Канье Уэст 4000 гаруй тоглоом хүүхдэд бэлэглэв

Хуучирсан мэдээ: 2021.12.21-нд нийтлэгдсэн

Канье Уэст 4000 гаруй тоглоом хүүхдэд бэлэглэв

Канье Уэст 4000 гаруй тоглоом хүүхдэд бэлэглэв

Канье Уэст өөрийн төрөлх муж болох Чикагогийн хүүхдүүдэд 4000 гаруй тоглоом бэлэглэж, орчин цагийн Санта клаус боллоо. Хандивын арга хэмжээ арванхоёрдугаар сарын 19-нд Чикаго мужийн “Englewood” дүүрэгт болжээ.

“Орчин цагийн Санта клаус, манай хотын баатар реппер Канье Уэст өнчин хүүхдүүдийн сэтгэл дэх хоосон орон зайг нөхөж өглөө. Тэр зөвхөн гутал, хувцсаар зогсохгүй тоглоом, шинэхэн хүнсээр мянга мянган гэр бүлүүдэд тусламж үзүүлсэн. Дэлхийн хэмжээний супер од төрөлх муждаа ийн тусалж буй нь хүүхдүүдэд санаа тавьдаг хэн нэгэн үнэхээр бий шүү гэдгийг харууллаа. Жилийн энэ цаг үе бол яах аргагүй хүн бүхэн бэлгэнд умбадаг үе. Гэхдээ манай хотын хувьд олон сорилттой тулгарсан жил байв. Энэ хүнд үед засгийн газар, бизнес эрхлэгчид, энтертайнмент салбарынхан бүгд нэгэн зорилгын дор нэгдэж чадлаа” гэж тус дүүргийн 16 дугаар тойргийн ахлагч хэлжээ.

Канье Уэст өмнө нь АНУ-д цар тахал дөнгөж тархаж байх үед Лос Анжелесийн “Dream center”-т мөн хандив өргөж байсан. “Dream center” нь орон гэргүй, боловсрол эзэмших боломжгүй зэрэг нийгмийн эмзэг давхаргын хүмүүст тусламж үзүүлдэг байгууллага юм.

Тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сард реалити шоуны од Ким Кардашианаас албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан билээ. Зул сарын баяраар тэрбээр Крис Женнэрийн үдэшлэгт уригдсан бөгөөд очих эсэх нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: eonline

М.Наранжаргал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж