АН-ын бүртгэлтэй холбоотой 14 хүсэлт, албан бичиг иржээ | News.MN

АН-ын бүртгэлтэй холбоотой 14 хүсэлт, албан бичиг иржээ

АН-ын бүртгэлтэй холбоотой 14 хүсэлт, албан бичиг иржээ

АН-ын бүртгэлтэй холбоотой 14 хүсэлт, албан бичиг иржээ

Монгол Улсын дээд шүүхэд 2021 оны арваннэгдүгээр сарын 10-наас хойш 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийг хүртэл Ардчилсан намын бүртгэлтэй холбоотой нийт 14 албан бичиг, хүсэлт иржээ.

Огноогоор жагсаавал:

  • 2021 оны 11 дүгээр сарын 10-нд О.Цогтгэрэлийг Ардчилсан намын даргаар бүртгүүлэх тухай Б.Ган-Очирын хүсэлт
  • 2021 оны 11 дүгээр сарын 15-нд Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Тувааныг улс төрийн намын цахим бүртгэлд хэзээ бүртгэж, хэзээ хассан бөгөөд тус хугацаанд Ц.Тувааныг намыг төлөөлөх эрх бүхий этгээд гэж үзэх эсэх талаар тайлбар өгөхийг хүссэн Б.Ган-Очирын хүсэлт
  • 2021 оны 11 дүгээр сарын 15-нд О.Цогтгэрэл нарын зохион байгуулсан Ардчилсан намын Онц их хурал нэртэй хууль бус үйл ажиллагааг Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хүргүүлснийг эсэргүүцэж байна гэсэн агуулга бүхий С.Эрдэнийн албан бичиг
  • 2021 оны 11 дүгээр сарын 16-нд Ардчилсан намын даргаар сонгогдож, ёсчлон батламжлагдсан О.Цогтгэрэлээс тайлбар, санал авч, сонсох ажиллагаа зохион байгуулах тухай Б.Ган-Очирын хүсэлт.
  • 2021 оны 11 дүгээр сарын 25-нд намынхаа үйл ажиллагаа, шийдвэр гаргах процессыг Улсын дээд шүүхийн тогтоолуудад үндэслэн явуулж, ханган биелүүлснээ хууль зүйн хувьд нотлох зорилгын хүрээнд нэмэлт тайлбар гаргасан талаар Б.Ган-Очирын албан бичиг
  • 2021 оны 11 дүгээр сарын 29-нд Улсын дээд шүүхийн цахим бүртгэлийн санд Ардчилсан намын дарга гэх цэсний ар талд С.Эрдэнэ гэсэн нэрийг сэргээн бүртгэх тухай Д.Эрдэнэсувдын хүсэлт
  • 2021 оны 11 дүгээр сарын 30-нд Ц.Туваан нь Улсын дээд шүүхийн цахим мэдээллийн санд Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэлтэй байх хугацаандаа намыг төлөөлөх эрх бүхий этгээд байсан эсэх талаар тайлбар мэдээлэл өгөхийг хүссэн Б.Ган-Очирын хүсэлт
  • 2021 оны 12 дугаар сарын 6-нд М.Тулгатыг Ардчилсан намын даргаар бүртгүүлэх тухай С.Эрдэнийн хүсэлт
  • 2021 оны 12 дугаар сарын 6-нд Улсын дээд шүүхийн цахим мэдээллийн сан дахь Ардчилсан намын дарга гэсэн цэсэд С.Эрдэнийн нэрийг сэргээн бүртгэх тухай  С.Эрдэнийн хүсэлт
  • 2021 оны 12 дугаар сарын 10-нд М.Тулгатыг Ардчилсан намын даргаар бүртгүүлэх хүсэлтээ буцаан авах тухай С.Эрдэнийн хүсэлт
  • 2021 оны 12 дугаар сарын 13-нд Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 2021 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн ээлжит бус хуралдааны 7 дугаар тогтоолоор баталсан Үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлт бүртгүүлэх тухай Д.Ганбатын хүсэлт
  • 2021 оны 12 дугаар сарын 16-нд О.Цогтгэрэлийг Ардчилсан намын даргаар бүртгүүлэхээр хүргүүлсэн өргөдөл болон Ардчилсан намыг төлөөлөх эрхгүй этгээдүүд /О.Цогтгэрэл, М.Тулгат/-ийн гарын үсэг зурж, хүчингүй тамга дарагдсан Ардчилсан намын даргын бүртгэлтэй холбоотой холбогдох хууль журмыг зөрчин хүргүүлсэн баримтуудыг буцаан ирүүлэх тухай С.Эрдэнийн хүсэлт
  • 2021 оны 12 дугаар сарын 17-ны 17 цаг 26 минутад Улсын дээд шүүх өөрийн чиг үүргээ хэрэгжүүлж, талуудын аль нэгийг бүртгэсэн тохиолдолд хүлээн зөвшөөрч, гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандахаа илэрхийлсэн агуулга бүхий  О.Цогтгэрэл, М.Тулгат нарын албан бичиг
  • 2021 оны 12 дугаар сарын 17-ны 17 цаг 26 минутад  2021 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр хуралдсан АН-ын ээлжит бус Онц их хурлаас гарсан шийдвэр намын эрх бүхий байгууллагын албан ёсны байр суурь, намын дотоодод ямар нэгэн зөрчил байхгүй гэсэн агуулга бүхий Б.Ган-Очирын албан бичиг
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-21 124.158.65.1

АН, МАН хоёр хоёулаа эрүүл байх ёстой. АН тэнэгтвэл МАН улам тэнэгтэнэ. МАН бол айдсаар дүүрсэн, хуурамч эв нэгдэлтэй. Бие биенээ хүндлэх нв зөв. Бат -Үүл манай АН эвлэрвэл 30 жил төр барина гээд хэлэнгүүт шоронд хийчихэж байж болохгүй.

Avatar

Зочин 2021-12-21 213.87.162.192

!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-21 59.153.115.179

МАН МАНДТУГАЙ УРА

Avatar

Зочин 2021-12-21 64.119.20.124

ТУХАЙН ҮЕИЙН БОЛОВСРОЛГҮЙ ОРКУУД ГАДНЫ ЛУЙВАРЧИДЫН ОРОЛЦООТОЙ АРДЧИЛАЛ ГЭХ ХООСОН ОНОЛООР 30 ЖИЛ ЭНЭ УЛСААР ТОГОЛЛОО ОДОО Ч НЭМЭРГҮЙ БОЛСОН ДОО АН

Avatar

Зочин 2021-12-21 59.153.113.33

улс орноо ийм л хувь тавилангаар хөтөлсөн нам

Avatar

Зочин 2021-12-21 202.126.88.181

Хүрэлсүх Мандтугай

Avatar

Зочин 2021-12-21 192.82.87.172

ард түмний эв нэгдлийг эрхэмлэх ёстой Ерөнхийлөгч яав. Үнэн аймхай гар юмдаа хаха. АН ыг унагаагаад өөрсдөө улам чанга унана гэсэн үг дээ. Дэмжлэггүй байхад бахыг нүдний булай болгоод хаха

Avatar

Зочин 2021-12-21 202.126.90.135

МАН МАНДТУГАЙ

Avatar

Зочин 2021-12-21 202.179.26.71

Энэ юун худлаа гуйвуулсан мэдээ вэ?

Avatar

Иргэн 2021-12-21 103.136.254.8

Шинэ удирдлага АН лидэр байж чадахгүй дахин сонгуульд унах нь тодорхой. Эрдэнэ гэдэг хүнээс хэзээ салах вм бэ. Их хурал энэ тэр нь яасан бэ. Шинэ дарга сунгах хурал хэзээ болох вэ

Avatar

Зочин 2021-12-21 66.181.186.26

Одоо хоёр талын төлөөлөл бүхий Ажлын хэсэг байгуулаад Их хурлаа хийгээд нэг даргатай болоод УДШ-д бүртгүүлэх замыг сонгох нь зөв биз. Цогтгэрэлийг бүртгэхээр ОНЦ ИХ ХУРАЛ ХИЙХ ТУХАЙ дҮРЭМД БАЙХГҮЙ ТУЛ ХҮЧИНГҮЙ ГЭЭД НӨГӨӨ ТАЛ НЬ ЗАРГАЛДАНА. Имй нөхцөлд УДШ бүртгэх аргагүй

Avatar

Зочин 2021-12-21 192.82.85.217

Tegeed yu gej Erdene gedeg hun uuruu zuragt olon niitiin hevlel medeelleer namiin dargaa Tuvaand ugluu gej zarlachihaad heseg baij baisnaa uu boliloo bi butsaagaad aviya geh,bas durmendee zaasan namiin buh shatnii baiguullagaar batalgaajaad tamgaa daraad ugsun alban esnii hurliin shiidveriig ul oishoon bi butsaad darga bolloo genguut deed shuuh erdene umnu darga baisan bn busad no darga bolj bolohgui geed shiidver gargadag ene odoo yu ve,tegvel ta nar MAN darga hurelsuh baisan bn OYUnerdene ugui

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж