2021 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн 20:35 цагийн орчим Сүхбаатар эргэх депогийн машинч М сэлгээ хийж байсан ТЭМ2-1221 серийн илчит тэргийг өртөөний дөрөвдүгээр зам руу гарах үед М33 дохионы дэргэд дайруулж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Хохирогч М нь 2021 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн 01:15 цагт ажлаасаа бууж амарч байх үедээ осолд орсон байна.
Уг болсон явдлыг цагдаагийн байгууллага шалгаж байна. Хуулийн байгууллагын дүгнэлт гарсны дараа хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэх болно. Осол гарсан даруй УБТЗ-ын даргын тушаалаар ажлын хэсэг гарч, холбогдох албаны хүмүүс 2021 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдрийн 03:30 цагт Улаанбаатар хотоос Сүхбаатар депод очиж ажилласан болно.
“Улаанбаатар төмөр зам” ХНН