Караоке, зочид буудлын өрөө, саунд камер байршуулахыг хориглоно

Хуучирсан мэдээ: 2021.12.22-нд нийтлэгдсэн

Караоке, зочид буудлын өрөө, саунд камер байршуулахыг хориглоно

Караоке, зочид буудлын өрөө, саунд камер байршуулахыг хориглоно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцэж баталсан. Ирэх 2022 оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжих тус хуулийн гол агуулга цахим орчинд хүний эрхийг хэрхэн хамгаалах тухай юм. Мөн дуу, дүрс бичлэгийн төхөөрөмжийг хаана байршуулах, хаана байршуулах боломжгүйг зааж өгсөн.

Хувцас солих өрөө, караоке, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж авдаг өрөө, бие засах газар, саун зэрэг хувь хүний чөлөөтэй байх эрхэд ил халдсан газар дуу дүрсний камер байрлуулахыг хориглож буй юм. Камержуулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Тухайн камерыг нийтийн эзэмшилд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхээр байршуулна. Энэ хуультай холбогдуулан камерын нэгдсэн систем бий болгохоор ажиллаж буй юм байна. Хуулиар хэн хүссэн хүн дуу, дүрсний нэгдсэн системд нэвтрэхийг хориглож буй. Мөн супермаркет, худалдааны байгууллагуудад хадгалагдаж буй биометрик мэдээллийг хураан авна.

Олон улсын туршлагаас харахад, дэлхийн 193 улсын 45.6 хувь буюу 88 улс орон хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хуулийг хэрэглэдэг. Энэхүү практикийг харгалзан Эстони, Словени, Япон, Солонгос, Хятад, Тайвань зэрэг улс орнуудын туршлагыг судалж, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулж, Хувь хүний нууцын тухай хуулиар хамгаалагдаагүй орхигдсон мэдээллүүдийг энэ удаад хуульчилсан.

Тэр дундаа цахим хөгжилтэй уялдан гарч ирсэн хүний биометрик, генетик, цахим гарын үсэг зэрэг мэдээллийг хамгаалах талаар нэмж тусган, Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг бэхжүүлсэн.

Түүнчлэн хүний хувийн мэдээллийг хуульд зааснаас бусад тохиолдолд зөвхөн мэдээллийн эзний зөвшөөрлөөр цуглуулах, боловсруулах, ашиглах нөхцөл бүрдэж буй.

Хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг дэлгэж, түгээсэн тохиолдолд Эрүүгийн хуулиар хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан бол хүлээлгэх хариуцлагыг чангатгаж, 1.35.000-10.000.000 тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж