"Хэтэрсэн хэрэглээний баримтыг цуцалж, урамшуулал олгохгүй" | News.MN

"Хэтэрсэн хэрэглээний баримтыг цуцалж, урамшуулал олгохгүй"

"Хэтэрсэн хэрэглээний баримтыг цуцалж, урамшуулал олгохгүй"

"Хэтэрсэн хэрэглээний баримтыг цуцалж, урамшуулал олгохгүй"

НӨАТ-ын сугалааны арваннэгдүгээр сарын ээлжит тохирол энэ сарын 19-нд болж, 20 сая төгрөгийн азтан шалгарсан. Үүнтэй холбогдуулан Татварын ерөнхий газрын НӨАТ-ын хэлтсийн дарга Д.Мөнхтуулаас зарим зүйлийг тодрууллаа.


НӨАТ-ын гуравдугаар улирлын буцаан олголтыг өнгөрсөн аравдугаар сард олгосон. Дараагийн урамшууллыг хэзээ олгохоор төлөвлөж байна вэ?

-НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг ирэх оны нэгдүгээр сард олгоно. Мөн журмын дагуу, нэг, хоёр, гуравдугаар улиралд баримт бүртгүүлээгүй, мэдээлэл зөрүүтэй зэрэг шалтгаанаар урамшууллаа аваагүй иргэдийн мэдээллийг өссөн дүнгээр нэгтгэсний дараа буцаан олголтыг нь ирэх оны хоёрдугаар сард олгоно.

НӨАТ-ын сугалааны супер азтаны шагналыг ямар шалгуураар олгох вэ. Шууд дансанд нь шилжүүлдэг үү?

-Сар бүр өмнөх сарын бүртгүүлсэн төлбөрийн баримтаар ирэх сарын сүүлийн долоо хоногийн Ням гариг бүр тогтмол сугалааны тохирол явуулдаг. Тиймээс e.barimt.mn системд бүртгэлтэй татвар төлөгчид төлбөрийн баримтаа ирэх сарын 7 хүртэл бүртгүүлэх ёстой. Сугалааны тохирлын тухайд, Сангийн сайдын баталсан журмын дагуу олон нийтэд нээлттэйгээр төрийн байгууллагуудын хяналт дор шууд телевизээр дамжуулдгийг та бүхэн мэднэ. Тохирол нь 1, 2, 3, 4, 5, 6 дугаар зэрэгтэй. Журмын дагуу 4,5,6 зэргийн тохирол таарсан иргэд татварын албанд биечлэн очих шаардлагагүйгээр зааврын дагуу баталгаажуулах мессэжид хариу өгөх ёстой. Энэ дагуу ажлын 20 хоногийн дараа тухайн тохирол таарсан иргэний урамшуулал дансанд нь шилждэг.
Хэрэв 1,2,3 зэргийн азтан болсон иргэд холбогдох бичиг баримтыг бүрдүүлж татварын албанд баталгаажуулах ёстой.
Гэхдээ тухайн азтан болсон иргэний мэдээлэл банкин дахь харилцах дансны мэдээлэлтэйгээ /овог, нэр, регистрийн дугаар, утасны дугаар/ таарах ёстой. Баталгаажуулах хүсэлтээ 90 хоногийн дотор илгээж, хүсэлт илгээсэн өдрөөс хойш ажлын 20 хоногийн дараа дансанд нь мөнгө шилждэг.

Супер азтан болсон ч шаардлага хангаагүй, мөнгөө авч чадаагүй иргэд бий юу?

-НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголт болон урамшуулал нь таны банкан дахь мэдээлэл болон и-баримт системд бүртгэлтэй мэдээлэл зөрүүтэй тохиолдолд дансанд нь мөнгө шилжихгүй. Банкны системийн шалгалтаар мэдээлэл зөрүүтэй бол урамшууллаа аваагүй иргэдэд заавар, мессэж илгээдэг. Гэхдээ мэдээллийг зассан даруйд л урамшуулал болон буцаан олголтын мөнгө дансанд нь шилжихгүй. Багагүй хугацаанд мэдээлэл нь зөрүүтэй иргэдийн мэдээллийг дахин нягтласны дараа л гүйлгээ хийгдэнэ.

НӨАТ-ын урамшуулал олгож эхэлснээс хойш хамгийн дээд шагналыг нь хожсон иргэн байсан уу?

-НӨАТ-ын хууль 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлснээс хойш сугалааны тохирол болон тохирол явуулах журмын хэмжээ, холбогдох урамшуулал олгох журмыг Сангийн сайдын 333 дугаар тушаалаар батлагдсан журам болон шинэчилэн баталсан 2020 оны 14-р тушаалын хоёрдугаар хавсралтаар тухайн жилийн сугалааны тохирлын дээд хэмжээг Сангийн сайд баталдаг. Иймд жил бүр тохирлын мөнгөн дүнгийн хэмжээ өөрчлөгддөг. Ерөнхийдөө хамгийн ихдээ 50 сая төгрөгийн супер азтан тодорч байсан. Одоогоор Үндсэн шагналын нэгдүгээр зэргийн азтан 20 сая төгрөг, хоёрдугаар зэргийн азтан гурван сая, гуравдугаар зэргийн азтан 1,5 сая төгрөг,  дөрөвдүгээр зэргийн азтан 500,000 төгрөг тавдугаар зэргийн азтан 100,000 төгрөг, зургадугаар зэргийн азтан 30,000 төгрөгийн хонжвор хожно.

НӨАТ-ын буцаан олголт болон бусад урамшууллаа аваагүй иргэдийн хувьд “баримтын мэдээлэл зөрүүтэй” гэсэн шалтгаантай байдаг. Үүнтэй холбоотой гомдол, мэдээлэл хэр их гардаг вэ?

-Баримтын мэдээлэл зөрүүтэй бол тухайн хувь хүний хариуцлагатай холбоотой. Тухайн хүн овог нэр, регистрийн дугаар, банкны харилцах дансны дугаарыг өөрөө л засч харах эрхтэй болохоос татварын алба засахгүй. Иргэдийн зүгээс хувь хүний мэдээлэл зөрүүтэй байгаа тохиолдолд татварын алба буруутай юм шиг боддог нийтлэг хандлага бий. И-баримт аппликэйшнд хувийн мэдээллээ үнэн зөв бүртгүүлсэн ч банканд зөрүүтэй мэдээлэл бүртгүүлснээс “мэдээлэл зөрүүтэй” гарч байгаа юм. Тиймээс биш татварын алба тухайн хүний мэдээллийг зөрүүтэй байна гэж тодорхойлохгүй. Бидэнд хувь хүний мэдээлэл нууцын зэрэгт хаалттай байдаг. Ерөнхийдөө хүмүүс өнөөдөр л азтан болсон маргааш нь мөнгөө авна, яагаад мөнгө орохгүй байна вэ гэдэг асуудлыг ярьдаг.

Мөн өмнөх сарын буцаан олголт дансанд шилжсэнгүй гэх гомдол ч цөөнгүй. Шалгаж үзэхэд, тухайн хүн “мэдээллийн зөрүүтэй” гэх шалтгаанаар урамшуулал нь олгогдоогүй байдаг. Аль эсвэл өөрийнх нь дансанд шилжүүлсэн буцаан олголтыг хэрэглэчхээд дараа нь мөнгө олгоогүй гэж гомдол мэдүүлдэг.

Нөгөө талд, татварын алба эрсдэлтэй гэж үзсэн бол төлбөрийн баримтад хасалт хийнэ. Учир нь хувь хүн тухайн сарын хэрэглээнээсээ хэт өндөр хэрэглээтэй, олон төрлийн төлбөрийн баримт бүртгүүлсэн асуудал маш их гардаг. Жишээ нь, эмийн санч иргэдэд олгох ёстой төлбөрийн баримтыг өөрөө бүртгүүлдэг. Гэтэл тухайн хүний сарын эмийн хэрэглээний стандарт гэж бий. Тэгэхээр өндөр үнийн дүнтэй, зөрүүтэй баримт бүртгэгдсэн бол бид эрсдэлийн шалгуураар хаана. Харин шалгуур үзүүлэлтээр хасагдсан иргэдийн хувьд, миний төлбөрийг баримтыг яагаад цуцлав, урамшууллаа авах ёстой гэсэн өргөдөл маш их өгдөг. Үүнд бид НӨАТ-ын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1,2-т заасны дагуу шаардлага хангаагүй тул баримтыг цуцалсан гэсэн тайлбар өгч ойлголцолд хүрдэг.

Мөн хувийн хэрэглээнээсээ давсан сүлжээний бизнес эрхлэгчид байна. Хувь хүн 130 сая төгрөгийн төлбөрийн баримт бүртгүүлдэг атал худалдан авах хэрэглээний дүн нь долоон сая орчим болж байгаа юм.

Гэтэл тухайн хүн сүлжээний бүтээгдэхүүнийг нэг сард хэр их хэмжээгээр хэрэглэх вэ гэдгийг бид холбогдох төрийн байгууллагуудаас тодруулж хянадаг. Үүний дараа татвар төлөгчид хариу өгдөг.

Баримт нь цуцлагдсан иргэдийн тухайд худалдаа, үйлчилгээний салбарынх нийтлэг болов уу?

-НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтод 145.5 тэрбумыг 3.3 сая иргэнд олгосон. Одоогоор 29600 хүний 340 сая төгрөгийг олгоогүй. Энэ нь цуцлагдсан болон мэдээлэл нь зөрүүтэй, хүлээгдэж буй дүнгүүд байна. Мөн НӨАТ-ын 14.8 тэрбумын урамшуулал олгох ёстой. Үүнээс 293.700 хүнд 12.8 тэрбумын урамшуулал олгосон. Үлдсэн нь мөн л мэдээлэл зөрүүтэй, хүлээгдэж буй дүнгүүд байна гэсэн үг. Ерөнхийдөө татварын албанаас шаардлага хангаагүй цуцалж буй баримтуудад худалдаа, үйлчилгээний салбарынхан байдаг. Тиймээс биш бидний энгийн хэрэглээнд худалдан авсан баримтууд хэзээ ч эрсдэлийн шалгуураар цуцлагдахгүй.

Жишээ нь, шатахуун түгээх станцаас өдөрт хоёр удаа шатахуун авч, баримт авлаа гэхэд нэг сард дунджаар 100 баримт бүртгүүлнэ. Гэтэл нэг сард 500 баримт бүртгүүлсэн бол хэрэглээнээс давсан зардал учраас шууд цуцлагдана.

Дараа нь бид цуцалсан баримтыг дахин нягтлахад тухайн худалдааны төвийн ажилчин, сүлжээний бизнес эрхлэгч зэрэг хүмүүс цуцлагдсан баримтаа өөр хүнээр бүртгүүлдэг. Борлуулагчийн регистрийн дугаараар төлбөрийн баримтыг нь хянаж, харилцаа хамаарлыг судлахад тухайн цуцлагдсан баримтыг бүртгүүлсэн хүний гэр бүл, найз нөхөд нь байдаг. Ийм байдлаар хүмүүсийн арга нарийсахын хэрээр бид ч бас хяналтаа чангаруулж байна. Өмнө нь тухайн байгууллагын зөвхөн ажилтанд эрсдэлийн шалгуур тогтоодог байсан бол одоо харилцаа холбоотой хамаарал бүхий хүмүүст ч бас шалгуур тогтоож, системд хаалт хийх болсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-12-22 66.181.181.55

10% гэж мангуурахаа больж уз. Хэзээ ч бутэхгуй. Татварын газар зов юм хийж байгаа юм байна

Avatar

Төр-МАН 2021-12-22 202.21.108.26

Ямар бүдүүлэг луйвар вэ? Төр луйварчин болж гүйцлээ. Төр өөрөөс хамаарах бүх худалдаанд луйварын гараа дүрж байна.

Avatar

зочин 2021-12-22 64.119.25.71

Өчнөөн өүртгүүлээд 1 төгрөг ч таарч байгаагүй . Одоо энэ худлаа ШОУ-гаа Хүрэлсүх Оюука бүрмөсөн болих хэрэгтэй .

Avatar

Зочин 2021-12-22 103.26.194.45

За яршиг аа. Хүмүүс ашиглахгүй байхад хэрэгтэй нэг нь авчихаар яагаад байгаан.

Avatar

bayd khuvuun 2021-12-22 103.212.116.80

Юун 1.000.000 дээш худалдан авалт хийсэн бол 2хувь бэ? Шууд л 10% өгөх хэрэгтэй шүү?

Avatar

Зочин 2021-12-22 202.9.40.189

Мандах гээд цайны газрын хоёр салбар нь баримт өгдөггүй юм билээ. Тиймээс тэнд ажилладаг хүмүүс өөрийн цайны газраас баримт бүртгүүлсэн бол шууд хүчингүй болго.

Avatar

Irgen 2021-12-22 66.181.185.171

Ene neg balai yumaa boliod, 10%-iig ni ogoh heregtei sh de

Avatar

Zochin 2021-12-22 51.79.206.17

Сард Шатхуун түгээх газрын 500 баримт бүртгүүлнэ гэхээр өдөрт 17 удаа бензин авдаг болж таарч байна. Ийм байж таарах уу !!!. Бензин авсан иргэддээ баримт өгөхгүй тухайн байгууллагын ажилчид нь өөрсдөө бусдын баримтыг бүртгүүлээд. Төлбөр төлсөн хүндээ л баримтыг нь өгч хэвших хэрэгтэй дээ

Avatar

Зочин 2021-12-22 202.55.188.34

Ийм луйварт хууртаал эвлэрээд сууж байдаг тэмцэж зогсоож чаддаггуй хулцэнгуй зориггуй ард тумэн уурд луйвардаалаад шулуулаад амьдар даа!

Avatar

Зочин 2021-12-22 202.126.88.128

Арван хувиа л авая . Та нар шулж идээд, өөрсдийн дураар тохиролыг явуулж байна ш дээ. Ийм юм ыг уул нь шүүхэд гомдол мэдүүлэхэд илүүдэхгүй. Шал худалаа сугалаа явуулж тархи угаахаа боль.

Avatar

Зочин 2021-12-22 202.126.88.128

Одоо сүүлдээ орлого зарлагыг минь хянаж шүүдэг эдийн засагын цагдаа ажиллуулах нь л дээ Шүүхэд гомдол гаргацгаа. Өөрсдөө хонжвороо авчихаад иргэдээ ингэж хяхаж байх ямар эрхтэй юм. Хууль шүүхэд өгцгөөе зүгээр. Бүртгүүлсэн л бол авах естой шд

Avatar

zochin 2021-12-22 66.181.166.134

НӨАТ-ын сугалаа асуудалтай .Би л лав хожиж үзээгүй .

Avatar

Зочин 2021-12-22 192.82.76.29

10% иа авах ёстой иргэдийн хэрэглээний худалдан авалтын 2% ийг чирэгдэлгүй өгчихөөч.

Avatar

татвар 2021-12-22 202.126.88.218

угаасаа л өгөх ёстой мөэнийн хэнд өгөх нь хамаатай юм уу. хүний баримт хулгайлж л бүртгүүлээгүй, хуурамч баримт биш бол өгөх л хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-12-22 66.181.181.206

Хамаагүй бүртгүүлж л байшдээ. Хясах гээд зовчих юм. Угаасаа л өгөх ёстой мөнгө шүү

Avatar

1 2021-12-22 103.212.118.160

Хянах эрх та нарт хэн олгосон юм бэ? Өөрсдийн эрх мэдлээсээ хэтэрсэн гүйцэтгэх ажиллагаа хувь хүн бүр дээр явуулж байгааг юу гэж ойлгох вэ? Тухайн иргэний орлогыг та нар жилийн орлогын тайлангаас л харж болдог болхоос өөр бусад эх сурвалжаас, гүйцэтгэх ажиллагаа явуулж олж авах нь хууль бус үйлдэл. Төрийн нэр барьж хууль зөрчихөө зогсоовол таарна. Хууль зөрчиж байгаагаа ч ойлгохгүй ингээд ярьж явдаг, айрай ч дээ

Avatar

mmmm 2021-12-22 202.131.234.242

500 sayig avch l bsn sh tee. Hudlaa yarikhaa bolioch.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж