
Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн эрүүгийн мөрдөн байцаах тасгийнхан өчигдөр оройноос эхлэн прокурор барьцаалсан хэргийг мөрдөж байна. Өчигдөр оройн 18.30 цагийн орчим цагаан өнгийн автомашинтай 25-30 насны хоёр эрэгтэй тус дүүргийн хяналтын прокурор Б-г найман цаг хэртэй барьцаалсан аж. Одоогоор уг хэргийн талаар хууль хяналтаас мэдээлэл өгөхөөс татгалзаж байна. Тэдний таамаглаж буйгаар дээрх этгээдүүд прокурор Б-г шалгаж буй хэрэгтэй нь холбоотой барьцаалсан байж магадгүй гэнэ. Эл хэргийг замын цагдаагийн газраас машины дугаараар нь мөн эрэн сурвалжилж байгаа аж.
Н.Түвшин