явуулах гэхээр хөрөнгө оруулалт хийдэггүй гэх юм. Хятадтай ойлголцлын зөрүү үүссэн гэсэн. Үүнийг зохицуулж чадсан уу. Хятад, Монголын төлөвлөлтийг харахаар хоёр өөр юм байна лээ. Хоорондын уялдаа холбоог хэрхэн зохицуулах вэ? Миний харж буйгаар та нар бэлтгэл ажлыг тун муу хангасан санагдах юм.

Замын-Үүд чөлөөт бүсийн захирагч А.ЭНХЗУЛ:

-2015 оноос эхлэн уг бүсэд 66 аж ахуйн нэгж 100 га газарт газар эзэмшиж ирсэн. 2011 онд төлөвлөлтийг Засгийн газраар батлуулсан. Гэхдээ тухайн төлөвөвлөлтөд суурьшлын бүсийг тусгаж өгсөн учраас чөлөөт бүс гэдэг нэршилтэй зөрөлдөж байна. Тиймээс төлөвлөлтийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр дахин хийлгэж байгаа бөгөөд ирэх жилийн нэгдүгээр улиралд багтаан Засгийн газраар батлуулна. 100 га газарт аж ахуйн нэгж бүтээн байгуулалтын ажил бага хийсэн. Учир нь 58 сая ам.доллараар дэд станцуудаа барьсан боловч байнгын үйл ажиллагаанд оруулах ажил хийгээгүй. Анх хүлээж авсан өдрөөс эхлээд цоожлоод орхисон. Тиймээс чөлөөт бүс рүү дэд бүтцийн холболтын ажлууд огт хийгдээгүй. Харин энэ жилээс эхлэн дэд бүтэц ашиглалтад орсон учраас бусад байгууллагууд бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлсэн.

Манай бүсэд бүрэн ашиглалтад орсон байнгын үйл ажиллагаатай гурван дэлгүүр ажиллаж байна. Аж ахуйн нэгжүүд эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулна гэх хэлэлцээрийн үндсэн дээр Замын-Үүд чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэхээр газар авсан байдаг. Гэвч 2019 онд батлагдсан уг хэлэлцээр өнөөдрийг хүртэл УИХ-аар соёрхон батлагдаж чадаагүй учраас ажил урагшлахгүй байна. Тус бүсийн байнгын үйл ажиллагаа идэвхжих эсэх нь эргэлзээ төрүүлсэн учраас хөрөнгө оруулагчдад итгэл төрөөгүй. Хятадын талтай асуудал байхгүй. Тус улсын Элчин сайдтай уулзахад хэлэлцээр соёрхон батлахыг хүлээж байгаагаа илэрхийлсэн. Эрээний чөлөөт бүсийг Эрээн хотын засаг захиргаа нь өөрсдөө хариуцдаг юм байна. Эрээний талтай холбогдоход “ Засгийн газраар батлуулаагүй ч эхний ээлжийн төлөвлөлтөө хийсэн. Тухайн төлөвлөлт Монголын талтай бага зэргийн зөрүүтэй байгаа ч хэлэлцээр дээр харилцан уялдаатайгаар боловсруулна. Тиймээс хоёр улсын Засгийн газар хэлэлцээр соёрхон батлагдсаны дараа зохицуулах зөвлөл байгуулагдан, ажлын хэсэг гарна” гэж мэдэгдсэн. Монгол талын хийж байгаа төлөвлөлт Хятадын талаас 20 орчим хувийн зөрүүтэй байна. Үүнийг зохицуулах зөвлөлөөрөө шийднэ. Замын-Үүд чөлөөт бүс нь үйлдвэрийн бүс, тээвэр ложистикийн бүс, худалдаа аялал жуулчлалын бүс гэсэн дөрвөн чиглэлээр хөгжих зорилт тавьсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-12-22 192.82.69.153

Хэрэв байдаг бол тодорхой хөрөнгө оруулатын төсөлтэй компониудыг урьж уулзалт хийгээч. Хэнийг хүлээж зүгээр суугаад байгаа юм.Хөдлөөч. Өөрсдөө ажил хийж, санаачлага гаргавал үр дүнд хүрнэ шүүдээ.

Avatar

Заагч 2021-12-22 59.153.85.74

Хог вирус хятадыг Монголд оруулахыг хориглосугай юу яасан ацны чинь суурьшлын бvс Монгол вирус хятадад газар нутгаа алдахад ойрхон байна энэ том аюул Монголчууд а хог вирус хятадаас хол байя.Хог вирус хятадыг устгавал дэлхий цэвэршинэ

Avatar

Заагч 2021-12-22 59.153.85.74

Уг нь манайд сайн гэж емхий хятад я*****с танай хужаад сайн юм биш vv Монголд ямар ч ашиггvй баахан золбин х***а оруулж суурьшуулах нь Монгол газар нутгаа вирус хятадад алдах харамсалтай гамшгийн гэрээг болиочээ лалруудаа

Avatar

Зочин 2021-12-22 202.9.40.24

Сармагчин Алтайгаа өдөрт баасан баасаа тоолж суудаг аав шигээ дибле хүүхэн Зам-үүдийн ЧБ-ыэ захирагч хийхээр яаж монгол улс өөдлөх вэ дээ.Ядахна Сармагчинаас гараагүй энгийн хүнээс гарсан хүн тавьж үзээч

Avatar

Зочин 2021-12-22 78.187.120.177

Уг нь манай талд илүү өгөөжтэй асуудал, их л удах юм даа. Аль эрт л яригдсан, мөн ч их удаан бясалгаж байгаа юм байх даа. Хариуцсан улс гэж байдаг л байх. Хөршүүдийнхээ тал руу нэг хараасай, манайх л нэг ийм байх. Одоо ийм хүнд цаг үед уг нь маш их хэрэгтэй юм даа. Цагт нь хийсэн бол одоо амаа асуулгахгүй дээ. Эдийн засгийн нэг асуудал нь одоохондоо худалдаа голлож байгаа үед мөн ч хэрэгтэй юм сан. Гэтэл мөн одоо болтол ярьсаар л…Санаа хэлэхийг бодсонгүй, зүгээр л харамсаж байна даа.

Avatar

ШИЙДВЭР ГАРГАГЧДАД УЛАМЖЛАХ НЬ 2021-12-22 103.111.68.3

ЭНДЭЭС ХАРАХАД ШАДАР САЙРЫН АЖЛЫН АЛБА АЖЛАА ХИЙХГҮЙ БАЙНАШ ДЭЭ ТЭР ХЭЛЭЦЭРИЙГ ИХ ХУРАЛ БАТЛАХ ЮМ БАЙНА ХЯТАДЫН ТАЛ ТИЙМ ЮМ ХЭЛЛЭЭ ШҮҮ ДЭЭ ТЭР АЖЛЫН АЛБА НЬ АЖЛАА ХИЙЛДЭЭ ШАДАР САЙД НАМАР ДУЛААНЫ СТАНЦЫГ НЬ АЖИЛД ОРУУЛЖ САЙН АЖИЛЛАСАН. ТЭР ХҮН ОЛОН АСУУДАЛТАЙ ТЭР БОЛГОНД ОРЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ТИЙМ БОЛООД Л АЖЛЫН АЛБА ГЭЖ БАЙГУУЛСАН БАЙЖ ТААРНА,ТЭР НЬ АЖЛАА ХИЙЛ ДЭЭ НЭГ АЖИЛГҮЙ ХҮНЭЭС БОЛЖ УЛСЫН НЭГ ТОМ БҮТЭЭХ БАЙГУУЛАЛТ УРАГШЛАХГҮЙ БАЙНА ГЭЖ ОЙЛГОЛОО ХАА САЙГҮЙ АЖИЛАА МЭДЭХГҮЙ ЮМ УУ ЭСВАЛ САНАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж