Хамгийн анхны “Merry Christmas” зурвас 107 мянган еврогоор зарагдав

Хуучирсан мэдээ: 2021.12.22-нд нийтлэгдсэн

Хамгийн анхны “Merry Christmas” зурвас 107 мянган еврогоор зарагдав

Хамгийн анхны “Merry Christmas” зурвас 107 мянган еврогоор зарагдав

Хамгийн анхны “Merry Christmas” зурвас Парис дахь дуудлага худалдааны танхимд 107 мянган еврогоор өнгөрсөн Мягмар гариг (2021.12.21)-т зарагдлаа. Тодруулбал, “NFT” нэгж буюу блокчэйн технологид суурилан баталгаажсан дижитал бүтээл хэлбэрээр зарагдсан байна.

Энэхүү хамгийн анхны зурвасыг 1992 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр бичиж байсан бөгөөд Английн цахилгаан холбооны “Vodafone” компани дуудлага худалдаанд оруулжээ. Тус компанийн инженер Нэйл Папворт уг зурвасыг компьютерээсээ менежер рүүгээ илгээсэн байна. Менежер зурвасыг 2 кг жинтэй “Orbitel” гар утсан дээрээ хүлээн авчээ. Энэ гар утас нь суурин утастай төстэй боловч эх биетэйгээ холбогдсон цахилгааны утасгүй, бариултай юм.

“NFT” гэдэг нь энэ онд ихээхэн алдартай болсон нэг төрлийн дижитал хөрөнгө бөгөөд энэ төрлийн урлагийн бүтээлүүд олон сая доллараар зарагдаж буй юм. “NFT” дижитал хөрөнгийг 2017 оноос худалдаалах болсон. Түүнд блокчэйн дээрх зураг, бичлэг, хөгжим, зураг, мөн сүлжээнд холбогдсон компьютер дээр хадгалагдсан гүйлгээний бүртгэл зэрэг зүйлс багтдаг. “NFT” бүр өөрийн гэсэн өвөрмөц дижитал гарын үсэгтэй.

Францад биет бус зүйлс зарж борлуулах нь хууль бус үйлдэл юм. Тиймээс дуудлага худалдааг зохион байгуулагчид уг зурвасыг дижитал жаазад хийж худалджээ. Зурвасыг худалдан авагч хамгийн анхны харилцан бичилцсэн үеийн протоколыг хүлээж авсан байна. Дуудлага худалдааны орлогыг НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлагт шилжүүлэхээр болсон байна.

Эх сурвалж: REUTERS
М.НАРАНЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж