"Замын-Үүд бүсийг хөгжүүлэхэд Хятадын талтай асуудал үүсээгүй"

Хуучирсан мэдээ: 2021.12.22-нд нийтлэгдсэн

"Замын-Үүд бүсийг хөгжүүлэхэд Хятадын талтай асуудал үүсээгүй"

"Замын-Үүд бүсийг хөгжүүлэхэд Хятадын талтай асуудал үүсээгүй"

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав.


УИХ-ын гишүүн Б.ЭНХ-АМГАЛАН:

-Замын-Үүд чөлөөт бүсэд улсын төсөв, гадаадын зээлийн хүрээнд 6.6 тэрбум төгрөг, 58.8 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Дэд бүтэц нь юу болов. Чөлөөт бүсийн газар дээр баахан хувийн аж ахуйн нэгж газар авчихсан. Үйл ажиллагаа явуулах гэхээр хөрөнгө оруулалт хийдэггүй гэх юм. Хятадтай ойлголцлын зөрүү үүссэн гэсэн. Үүнийг зохицуулж чадсан уу. Хятад, Монголын төлөвлөлтийг харахаар хоёр өөр юм байна лээ. Хоорондын уялдаа холбоог хэрхэн зохицуулах вэ? Миний харж буйгаар та нар бэлтгэл ажлыг тун муу хангасан санагдах юм.

Замын-Үүд чөлөөт бүсийн захирагч А.ЭНХЗУЛ:

-2015 оноос эхлэн уг бүсэд 66 аж ахуйн нэгж 100 га газарт газар эзэмшиж ирсэн. 2011 онд төлөвлөлтийг Засгийн газраар батлуулсан. Гэхдээ тухайн төлөвөвлөлтөд суурьшлын бүсийг тусгаж өгсөн учраас чөлөөт бүс гэдэг нэршилтэй зөрөлдөж байна. Тиймээс төлөвлөлтийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр дахин хийлгэж байгаа бөгөөд ирэх жилийн нэгдүгээр улиралд багтаан Засгийн газраар батлуулна. 100 га газарт аж ахуйн нэгж бүтээн байгуулалтын ажил бага хийсэн. Учир нь 58 сая ам.доллараар дэд станцуудаа барьсан боловч байнгын үйл ажиллагаанд оруулах ажил хийгээгүй. Анх хүлээж авсан өдрөөс эхлээд цоожлоод орхисон. Тиймээс чөлөөт бүс рүү дэд бүтцийн холболтын ажлууд огт хийгдээгүй. Харин энэ жилээс эхлэн дэд бүтэц ашиглалтад орсон учраас бусад байгууллагууд бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлсэн.

Манай бүсэд бүрэн ашиглалтад орсон байнгын үйл ажиллагаатай гурван дэлгүүр ажиллаж байна. Аж ахуйн нэгжүүд эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулна гэх хэлэлцээрийн үндсэн дээр Замын-Үүд чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэхээр газар авсан байдаг. Гэвч 2019 онд батлагдсан уг хэлэлцээр өнөөдрийг хүртэл УИХ-аар соёрхон батлагдаж чадаагүй учраас ажил урагшлахгүй байна. Тус бүсийн байнгын үйл ажиллагаа идэвхжих эсэх нь эргэлзээ төрүүлсэн учраас хөрөнгө оруулагчдад итгэл төрөөгүй. Хятадын талтай асуудал байхгүй. Тус улсын Элчин сайдтай уулзахад хэлэлцээр соёрхон батлахыг хүлээж байгаагаа илэрхийлсэн. Эрээний чөлөөт бүсийг Эрээн хотын засаг захиргаа нь өөрсдөө хариуцдаг юм байна. Эрээний талтай холбогдоход “ Засгийн газраар батлуулаагүй ч эхний ээлжийн төлөвлөлтөө хийсэн. Тухайн төлөвлөлт Монголын талтай бага зэргийн зөрүүтэй байгаа ч хэлэлцээр дээр харилцан уялдаатайгаар боловсруулна. Тиймээс хоёр улсын Засгийн газар хэлэлцээр соёрхон батлагдсаны дараа зохицуулах зөвлөл байгуулагдан, ажлын хэсэг гарна” гэж мэдэгдсэн. Монгол талын хийж байгаа төлөвлөлт Хятадын талаас 20 орчим хувийн зөрүүтэй байна. Үүнийг зохицуулах зөвлөлөөрөө шийднэ. Замын-Үүд чөлөөт бүс нь үйлдвэрийн бүс, тээвэр ложистикийн бүс, худалдаа аялал жуулчлалын бүс гэсэн дөрвөн чиглэлээр хөгжих зорилт тавьсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж