Хуучирсан мэдээ: 2010.08.18-нд нийтлэгдсэн

Нүцгэн цус сорогчид

HBO сувгийн хамгийн олон үзэгчтэй цус сорогчдын тухай “True Blood” цуврал книоны гол дүрийн гурван жүжигчин “Rolling Stone” сэтгүүлийн нүүр хуудсанд нүцгэн зургаа авахуулжээ. Гэхдээ зүгээр нэг нүцгэн биш цусаар будагдсан биеэрээ гайхуулан зогссон байна. Тэдний энэхүү гайхалтай зогсолтыг Stephen Moyer санаачилсан ба гэрэл зургийг авчээ.
Энэхүү цувралын хамгийн эхний цуврал нь “Эмми авардс” “Алтан бөмбөрцөг”-өөс тухайн жилдээ шагнал хүртэж байсан ба хоёрдугаар цуврал нь 12 ангитайгаар 2009 оны зургадугаар сарын 14-нөөс эхлэн гарсан юм.
Харин гуравдугаар цуврал нь 2009 оны арванхоёрдугаар сарын 3-наас эхлэн үзэгчдэд хүрсэн бол дөрөвдүгээр цуврал нь ирэх оны зун цацагдаж эхлэх аж.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж