Ардын нам АН-ын гараар могой бариулав! | News.MN

Ардын нам АН-ын гараар могой бариулав!

Ардын нам АН-ын гараар могой бариулав!

Ардын нам АН-ын гараар могой бариулав!

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Н.Ганибал, Ш.Адъшаа болон ХҮН-ын дарга Т.Доржханд нарын гомдолд Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэжээ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд дөрвөөс бусад сайдыг УИХ-ын гаднаас бүрдүүлэхээр суулгаж өгснийг тэд Үндсэн хууль зөрчиж байна гэж үзээд, гомдол гаргасан нь эрх баригч МАН-ын захиалгыг биелүүлсэн гэж хардагдаж байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Ганибал news.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Бид хоёр МАН-ын захиалгаар яваагүй. УИХ-ын гишүүний хувьд Монгол Улсын эрх ашиг нэгдүгээрт учир авлигаас ангид Засгийн газрыг байгуулах ёстой гэж үзэж, Цэцэд хандсан” гэжээ.  Монгол Улсын эрх ашгийн ард манай улстөрчдийн хувийн эрх ашиг дандаа нуугддагийг гадарлахтайгаа л даа, хойно. Монгол Улсын эрх ашгийг нэгдүгээрт тавьсан бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг Үндсэн хуулийн цэцэд өгөх шаардлагагүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бол Үндсэн хууль юм. Тэгэхээр Үндсэн хуулийг Үндсэн хууль зөрчиж байна гэж болохгүй. Харамсалтай нь, АН-ын тэнэгүүдийг ашиглаад Ардын намынхан могой бариулахаа бас мэдэхтэйгээ.

Ингээд МАН-ын захиалга, сценарийн дагуу Цэц уг асуудлаар маргаан үүсгэсэн тул  2019 онд УИХ-аар батлагдаж, 2020 оны тавдугаар сарын 25-наас даган мөрдөж эхэлсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хянан хэлэлцэж, шийдвэрээ гаргах ёстой. Тэгэхээр энэ  сарын 27 буюу ирэх Даваа гаригт Цэцийн дээр эцэг хууль, эрх баригчдын аль байгааг Цэцийн шийдвэр харуулна.

2019 онд АН-ын оролцоогүйгээр МАН-ын бүлэг дангаараа хэлэлцэж баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн 39.1 дэх заалтад “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэж суулгаж өгсөн нь бий. Атал Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгжээд жил гаруйхан болж байхад МАН-ынхан давхар дээлээ санагалзаад эхэлжээ.

Мэдээж мэргэжлийн гэх мандатгүй сайд нарын хажууд тойргоос нэр дэвшиж, худлаа, үнэн ч гэсэн иргэдийн итгэлийг хүлээн, сонгогчдоо төрд төлөөлж суугаа гишүүдэд  ялыг нь өөрсдөө үүрч, ямбыг нь “тооноор ороод ирсэн нөхдүүд” эдэлж буй нь шударга бус санагдсан байх л даа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд чадамжгүй зарим сайд нараа солих сонирхол байгаа л байх. Гэвч дахиад л УИХ-ын гаднаас нэг “танихгүй” хүн орж ирнэ. Ажил төрөлтэйгөө эхнээс нь танилцана гээд асуудал, зовлон бий. Нөгөөтэйгүүр сайд нар нь давхар дээлтэй байж гэмээнэ танхим нь тогтвортой, бодлого нь урагшилдаг болохыг ч Ерөнхий сайд өөрөө сайн мэдэж байгаа байх. Зуун хувь давхар дээлтэй У.Хүрэлсүхийн засгийн гал тогоог хариуцаж явсан хүн шүү дээ.

Өнөөдрийн хувьд Засгийн газрын ганц баталгаа нь Ерөнхий сайд өөрөө. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр түүнд танхимын сайдаа чөлөөлөх, томилох том эрх мэдэл олгосон ч эсрэгээрээ “давхар дээл”-тэй сайд нар түүний танхимыг хүчгүй  харагдуулах болсон.

Харин Л.Оюун-Эрдэнэ Их хурлаараа намын даргын батламжаа авснаас хойш засгийг нь огцруулах яриа намжиж, чадамжгүй сайд нартайгаа хариуцлага тооцохыг журмын нөхөд нь тулган шаардахаа больсон байна. Энэ нэг талаар нам, засгийн эрх мэдэл Л.Оюун-Эрдэнэ дээр төвлөрсөн, нөгөө талаар эрх баригчид хөшигний ард засагт сэлгээ хийхээр тохирсон гэсэн үг.

Үүний тулд нэр нүүргүй болсон сөрөг хүчнийг ашиглаад, Үндсэн хуулийн цэцэд хүсэлтээ хүргүүлсэн хэрэг шүү дээ.

Үндсэн хуулийн цэц хэрэвзээ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт Үндсэн хууль зөрчиж байна гэсэн шийдвэр гаргах юм бол МАН-ынхан ямар ч асуудалгүйгээр давхар дээлээ нөмрөх боломжтой болно. Эсрэгээрээ Үндсэн хуулийн хямрал нүүрлэнэ.

Ардын намын автор бүхий Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд алдаа дутагдал бий нь бий. Ерөнхийлөгчийг ард түмнээс биш парламентаас сонгох, сонгуулийн пропорциональ тогтолцоог Үндсэн хуульд суулгаж өгөх, гишүүдийн болон давхар дээлийн тоог нэмэх шаардлага байгаа нь үнэн.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд Үндсэн хуульд нэг удаа оруулсан нэмэлт, өөрчлөлтийг найман жилийн дотор дахин өөрчлөхийг хориглосон заалт бий. Гэхдээ эхлээд Үндсэн хуулийн журмын тухай хуулийг өөрчилж, дараа нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад давхар дээлээ нөмрөхөд асуудалгүй л дээ. Даанч МАН процессыг алгасаад, аль болохоор хялбарчлахыг хүсээд байх шиг.

Цэцийн дарга Н.Чинбатын тэтгэвэрт суух нас хэдийнэ болсон. Мөн Д.Одбаяр нь Элчин сайдаар явах сонирхолтой зэргээс харвал Цэц баавгайн талд байх магадлал өндөр. 2019 онд Н.Чинбат Үндсэн хуулийн цэцийн даргаар томилогдсон агаад түүний бүрэн эрхийн хугацаа 2023 онд дуусна. Хэрэвзээ нас нь болсон гээд МАН түүнийг хугацаанаас нь өмнө тэтгэвэрт нь суулгачихгүй бол шүү дээ. Тэгэхээр МАН-ын захиалгыг биелүүлэх үгүйгээс Цэцийн даргын бүрэн эрхийн хугацаагаа дуусгах эсэх нь шийдэгдэнэ. Цэц МАН-ын захиалгыг хүлээж авбал хонь бүтэн, чоно цатгалан үлдэх л байх. Харамсалтай нь Үндсэн хууль үнэгүйднэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-22 213.87.154.185

= Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-22 202.9.40.17

Өөрсдийнхөө муу муухай болгоноо сөрөг хүчин рүүгээ чихдэг муу зуршил ганцхан АН-д л байх юмдаа. Нөгөө хоёр нь МАН-ын захиалгаар ийм ажил хйигээгүй, улс орныхоо эрх ашгийг 1-рт тавьсан гээд хэлээд байхад үгүй гээд өөрсдийг нь гүтгээд байдаг үнэхээр бүтэхгүй нөхөд юмаа. Ийм ёс суртахуунтай нам яаж оршин тогтнох вэ дээ

Avatar

Зочин 2021-12-22 192.82.82.79

Үүнийг уг нь ҮХЦ хүлээж авч хэрэг үүсгэдэг нь буруу л даа.Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хууль бол Үндсэн хууль тиймээс үндсэн хууль,Үндсэн хуулийг зөрчсөн гэх яриа огтхон ч байж болохгүй .Утга учиргүй тэнэг юм хийцгээвэл жинхэнэ Үндсэн хуулийн хямрал руу орно гэсэн хэрэг шүү.дээ.

Avatar

Зочин 2021-12-22 192.82.85.217

Adshaa,Ganibal gej mori unasan tolgoigui humuus,uursduu MANiinhnaas yamar neg hishig hurteh gej dalduur tohiroltsson bh,getel MAN,AN iig uud gargahgui,hagalj butargaad baidag iimd dalduur huviin tohiroltsoo hiisen ni todorhoi avilgachdad avilga ni chuhal bolohoos uls oron,namiin erih ashig ogt hamaagui shuu dee hugiin tolgoigui erguunuud

Avatar

Бадарчин 2021-12-22 202.179.27.61

Оюун-Эрдэнэ херо Баатар ахынхаа заавраар Женког зөвлөхөө болгосны анхны даалгавар биелэх гэж буйн илрэл. Сайд болохгүй бол үхмээр шуналтсан гишүүдийн явуулга. Гишүүн сайд болоод төмөр замаар нүүрсээ хэдэн оны хэдэн сард экспортлох юм бол. Харъя.

Avatar

Зочин 2021-12-22 59.153.114.59

АШИГЛУУЛЖ БАЙВАЛ ХОХЬ ЧИНЬ

Avatar

Зочин 2021-12-22 66.181.166.134

гадарлахтайгаа л даа, хойно… Энэ юу болж байна аа. Эх хэлийг минь эвдэн гутаахаа зогсоохыг шаардаж байна.

Avatar

Иргэн 2021-12-22 43.228.129.174

Хууль бол журам бол журам. Давхар дээл яаж ч бодсон зөв шийдэл биш л гэж боддог доо. Үндсэн хуулийг үндсэн хууль зөрчсөн гэж үзэж болдымуу? хэхэ

Avatar

Зочин 2021-12-22 66.181.189.45

ЕРӨНХИЙ САЙД НЬ ЯМАР Ч ЧАДВАРГҮЙ БОЛОВСРОЛГҮЙ МЭРГЭЖИЛГҮЙ ОЛОН ХУЛГАЙЧДЫН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛСАН СҮГ БАЫХАД ……..МОНГОЛЫН ТӨР МӨХӨН ДОРОЙТОХ НЬ АРГАГҮЙ ЭЭ……ЖЕНКОГИЙН НУСАН ТАГЛААНУУД Л ЭЗНИЙХЭЭ ЗААВРААР Л ИЙМЭРХҮҮ НОВШИЙН АЖИЛ ХИЙЖ БАЙНА.

Avatar

Зочин 2021-12-22 202.55.188.107

Мэдлэгтэй бхөө. Бээрс гэдэг сургуульд ирээдүйд хэрхэн б**с долоож..эхнэрээ араар тавих талаар хэсэг лээгз мээгз сонссон гээ иддээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж