Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Европын холбоог эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2021.12.22-нд нийтлэгдсэн

Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Европын холбоог эсэргүүцэв

Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Европын холбоог эсэргүүцэв

Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан болон түүний засгийн газар Европын Холбооны шийдвэрийг эсэргүүцэж, маргаантай байгаа цагаачлалын хуулиа баримтална гэж мэдэгдэв. Энэхүү хууль нь цагаачдыг хилээр нэвтрүүлэхгүй, тэдэнд тусалсан хүмүүсийг шийтгэх тухай хууль юм.

Өнгөрсөн сард Европын холбооны дээд шүүхээс Унгарын орогнол хүсэгчдэд тусалдаг хуульч, идэвхтнүүдийг шийтгэсэн хуулийн тогтоолыг өөрчлөхийг тушаасан байна.

Унгарын цагаачдын дүрэмтэй холбоотой маргаан удаан үргэлжилбэл Европын холбооны олон тэрбум еврогийн бэлэн мөнгийг алдаж болзошгүй гэсэн үг юм. Гэвч Орбан тус хуулийн заалтаа өөрчлөхгүйгээ мэдэгдэв.

"Соросын хуулийг зогсоо" нэртэй үйл ажиллагаа явуулсан тэрбумтаныг лалын шашинтай цагаачдыг дэмжсэн гэж засгийн газар буруутгаж буй бөгөөд 2018 оны хууль нь цагаагчдад туслахыг хориглох тухай хууль болжээ.

Өнгөрсөн арваннэгдүгээр сард Европын холбооны шүүхээс Орбаны үндсэрхэг үзэлтэй засгийн газар уг хуулийг баталснаар Европын холбоо хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж мэдэгдсэн байна.

Европын холбоо, цагаагчдыг хил давахаас нь өмнө илрүүлж, буцаах хэрэгтэй гэж үзэж буй Орбаныг хүчээр суудлаас нь буулгах төлөвтэй байгаа аж. Виктор Орбан өнгөрсөн Мягмар гариг (2021.12.21)-т Европын холбооны дээд шүүх дээр “Өөрсдийн хилээ хамгаалах болно” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж