Э.Энхбат начны гэргий: Миний хань тэмцсээр

Хуучирсан мэдээ: 2021.12.21-нд нийтлэгдсэн

Э.Энхбат начны гэргий: Миний хань тэмцсээр

Э.Энхбат начны гэргий: Миний хань тэмцсээр

Сүүлийн үед цахим орчинд улсын начин Э.Энхбатыг таалал төгслөө гэх ташаа мэдээлэл цацагдах болсон. Түүний хувьд Солонгос улсад олон сар эмчилгээ хийлгэсний эцэст өнгөрсөн долоо хоногт эх орондоо ирж, "Сонгдо" эмнэлэгт эмчлүүлж байна.

Э.Энхбат начны гэргий Б.Нандинцэцэг өнөөдөр /2021.12.21/өөрийн цахим хуудаснаа “Яагаад заавал ганцхан тархийг нь гэж гурав цохиод зогсохгүй. Донор болдoг бол тал тархиа ч болов өгөх юмсан. Өнгөрсөн найман сарыг яаж тэвчиж, нулимсаа залгиж өнөөдрийг хүргэлээ. Зөв хүн байгаад хохирдог хорвоо юм. Миний хань тэмцсээр. Бид итгэлээ алдахгүй эцсээ хүртэл зүтгэх болно. Гурван үеэр минь тоглож яргалсан хүн араатан гэж байх юм” гэжээ.

Хэргийг эргэн сануулахад, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Их хуралдай” төвд улсын начин Э.Энхбатыг зодож, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулсан. Н.Түвшинбаярт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг ирэх Пүрэв гаригт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
68
ХарамсалтайХарамсалтай
7
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж