Мөсөн өргөөнд мөрөөдлийн шинэ жилээ тэмдэглээрэй!

Хуучирсан мэдээ: 2021.12.22-нд нийтлэгдсэн

Мөсөн өргөөнд мөрөөдлийн шинэ жилээ тэмдэглээрэй!

“Степпе Арена” мөсөн өргөөнд Монголын анхны мөсөн дээрх Хүүхдийн мюзикл тоглолт энэ сарын 22, 23-ны өдрүүдэд болох гэж байна.

Уг тоглолтод эрэлхэг Учрал, эгдүүтэй Цацрал, Цоглог Санта клаус, Цөмөөхөй ханхүү, өвлийн өвгөн аав, өхөөрдөм цасан охин, Frozen-ий үзэсгэлэнт Элса, үнэнч Анна, сониуч Мөнх, ухаалаг Тунх, хөгжилтэй Басар, хөөрхөн Цасхан, сахилгагүй Алиалагч, сэргэлэн Элфүүд, Transformers-ийн Bumblebee, Optimus prime роботууд, авьяаслаг дуучин Энжи нар болон бусад үлгэрийн  баатрууд хүрэлцэн ирж, онц сонирхолтой үзүүлбэрээ толилуулах юм.

Мөрөөдлийн шинэ жилийн баярын үеэр Малефисент, Гринч толгойлогчтой чонон сүрэг, Mine craft-ийн зомбинууд, аварга том луунууд хорон төлөвлөгөөгөө хэрэгжүүлнэ. Хүүхэд бүрийг шинэ жилийн чамин бэлэг хүлээж байгааг дуулгая. Хүүхдүүдэд аав, ээж, ах эгчийнхээ нэгэнтэй хамт ирж, шинэ жилийн баяраа тэмдэглэх боломж олгож байгаа юм.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 77771666 дугаарын утсаар холбогдоорой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж