ЗГ: Гадаадаас ирж буй бүх иргэнийг 3 хоног тусгаарлана

Хуучирсан мэдээ: 2021.12.22-нд нийтлэгдсэн

ЗГ: Гадаадаас ирж буй бүх иргэнийг 3 хоног тусгаарлана

ЗГ: Гадаадаас ирж буй бүх иргэнийг 3 хоног тусгаарлана
НЭМЭЛТ: 14:05 ЦАГ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР:

-Өнөөдөр УИХ-ын түр хороо хуралдах товтой байна. Амжиж дүгнэлтээ гаргасан тохиолдолд маргаашийн УИХ-ын хуралдаанд Засгийн газраас өргөн мэдүүлсэн "Оюутолгой"-н ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ. Товчхондоо тогтоолын төслийг сануулж хэлэхэд 2019 оны УИХ-ын Оюутолгой орд ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай Монгол Улсын Засгийн газар болон "Оюутолгой" төслийн гадаадын хөрөнгө оруулагчтай хийсэн хэлэлцээрийн хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газар зөвшөөрч буй. Үүнд:

  • "Оюутолгой" төслийн Монголын Засгийн газрын эзэмшлийн хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг зуун хувь тэглэх,
  • Далд уурхайн бүтээн байгуулалтыг цуцлах, дуусгавар болгох,
  • "Оюутолгой"-н далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулах,
  • "Оюутолгой" төслийн гүний уурхай ашиглалтад орж, олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны хоёрдугаар улирал хүртэлх зардлыг гадаадын хөрөнгө оруулагч зуун хувь хариуцаж, "Эрдэнэс Оюутолгой" ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх,
  • "Оюутолгой" ХХК-ийн засаглалыг сайжруулах багтсан.

ИПОТЕКИЙН ЗЭЭЛТЭЙ ХОЛБООТОЙ ЗААЛТЫГ ХЭВЭЭР НЬ ҮЛДЭЭЖ БАЙНА
Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

-Удахгүй 2022 оны төсвийн жил эхэлнэ. Үүнтэй холбоотой түүний дагуу авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тогтоолын төсөл батлагдсан. Тогтоолын төсөл нь ирэх оны төсвийг үйл ажиллагааг илүү чанаржуулах урьдчилсан чиглэл өгч байгаа юм. Тус тогтоол найман хэсгээс бүрдсэн.

Орлогын чиглэлээр уул уурхайн компаниудын экспортыг нэмэгдүүлэх, төрийн өмчит компаниудын ашигт ажиллагаа эдийн засгийн үр өгөөжийг нэмнэ. Төсвийн зардлын хувьд

  • Төрийн өмчит компаниудын ашигтай ажиллагаа эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх,
  • Төсвийн зардал талдаа нийгмийн суурь үйлчилгээний зардлын шинэчлэл, төсвийн хэмнэлтийн горимыг үргэлжлүүлнэ. Мөн төсвийн байгууллагын нийтлэг үйлчилгээг гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх талаар нарийвчлан чиглэл өглөө.
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх
  • Гадаад зээл тусламжийн хувьд дамжуулан зээлдэгч нарын санхүүжүүлсэн төслийг барагдуулах,
  • Эдийн засгийн чанарыг сайжруулах чиглэл өгсөн тогтоол гарлаа.

Орон нутагт байгаа төрийн үйлчилгээний ажилтнуудыг цомхотгох гэж буй талаар үл ойлголцол үүссэн. Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль жилийн өмнө батлагдсан. Тэр хуулийн 201.1.18 дугаар заалтад “Боловсрол, нийгэм, эрүүл мэнд соёлын байгууллагын барилга байгууламж, хөдлөх хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээ орон нутгийн чиг үүрэгт шилжсэн” гэж заасан. Энэ бол нийтлэг үйлчилгээний чиг үүрэг нь тухайн байгууллага албан хаагч нь тийшээгээ шилжиж очно гэсэн үг. Энийг дагаад 2022 оны төсөвт тодорхой зүйл тусгагдсан. Өөрөөр хэлбэл, бүх цалин урамшуулал, бүх зардал орон нутгууд руу шилжээд очсон.

Өөрөөр хэлбэл, энэ функц нь тухайн аймаг, сумын Засаг даргын Тамгын газрын мэдлийн асуудал болж байгаа юм. Энэ нэгжийн хууль 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Тиймээс тус хуультай уялдуулж төсөвт өөрчлөлт орж байгаа. Нийтлэг үйлчилгээнд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын хүсэлтэд тулгуурлан ажил явагдана. Өөрөөр хэлбэл, бүх цалин урамшуулал, бүх зардал орон нутгууд руу шилжээд очсон. Тэндээс төсвийг нь багасгаад хувь руу шилжүүлээд орон тоог нь багасгана гэсэн зохицуулалт хийгдээгүй. Эрүүл мэндийн салбарт гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн том шинэчлэлүүд гарсан.

Мөн ажлын байрыг нэмэгдүүлэх, ЖДҮ-г дэмжих гурван хувийн зээл нэг их наяд төгрөгөөр үргэлжилнэ. Маш том дэмжлэг болно гэж харж байна.

Ковидын хуулийг зургаан сараар сунгахаар болж байна. Зөвхөн хуулийг нь  сунгая гэж байгаа. Ганц заалтыг хөндөж оруулахаар Засгийн газрын шийдвэр гарлаа. Энэ нь төсвийн ерөнхийлөн захирагч нар шаардлагатай болсон тохиолдолд урсгал зардал, хөрөнгийн зардал хоёр хоорондоо зохицуулалт хийж болно гэдэг байсан. Одоо заавал УИХ-аар хэлэлцэнэ.

Ипотекийн зээлтэй холбоотой заалтыг хэвээр нь үлдээж байгаа. Зөвхөн төсөвтэй холбоотой заалтыг үргэлжлүүлье гэсэн саналтай байна. Цаашдаа бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг нэлээн нухацтай ажиллах шаардлагатай. Үнийн өсөлтүүд гадаад хүчин зүйлээс маш их шалтгаалж байна.


"ГАДААДААС ИРЖ БУЙ БҮХ ИРГЭНИЙГ ГУРВАН ХОНОГ ТУСГААРЛАНА"

Засгийн газрын хуралдааны дараа УОК-ын мэдээлэлтэй холбоотой Ерөнхий сайдаас өгсөн үүрэг чиглэлийг танилцуулав. Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Дэлхий даяар омикрон хувилбарын тархалт 90 гаруй улсад тархсан. Омикрон хувилбар тархахаас сэргийлж, Монгол Улсад нэр бүхий 11 улсаас ирэх гадаадын иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаж, Монгол Улсын иргэн болон Монгол Улсад оршин суух эрхтэй гадаадын иргэдийг 10 хоног тусгаарлан хяналт тавьж байсныг мэднэ.

Өнөөдрийн хуралдаанаар, ЭМЯ, ХӨСҮТ-өөс гадаадаас ирж буй бүх иргэнийг гурав хоног тусгаарлах санал гаргасныг Ерөнхий сайд дэмжиж, нарийвчлан зохион байгуулахыг УОК-т даалгалаа. Өөрөөр хэлбэл гаднын 11 улсаас ирсэн иргэдийг тусгаарлаж байсан бол УОК хугацаагаа зарласнаар гадаадаас ирж буй бүх иргэнийг гурав хоног тусгаарлах шийдвэрийг Ерөнхий сайд дэмжлээ” гэсэн юм.

Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх үүрэг чиглэлийг Ерөнхий сайд өглөө. XVII жарны Усан бар жилийн Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн 2022 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр шинийн 1-ны өдөр тохиож байна. Цагаан сарын баяр ойртож байгаатай холбогдуулан Ерөнхий сайд төрийн золголтыг дахин хийхгүй байх,  иргэдийн хувьд цомхон хүрээнд тэмдэглэх үүрэг чиглэлийг УОК-т өглөө.

ЗГ: "ОЮУТОЛГОЙ"-ГООС АШИГ ХҮРТЭХ ТОГТООЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.12.22/ болно. Өнөөдрийн хуралдаанаар:

-Covid-19 цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ,

-Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ,

-“Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл,

-Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл зэрэг 34 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар 14:00 цагаас мэдээлэл өгнө.

Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар аж ахуйн нэгжид тавих хяналт шалгалтын асуудлыг хэлэлцсэн. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан "2021 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн төрийн, засгийн газрын харъяа хяналтын байгууллагуудаас аж ахуйн нэгж, иргэд рүү чиглэсэн газар дээрх хяналт шалгалтуудыг 50 хувь цөөлөх бодлогын шийдвэр гаргалаа” гэж онцолсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж