Эрүүл мэндийн яамнаас гаргасан Covid-19 цар тахлын нөхцөл байдлын мэдээллээр, сүүлийн 24 цагийн хугацаанд 328 тохиолдол батлагджээ. Үүний 119 нь Улаанбаатарт, 84 нь орон нутагт батлагдсан бол 125 нь зөөвөрлөгдөн бүртгэгджээ.
Мөн хугацаанд халдварын суурь шалтгаантай нас баралт 3 бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 2207 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 42 хүний биеийн байдал нэн хүнд байгаа аж.