Цаг уур орчны шинжилгээний газраас мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулав. Тус газрын мэдээлснээр энэ сарын 10 хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөсний зузаан хүн, мал болон машины даац дийлэхгүй нимгэн байгаа аж. Өөрөөр хэлбэл, мөсний зузаан харилцан адилгүй байгаа тул зам товчлохоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг холбогдох албаны хүмүүс зөвлөж байгаа юм.
Онцгой байдлын ерөнхий газарт бүртгэгдсэн мэдээллээр, суудлын автомашинтай таван иргэн Улаанбаатараас Бурхан халдун уул руу явах замдаа мөс цөмөрч осолдсон байна. Тодруулбал, Босгын давааны голын мөс цөмөрч автомашины мотор хэсгээрээ далд орсон байдалтай байсныг алба хаагчид татан гаргажээ. Золоор хүний амь эрсдээгүй бөгөөд жолооч зорчигчид өөрсдөө машинаасаа гарчээ. Харин нэг иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.
Мөн тухайн үед жолооч зорчигчид өөрсдөө автомашинаас гарсан байна. Осол өчигдөр өглөө 05:00 цагийн орчимд гарсан байсныг аймгийн Онцгой байдлын албан хаагчид 110 км туулан тусламж үзүүлсэн байна.
Холбоотой мэдээ