Колонкийн стратеги хэр хол явах вэ? | News.MN

Колонкийн стратеги хэр хол явах вэ?

Колонкийн стратеги хэр хол явах вэ?

Колонкийн стратеги хэр хол явах вэ?

Сүүлийн саруудад бензин шатахуун тойрсон сэдэв сошиал болон хэвлэл мэдээллийн хэрэгслийн хамгийн гол сэдэв болоод байна. Зөвхөн хэвлэл ч гэлтгүй нийгэм даяараа хангамж тасардаг, үнэ чөлөөтэй болсон ч колонк бүр ижил үнэтэй шатахууны бодлогыг ойлгохгүй байна. Сүүлийн өдрүүдэд шатахууны чанарын талаар бас шуугиан үүсч байна. Үүнтэй зэрэгцэн хойд хөршөөс манай улсын шатахууны нийлүүлэлтэд оролцох санал гаргасан гэх зэрэг асуудал хөвөрсөөр.

Монгол Улс шатахууны нийлүүлэлтээр хойд хөршөөсөө бүрэн хамааралтай байсаар олон жил болж байна. Удаа дараа үндэсний үйлдвэрлэлтэй болох оролдлого хийсэн ч У.Хүрэлсүхийн засгийн газар түүхэн шийдвэр гаргаж, Сайншандад боловсруулах үйлдвэр барьж эхэлсэн. Монголчуудын өөрсдийн үйлдвэртэй болох мөрөөдөл эртнийх. 2001 оноос эхлэн бага хэмжээгээр нефть бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэж оролдож, А80 бензин гаргаж байж.

Сүүлийн жилүүдэд 2019 оноос дотооддоо түлш бага хэмжээгээр үйлдвэрлэж, тэр нь Монгол Улсын түлшний нөөцийг тодорхой хувиар бүрдүүлж байсан. Мөн "Роснефть"-ийн үнээс бага бөөний үнээр дотоодын зам, барилга, газар тариалан, замын бизнес эрхлэгчдэд төлбөрийн эргэн төлөлтөөр нийлүүлж байсан нь тэдэнд санхүүгийн маш том дэмжлэг болж байсан төдийгүй дэлхий нийтэд гарсан цар тахлын үед улс орондоо ч нэмэр болж байсан юм.

Гэтэл нефтийн бүтээгдэхүүн гаргаж байсан аж ахуйн нэгжүүдийг колонкийн эздийн захиалгат хуулиар түүхий эдэд нь татвар тавьж, хаалгыг нь бариулсаар хэдэн сар өнгөрлөө. Өнөөдөр дотоодод үйлдвэрлэл явуулж байгаа нэг ч компани байхгүй учир шатахууны чанарт асуудал байна гэж үзвэл колонкийн эздээс л бурууг хайх хэрэгтэй.

Хуурамч шатахуун гэх огт ор үндэсгүй гүтгэлгээр далимдуулж, дотооддоо үйлдвэрлэгчдээ шахаж, түүхий эдэд нь онцгой татвар тавиулсан гаднаас шатахуун оруулж ирдэг колонкийн эздийн стратегээр манай улс хэр хол, хэр удаан явах вэ.

Монгол Улс үндэсний шатахууны үйлдвэртэй болоход хэн дургүй байна вэ?

Саяхнаас эхлэн Сайншандад баригдаж байгаа үйлдвэрийн талаар түүхий нефтийн нөөц байхгүй, дамжуулах хоолой өртөг өндөртэй, ер нь хоосон ажилладаггүй үйлдвэртэй болох нь, энэтхэгчүүдтэй ажиллахад бэрхшээлтэй, хамтарсан төсөл бүтдэггүй гэх зэрэг мэдээлэл цуврах боллоо. Засгийн газар бүх эрсдэл хүндрэлийг тооцоолоод хийж байгаа үндэсний үйлдвэрийн бүтээн байгуулалт хэнд таалагдахгүй байна вэ. Өнгөрсөн хавар үйлдвэрлэлийн зориулалтаар оруулж буй газрын тосны дайвар бүтээгдэхүүнээс онцгой татвар авах хууль баталсан нь одоо баригдаж буй үндэсний үйлдвэрийг ил цагаан эсэргүүцсэн хэрэг юм.

Монгол Улс шатахуун үйлдвэрлэвэл түүхий эдийг нь импортоор оруулж ирэх нь гарцаагүй. Гэтэл үүн дээр онцгой татвар тавьсан нь ямар бодлого вэ? Дотооддоо үйлдвэрлэх шатахууны түүхий эддээ колонкийн эздийн захиалгаар онцгой татвар тавиад байвал бид хэзээ нэг улсын хамааралтай байдлаасаа салах вэ?

2018 оноос захын боомтуудаар орж ирж байгаа шатахуун онцгой татваргүй, үнэ чөлөөлсөн гээд нефть импортлогчид төр засгаас хангалттай хөнгөлөлт эдэлж байгаа боловч тэд зах зээлийн өрсөлдөөнтэй үнээр худалдан авалт хийж, хэрэглэгчиддээ хүргэх, бензинийхээ стандарт чанарт анхаарахын оронд дотоодод бага хэмжээний дизель түлшийн үйлдвэрлэл хийж, газар тариалан, зам, барилгын салбарт зээлээр олгон эдийн засагт нэмэр болж байсан өрсөлдөгчдийнхөө эсрэг хууль гаргуулан, үндэсний үйлдвэртээ онцгой татвар тавиулж, Монголд дотоодын үйлдвэр байх нөхцөлийг л хааж боох ажил хийж байна.

Дотоодод үйлдвэрлэх бүтээгдэхүүнд онцгой татвар тавьчихаад, импортлогчдод захын боомтуудаар онцгой татваргүй шатахуун оруулах боломж олгож байгааг харахад үндэсний үйлдвэрлэлтэй болох санаа зорилго байгаад эргэлзэл төрж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-22 202.126.89.76

76 xaanaas benznee xiigeed bnaa

Avatar

Иргэн 2021-12-22 59.153.115.136

Цэвэр шатахуун хаанаас авах вэ? Цэвэр шатахуунтай ШТС хаана байна заагаад өгөөч?

Avatar

Зочин 2021-12-22 213.87.154.185

!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-22 202.21.108.61

Оросоос орж ирсэн машинаас авсан Роснефтийн АИ92 шатахууны октаны тоо 95, 97 зааж байгааг нотоллоо шд, эсрэгээрээ дотоодын импортлогчдын түгээгүүрээс авсан шинжилгээ 77 зааж байгааг сошиалаас харж байгаа байх. Монгол дотооддоо шатахуун үйлдвэрлэлээ ч үнэ чанарын шаардлага хангахгүй. Магадгүй импортын үнэнээс ч давж болзошгүй.

Avatar

Зочин 2021-12-22 37.46.114.71

Түгжирч бухимддаг байсан одоо түгжрээндээ чанаргүй, хортой, өмхий шатахууны улмаас хордож дуусаж байгаа шүү дээ, Газрын тосны газар, мэргэжлийн хяналт гэж ажлаа хийдэггүй, олигархуудын халаасанд орсон ХООЛНЫ САВНУУУУУД гэдгээ харуулж байна, бүүр татан буулгаад хаячихаар байна.

Avatar

ЗОЧИН 2021-12-22 202.126.89.189

РОСНЕФТЬ- Д ШАТХУУН ТҮГЭЭХ ЭРХИЙГ НЬ ОЛГОЧИХ !!! МАНАЙ ХУЛХИУД БҮГД ХААЛГАА БАРИНА !!! УГ НЬ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ НЭРТЭЙ ГАЗАР Ч БАЙГААЛ ДАА !!! ДЭЭРЭЭСЭЭ ДООДХОО ХҮРТЭЛ ХАХУУЛЬЧ , МЭДЛЭГГҮЙ АРЫН ХААЛГАНЫХ !!!

Avatar

Зочин 2021-12-22 202.55.188.93

Бөөстцөн тархитай пиздагуудад таарсаныг нь л өгч.

Avatar

Заагч 2021-12-22 59.153.85.74

Хоосон шааж байхаар вирус хятадын петро чайнаг Монголоос зайлуулж Монгол улс нефтиэ дангаараа хийдэг больео

Avatar

зочин 2021-12-22 64.119.25.71

Д.Сумьяабазар аа 74 зөвшөөрөл дээрээ дуртай газар нь шатхуун оруулж ирээд зарж болох зөвшөөрөл өгчих тэгээл бүх юм шударга өрсөлдөөний дагуу цэгцэндээ орж чанаржина .

Avatar

Зочин 2021-12-22 66.181.161.113

Коктейлний стратеги гээч.

Avatar

зочин 2021-12-22 139.5.216.122

Өөрийхөө үйлвэрийг барьчихаар асуудал өөр болох байлгүй дээ. Ямар ч байсан өөрийгөө хангах хэмжээний түүхий нефть олох байх. Олон компани хайгуул хийж байгаа биз дэн

Avatar

Зочин 2021-12-22 103.87.255.98

s****a biz, odoo butsaad ontsgoi alban tatvaraas chuluuluh ayan ehleh gej bn yy?
kompot hiicheed bas uildverlel gechijee s****a biz!!!

Avatar

хүннү 2021-12-22 202.179.25.11

Ер нь цэвэр үйлдвэрийн аргаар нэрсэн бензин хэрэгтэй. Тэр дотоодын үйлдвэр гээд байгаа чинь мөн л колонкын эзэттэй ялгаагүй “ус найруулдаг” газар. Түүний чанар, колонкын шатхуунтай ялгаагүй, зарим талаараа муу ч байх.

Avatar

Zochin 2021-12-22 202.55.188.87

Хятад хүртэл ОХУ болон бусад улсуудаас маш их хэмжээний түүхий худалдаж авдаг. МАН-ынхан засгийн эрх дангаараа барьж байгаа тохиолдолд энэ улс өөд нар харахгүй нь. Яагаад түүхий нефтэнд онцгой албан татвар тавьдаг байна аа? Өөрсдөө олборлодоггүй байж ингэж эдийн засгаа хорлоно гэж байх уу?

Avatar

Зочин 2021-12-22 202.179.25.11

УИХ гишүүд чинь Клонкын эздиын хамаарал бүхий этгээдүүд учираас бид ийм байдалд орсон.

Avatar

мкр 2021-12-22 59.153.86.95

юу нь түүхий нефт вэ эд нар керосин энээ тэрээ л оруулж ирж бензинд нэмдэгдээ

Avatar

Зочин 2021-12-22 59.153.114.59

ХОРТОЙ НАЙРКА ХИЯЧЭЭД ЮУ ХУЦНА ВЭ?

Avatar

Зочин 2021-12-22 64.119.20.50

УЦС. Нефтийн үйлдвэр муулж л байгаа бол УРВАГЧ гэдгийг бүү март.

Avatar

Зочин 2021-12-22 192.82.67.130

Үйлдвэр барилаа гэхэд түүхий нефтиэ хаанаас яаж хангахаа одоо хүртэл шийдээгүй байж байдаг??!! "Саалиа бэлдэхээс Саваа бэлд" гэдэг?!! Хэрэв оросоос түүхий нефть авна гэвэл олон тэрбумын үйлдвэр барьсны хэрэг гарах уу???

Avatar

мгл 2021-12-22 66.181.185.186

хэн ямар уйлдвэрлэл явуулаад ямар ашигтай байсныг таг нуугаад,татвараас бултуулаад байхаар иргэд ман-н удирдлагын бизнес гэж л ойлгоношдээ!!!
одоо тэгвэл муу шатахуун тараад байгаа нь импортлогчид 80 бензинээ 92 гэж зараад байгаа болж таарах нь,хар мянган шалгадаг газарууд нь юугаа хииж байгаан?

Avatar

Дотоод нэртэй бол хамгийн сайн 2021-12-22 66.181.169.122

Гадаадаас ирсэн бол жинхэнэ дотоодод үйлдвэрлэсэн бол хуурамч уу тэнэг малнууд хилийн гадна яг дотоодод үйлдвэрлэж байгаа процесс хийгээд л оруулж байгаа байх даа

Avatar

Зочин 2021-12-22 202.126.89.165

Dotoodod uildverlej baigaa nertei mash chanargui muu nairkaa hiigeed boon hel am bolood bsan daa

Avatar

Зочин 2021-12-22 107.127.39.17

КОЛОНК-ийн эздүүд боссууд чинь тэр чигээрээ МАН-ын томчуул биз дээ….Ш.О гийн хүү Со гээд л …..

Avatar

Зочин 2021-12-22 66.181.190.193

Монгол улс өөрийн мэдлийн газрын тосны ордтой болохгүйгээр чанаотай , хямд бензин, түлштэй болох боломжгүй. Улс газрын тосны ордны хайгуулын ажлаа зогсоогоод 25 жил боллоо.

Avatar

Зочин 2021-12-22 202.70.44.46

Хуурамч шатахуун үйлдвэрлэдэг үйлдвэр гэж юу байхав дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж