Fashion: 2022 оны загварын чиг хандлага | News.MN

Fashion: 2022 оны загварын чиг хандлага

Fashion: 2022 оны загварын чиг хандлага

Загварын ертөнц хэзээ ч нэгэн хэвийн байдаггүй. Үргэлж хувьсан өөрчлөгдөж, хүмүүний дотоод бодол санааг эд материалын тусламжтай бодит болгодог. Энэ жил хамбан болон силкэн материалаар хийсэн, сул нимгэн даашинз, хөвсгөр тедди, содон загвартай пүүз тренд болж байсан бол ирэх жил ямар загварууд зонхилохыг FASHIION буландаа онцолж байна.


ХЭЭ ХУАР БҮХИЙ ӨНГҮҮД

Бар, туканууд, бусад амьтан, шувууд, толбо, загвар бүхий тод, том цэцэг нь футболк, жинсэн өмд, цамцыг чимдэг. Хүүхэд насандаа буцаж очоод, өөрийгөө бага зэрэг хөгжилтэй байлгах цаг болжээ.

Шувууд, араатнууд, хатгамал, будгаар чимэглэсэн загварын цуглуулгуудыг эрч хүчтэй, баялаг өнгөөр хослуулсан байх болно. Төрөл бүрийн бичээс, график дүрс, түүнчлэн бөмбөлгүүд, сувд, металл хэрэгслүүд нь гутал, цүнх, футболкоос эхлээд шүүгээн дэх бүх хувцсыг чимдэг байна.

Дулаан ягаан өнгө 2022 оны хаврын загварын чиг хандлагад зонхилох нь ээ. Энэ нь өмнөх улиралд танилцуулж байсан ижил пастел, нарийн өнгө биш гэдгийг анхаарна уу. Энэ санааны мөн чанар нь гэрэл гэгээнд оршдог. Цамц, хүрэмний гялалзсан шар, өнгөлөг цэцэгсийг жинсэн өмдтэй хослуулан эрч хүчтэй харагдуулна.

ХӨВӨН  МАТЕРИАЛУУД

Хөвөн зөөлөн материалтай цамц ирэх жил заавал таньд байх ёстой. Хуучин мэт, эсвэл энгийн бөгөөд хайхрамжгүй харагдах тренд болох болно.

БАЙГАЛИЙН ГАРАЛТАЙ ДААВУУН МАТЕРИАЛ

Байгалийн даавуу нь үргэлж алдрын  оргилд байдаг. Гол нь даавуун материал үнэтэй харагддаг. Тиймээс байгалийн болон байгаль орчинд ээлтэй байдлыг харгалзаж үзэхийг хичээгээрэй. Энэ бол орчин үеийн загварын философи юм.

ХЭЗЭЭ Ч МОДАНААС ҮЛ ГАРАХ ЖИЙНС

Ирэх жил жийнсэн хувцас аль болох урагдсан төлөвтэй байх хэрэгтэй. Мода эргэнэ гэдэг л энэ байх.  Зуны цагт урагдсан мэт байдал нь сэрүүхэн бөгөөд загварын чиг хандлага тодорхойлогчид аль болох өөрийн хүссэнээрээ, чөлөөтэй байх хэрэгтэй гэжээ. Элдэв гоёл чимэглэлтэй хослуулснаар улам сэтгэл татам харагдуулах болно.

ГЯЛГАР МАТЕРИАЛУУД

Гялтгар алтан, эсвэл мөнгөлөг материалаар хийгдсэн хувцас энэ жил тийм ч алдартай байсангүй. Гэвч ирэх жил ихээр ашиглагдах энэ загварууд алдарт загвар зохион бүтээгчдийн сонирхлыг татаж байна.

ХАМБА ХИЛЭН

Ирэх жил хамба хилэн материалтай хувцас "мода"-наас гарахгүй нь. Хилэн загварууд биеэ даасан, драматик характерыг тодотгож өгдөг.

ИЛГЭН АРЬС

Арьс бол шинэхэн чиг хандлага, түүнийг илгэн болгон өөрчлөхөд хэцүү байдаг. Гэвч илгэн хүрэм нь гайхалтай тренд юм. Гайхалтай загваруудыг Fendi-ээс олж болно.

ИЛ ТОД БАЙДАЛ

Ирэх жилийн гоёл аль болох ил тод, хувьсмал чиг хандлагатай байна. Ямар ч материалаар бүтээж болох ч торон мэт харагдах хувцас тренд болно.

Эх сурвалж: GLORYTRENDS
Т.ИСҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-22 213.87.154.185

====== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж