Караоке, зочид буудлын өрөө, саунд камер байршуулахыг хориглоно | News.MN

Караоке, зочид буудлын өрөө, саунд камер байршуулахыг хориглоно

Караоке, зочид буудлын өрөө, саунд камер байршуулахыг хориглоно

Караоке, зочид буудлын өрөө, саунд камер байршуулахыг хориглоно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцэж баталсан. Ирэх 2022 оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжих тус хуулийн гол агуулга цахим орчинд хүний эрхийг хэрхэн хамгаалах тухай юм. Мөн дуу, дүрс бичлэгийн төхөөрөмжийг хаана байршуулах, хаана байршуулах боломжгүйг зааж өгсөн.

Хувцас солих өрөө, караоке, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж авдаг өрөө, бие засах газар, саун зэрэг хувь хүний чөлөөтэй байх эрхэд ил халдсан газар дуу дүрсний камер байрлуулахыг хориглож буй юм. Камержуулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Тухайн камерыг нийтийн эзэмшилд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхээр байршуулна. Энэ хуультай холбогдуулан камерын нэгдсэн систем бий болгохоор ажиллаж буй юм байна. Хуулиар хэн хүссэн хүн дуу, дүрсний нэгдсэн системд нэвтрэхийг хориглож буй. Мөн супермаркет, худалдааны байгууллагуудад хадгалагдаж буй биометрик мэдээллийг хураан авна.

Олон улсын туршлагаас харахад, дэлхийн 193 улсын 45.6 хувь буюу 88 улс орон хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хуулийг хэрэглэдэг. Энэхүү практикийг харгалзан Эстони, Словени, Япон, Солонгос, Хятад, Тайвань зэрэг улс орнуудын туршлагыг судалж, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулж, Хувь хүний нууцын тухай хуулиар хамгаалагдаагүй орхигдсон мэдээллүүдийг энэ удаад хуульчилсан.

Тэр дундаа цахим хөгжилтэй уялдан гарч ирсэн хүний биометрик, генетик, цахим гарын үсэг зэрэг мэдээллийг хамгаалах талаар нэмж тусган, Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг бэхжүүлсэн.

Түүнчлэн хүний хувийн мэдээллийг хуульд зааснаас бусад тохиолдолд зөвхөн мэдээллийн эзний зөвшөөрлөөр цуглуулах, боловсруулах, ашиглах нөхцөл бүрдэж буй.

Хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг дэлгэж, түгээсэн тохиолдолд Эрүүгийн хуулиар хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан бол хүлээлгэх хариуцлагыг чангатгаж, 1.35.000-10.000.000 тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-22 213.87.154.185

) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

иогэн 2021-12-22 43.242.243.229

эрх баригчид өөрсдийнхөө бузар булхайг нуух зорилгоор энэ хуулийг илүүтэй иргэдийн эрх нууц гэдэг нэрийын доор хийж

Avatar

ХУУЛЬЧ 2021-12-22 192.82.64.190

ЖИНХЭНЭ УТГААРАА ХУВЬ ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХ АНХНЫ АЛХАМ ГЭЛТЭЙ,,,,,,,,1992 ОНООС ҮНДСЭН ХУУЛИАР БАТАЛГААЖСАН ЭНЭ ЭРХИЙГ ҮНДСЭН УУЛИЙН МАНААЧ АНХААРАЛДАА АВАЛГҮЙ УНТАЖ ӨНГӨРҮҮЛСЭН УЛС ТӨРИЙН БАЙГУУЛАГА БОЛСОНД ҮХЦ-д ХАРАМСАНА ,,,, ,,ИРГЭНИЙ ТӨЛӨӨЛСӨН БОЛСОН УЛСЫН ИХ ХУРЛЫН 76 ГИШҮҮНДЭЭ ЭНЭ ХУВЬ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛСАНД ТАЛАРХАНА,,,,,,

Avatar

Зочин 2021-12-22 202.126.88.228

Хотын ЗАХИРГАА 70 ГАРУЙ АЖ АХУЙГ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БОЛГОЖЭЭЭ…. ГЭВЧ ТЭР 70 ГАРУЙ АЖ АХУЙД НЬ МӨРДӨХ ТОДОРХОЙ СТАНДАРТ БАЙДАГ БОЛОВ УУ ⁉️ СТАНДАРТ БАЙЛАА Ч ТЭР 70 ГАРУЙ АЖ АХУЙН НЭГЖҮҮД НЬ МӨРДӨХ БОЛОВ УУ ⁉️ ТЭДГЭЭР СТАНДАРТЫН ТАЛААР ААН & АРД ИРГЭДҮҮДДЭЭ ТОДОРХОЙ СУРГАЛТ, МЭДЭЭЛЛЭЭР ХАНГААСАЙ ⁉️ ИРЭЭДҮЙД ГАРАХ ЭРСДЛҮҮДИЙГ ХЭРХЭН ШҮҮХ, ЗОХИЦУУЛАХ БОЛЖ БНАА ⁉️
МҮХАҮТ-ЫН ДАРГА НЬ ГЭЖ ХҮН ТВ-ЭЭР ШАЛ УТГАГҮЙ , ТОДОРХОЙГҮЙ ЮМС Л ЯРИАД БСАН ДАГ…ДЭЛХИЙ НИЙТЭЭР ИЙМ Л БАЙДАГ Ч ГЭХ ШИГ….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж