Омикронтой тэмцэх Байдены шинэ төлөвлөгөө | News.MN

Омикронтой тэмцэх Байдены шинэ төлөвлөгөө

Омикронтой тэмцэх Байдены шинэ төлөвлөгөө

Омикронтой тэмцэх Байдены шинэ төлөвлөгөө

Байдены засгийн газар өнгөрсөн Мягмар гаригт хурдацтай тархаж буй омикрон вирустэй тэмцэх шинэ төлөвлөгөөгөө танилцуулав. Гуравдугаар тунг эрчимжүүлэх, аяллын журмыг чангатгах тухай арванхоёрдугаар сарын 2-нд танилцуулсан төлөвлөгөөн дээр үндэслэн уг шинэ төлөвлөгөөгөө боловсруулжээ.

Шинжилгээ. Зул сарын баяраас өмнө Нью-Йорк хотод шинжилгээний шинэ цэгүүд ажиллаж эхэлнэ. Улсын хэмжээнд байгаа шинжилгээний 20 мянган үнэ төлбөргүй цэгийн үйл ажиллагааг зогсооно. Мөн нэмэлтээр, нэгдүгээр сараас эхлээд иргэд гэртээ үзэх боломжтой 500 сая ширхэг түргэвчилсэн оношлуурыг үнэ төлбөргүй ашиглаж эхэлнэ. Улмаар уг оношлуурыг цахимаар үнэгүй захиалж, гэртээ хүргүүлэх боломжтой.

Эмнэлэг. Мичиган, Индиана, Висконсин, Аризона, Нью Хэмпшир, Вермонт мужуудад Covid-19-ийн ачаалалтай тэмцэх багийнхныг хувааж байрлуулна. Тодруулбал, нэг, хоёрдугаар сардаа багтаагаад эмнэлгүүдэд цэргийн эмч, сувилагч, түргэн тусламжийн эмч болон бусад эмнэлгийн ажилтнууд гээд нийт 1000 хүнийг хуваарилахаар болжээ.

Холбооны засгийн газрын зардлаар эмнэлгийн ажилтан болон орны тоог нэмэхээр болсон байна. Жишээлбэл, энэ долоо хоногт Нью Хэмпшир рүү 30, Вермонт руу 30, Аризона руу 20 түргэн тусламжийн эмчийг тус тус илгээжээ. Мөн түргэн тусламжийн машин Нью-Йорк руу 30, Мэн рүү 8-ыг тус тус явуулсан байна.

Вакцинжуулалт. Холбооны онцгой байдлын газраас вакцинжуулалтын шинэ цэгүүд ажиллуулж эхэлнэ. Вашингтонд 1, Нью Мексикод дөрвөн явуулын цэг Мягмар гаригаас ажиллаж эхэлсэн. Нийт 12 байрлал руу 100 орчим вакцинжуулагчийг илгээжээ. Мөн Эрүүл мэндийн яамнаас эм зүйч болон дадлагажигчдад вакцин хийх эрх олгохоор болсон байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-22 213.87.154.185

* Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-22 66.181.171.35

USA yahav ee, manai uls yam temtseh gej baina

Avatar

Зочин 2021-12-22 103.80.210.183

ТЭМЦЭХГҮЙ ОРУУЛЖ ИРЭЭД ТУСЛАМЖ ГОРЬДООД СУУНА ДАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж