Хилийн боомтын хяналтыг чангатгана

Хуучирсан мэдээ: 2021.12.22-нд нийтлэгдсэн

Хилийн боомтын хяналтыг чангатгана

Хилийн боомтын хяналтыг чангатгана

Гадаадаас зөөвөрлөгдөх эрсдэл өндөр Covid-19-ийн омикрон хувилбараас урьдчилан сэргийлэх, дотоодод тархахаас хамгаалах зорилгоор авч буй арга хэмжээг эрчимжүүлэх, чиглэлээр Эрүүл мэндийн салбарынхан өчигдөр /2021.12.22/ орой зөвлөлджээ.

Тус хуралд Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, ЗӨСҮТ, Нийслэлийн Эрүүл мэндийн газар зэрэг байгууллагын удирдлагууд оролцож, нэн тэргүүнд хил дээр авч буй хяналтын арга хэмжээг улам чангаруулах чиглэлээр ярилцсан байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд хил дээр гадаадаас ирж буй иргэдээс авч буй түргэвчилсэн болон PCR шинжилгээнд илүү анхаарч, алдаа гаргахаас сэргийлж, бүх арга хэмжээг авч ажиллахыг ХӨСҮТ-д үүрэг болгожээ. Мөн хил дээр авсан шинжилгээ нь сөрөг гарч, гэртээ 10 хоног тусгаарлагдах иргэдэд мэдээлэл сайн өгч, дөрөв дэх өдөр нь авах шинжилгээг цаг тухай бүрд нь авч, хяналтаа нэмэгдүүлэхийг Нийслэлийн Эрүүл мэндийн газарт мөн үүрэг болгосон байна.

Омикрон хувилбар дотоодод батлагдаагүй учраас тайвширч болохгүй. Болзошгүй эрсдэлээс хамгаалж нэн тэргүүнд эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэх дээр анхаарах нь чухал. Иймд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэх чиглэлд зохих арга хэмжээ авч ажиллахаар болжээ.

Дельта хувилбарын дэгдэлтийн үед авч байсан ор дэлгэлтийн арга хэмжээгээ сайжруулах замаар омикрон хувилбар дэгдсэн нөхцөлд хэрхэн ор дэлгэж, ямар арга хэмжээ авахаа төлөвлөж, нөөцөө бүрдүүлэх чиглэлд анхаарч ажиллахыг ЭМЯ-ны эмнэлгийн тусламж, үйлчилгээний газарт үүрэг болгосон байна. Учир нь АНУ, Англи зэрэг улсад омикрон хувилбар нь дельтагаас хэд дахин илүү тархалттай байгаа учраас бэлтгэл ажлыг маш сайн хангах нь чухал юм.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд дээрх үүрэг чиглэлийн хүрээнд авч хэрэгжүүлсэн ажлаа энэ долоо хоногтоо багтааж танилцуулахыг холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг болгожээ.

Мөн эрүүл мэндийн байгууллагуудад сайдын албан даалгавар хүргүүлж, омикрон хувилбараас сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулсан байна. Омикрон хувилбарыг дотоодод оруулахгүйн тулд хил дээрх болон гэрийн тусгаарлалтад буй иргэдийн хяналтыг нэмэгдүүлэх чиглэлд илүүтэй анхаарч ажиллахаар болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж