Израиль дөрөв дэх тун тарих анхны улс болно

Хуучирсан мэдээ: 2021.12.22-нд нийтлэгдсэн

Израиль дөрөв дэх тун тарих анхны улс болно

Израиль дөрөв дэх тун тарих анхны улс болно

Covid-19-ийн шинэ хувилбар омикрон гарсантай холбогдуулан Израилийн эрүүл мэндийн салбар дөрөв дэх тунг иргэдэд тарих нь зөв гэж үзэж байна.

Израилийн Тахал өвчин судлалын хүрээлэнгээс мэдээлснээр 60-аас дээш насны иргэд болон эрүүл мэндийн ажилтанд хамгийн эхэнд дөрөв дэх “бүүстер” тун тариулахыг санал болгов.

Энэ нь Израиль улсад Мягмар гаригт омикрон туссан өвчтөний нас барсан анхны тохиолдлыг баталгаажуулсантай холбоотой юм. Тус улсын Эрүүл мэндийн яамнаас Израильд энэ хувилбарын дор хаяж 340 тохиолдол бүртгэгдсэн гэж мэдэгджээ.

Анх Covid-19 цар тахлын вакцинд Израилийн иргэд эрчимтэй хамрагдсан ч хоёр дахь тун вакцинд хүн амын 63 хувь нь л хамрагджээ. Энэ нь Израиль харьцангуй залуу улс болохтой холбоотой бөгөөд хүн амынх нь гуравны нэг орчим хувь нь 14-өөс доош насныхан байдаг. Үүнтэй тэмцэхийн тулд Израиль арваннэгдүгээр сард таван настай хүүхдүүд ч вакцинд хамрагдаж болно гэж зарлажээ.

Тус улс вирусийн тархалтыг зогсоохын тулд АНУ, Герман, Итали, Канад зэрэг улс орнуудад зорчих хоригийг аль хэдийн өргөжүүлсэн. Израиль цар тахал эхэлснээс хойш нийт 1.36 сая хүн халдвар авч, 8200 хүн нас барсан гэсэн судалгаа гаргасан байна.

Одоогийн байдлаар дөрөв дэх тунгийн эхлүүлэх зөвшөөрлийг дээд албан тушаалтнуудаас хүлээж байгаа.  Гэвч гурав дэх тунг тариулснаас дөрвөн сарын дараа дөрөв дэх тунг тариулна гэж зарим иргэд найдаж байна.

Эх сурвалж: BBC NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж