2020 оны нэгдүгээр сард Монголд анх удаа “Конвиниенс Фармаси Клиник" болох "Эмчтэй эмийн сан" байгуулагдаж байсныг зарим уншигчид маань санаж байгаа болов уу.
Тус эмчтэй эмийн сан нээхтэй зэрэгцэн “Ковид-19” халдвар дэгдсэн ч өнөөдрийг хүртлэх 2 жилийн хугацаанд амжилттай үйл ажиллагаагаа явуулсаар байна. Энэхүү эмчтэй эмийн сан нь CARE төслийн жишиг загвар төсөл байсан талаар тус төслийн санаачлагч, гүйцэтгэх захирал Т.Адъяатөмөр хэллээ.
Тодруулвал CARE төслийн хүрээнд дараах 3 зүйлс бидний хэрэглээнд нэвтрэх нь ээ. Үүнд:
- LOCAL CAREбуюу CARE CENTERнь Эмчтэй эмийн сангийн илүү боловсронгуй хувилбар юм. 7 хоногийн 24 цагаар ажилладаг эмнэлгийн CU хувилбар бүхий олон салбар төвүүдийг иргэдэд хүртээмжтэй хэлбэрээр байгуулж анхан шатны тусламж үйлчилгээ болох өрхийн эмнэлэг, эмийн сан, эрүүл мэндийн хоол хүнс, бүтээгдэхүүний үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлэх юм. Өөрөөр хэлвэл эрүүл мэндийн нэг цэгийн үйлчилгээг CARE төв үзүүлнэ.
- MOBILE CARE буюу CARE АППЛИКЭЙШН-г гар утсандаа татаж суулгаснаар CARE төслийн хамтран ажиллагч эрүүл мэндийн байгууллагуудаас цахимаар цаг авах, зөвөлгөө мэдээлэл авах, эм болон эрүүл мэндийн бараа бүтээгдэхүүн худалдан авах боломжтой. Магадгүй та эмээ уухаа мартдаг бол, эмээ буруу хадгалж хэрэглэдэг бол энэхүү аппликэйшн танд цахим эмийн жороороо дамжуулан эмийн буруу хэрэглээг тань хянаж зөв болгоход туслах юм.
- HOME CARE буюу ДУУДЛАГЫН ҮЙЛЧИЛГЭЭ нь таны байгаа газарт CARE-н мэргэжлийн баг хамт олноороо дамжуулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх юм.
CARE – ҮРГЭЛЖ ДЭРГЭД уриатай өндөр стандартыг нэвтрүүлсэн эмч ажилчдад та өөрийн эрүүл мэндээ даатгаж болох нь.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ДИЖИТАЛ ШИНЭЧЛЭЛИЙГ АВЧРАХ CARECOIN
ТА ИРЭЭДҮЙН ЭРҮҮЛ МЭНДДЭЭ ХӨРӨНГӨ ОРУУЛААРАЙ CARE COIN -ҮРГЭЛЖ ДЭРГЭД
Орчин цагийн цахим мөнгө болох койныг хэрэглээнд нэвтрүүлж тэр дундаа эрүүл мэндийн салбарын цахим хэрэглээний мөнгө болгохоор CARE COIN аль хэдийнээ өөрсдийн www.care.mn сайтаараа дамжуулан 0,10 мөнгөөр урьдчилсан захиалгаа аваад эхлэсэн. Харин энэ сарын буюу 2021.12.22-ноос 24-ны хооронд www.coinmart.mn, www.capex.mnбиржүүд дээр IEO-0,15 мөнгөөр зарлагдах гэнэ.
Ирээдүйд үнэ цэнэ нь улам өсөх эрүүл мэндийн салбарын цахим мөнгө CARE COIN-г худалдан авсанаар та CARE төсөлд хөрөнгө оруулахаас гадна, та өөрийн эзэмшиж буй койноороо эрүүл мэндийн салбарт бараа, бүтээгдэхүүн үйлчилгээг хямдралтай үнээр худалдан авах боломжтой болох юм.
Манай улсад арилжаалагдаж байгаа койнуудаас бүтээгдэхүүн үйлчилгээтэй цөөхөн койнуудын нэг бол CARE COIN юм. Хүн бүр ямар нэг байдлаар эрүүл мэндийн бараа бүтээгдэхүүн үйлчилгээг өдөр тутамдаа л худалдан авч байдаг.
Хүн бүр хэрэглэгч нь байдаг хамгийн том зах зээл бол эрүүл мэндийн салбар юм.
МОНГОЛЫН АНХНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН КОЙН – CARE COIN-IEO ЗАРЛАГДЛАА
CARE COIN урьдчилсан захиалгаа өнөөдөр дуусах бөгөөд 2021.12.22-ноос 24-ны өдрүүдэд www.coinmart.mn, www.capex.mn биржүүд дээр IEO-0.15 мөнгөөр зарлагдах бөгөөд хоёр дахь арилжааг томоохон бирж дээр зарлахаар төлөвлөж байна.
Нийт татан төвлөрүүлэх мөнгөн дүн бүрэн төвлөрсөн эсэхээс үл хамааран CARE төслийн үйл ажиллагаа нь хэвийн үргэлжлэх бөгөөд ирэх оны нэгдүгээр улирлаас эхлэн гарын утасны CARE аппликэйшнболон анхны CARE төвийг ашиглалтанд оруулна гэдгийг төслийн санаачлагч, гүйцэтгэх захирал Т.Адъяатөмөр хэллээ.
Нэмэлт: CARE Төсөл нь Индранил группийн охин компани болох "Индранил Фармаси Клиник" ХХК-иас хэрэгжүүлж буй төсөл юм. Тус групп нь 2017 онд анх үүсгэн байгуулагдаж эрүүл мэндийн салбарт шүдний клиникийн сүлжээ эмнэлэг (Индранил Дентал-7/24), Эмчтэй эмийн сан буюу Конвениенс Фармаси Клиник, Эрүүл мэндийн мэдээллийн технологи болон Хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 150 гаруй ажиллагсадтай групп компани юм.
Үүсгэн байгуулагч Т.Адъяатөмөрийн хувьд хүний их эмч мэргэжилтэй. Монголын эрүүл мэндийн салбарын хөгжил шинэчлэл холбооны тэргүүн. 2015 оноос эхлэн Эрүүл мэндийн салбарт бизнесийн чиглэлээр ажиллаж буй залуу бизнесмэн.
Холбоотой мэдээ