“СҮҮ” ХК-ийн элгэн тараг хэрэглээнд нийцсэн, олон сонголттой боллоо

Хуучирсан мэдээ: 2021.12.21-нд нийтлэгдсэн

“СҮҮ” ХК-ийн элгэн тараг хэрэглээнд нийцсэн, олон сонголттой боллоо


“Миний Монголын Элгэн Тараг”-ийг Монголын уламжлалт арга технологийн дагуу саванд нь бүрдгийг олон жил хэрэглээд дадсан хэрэглэгчид сайн мэдэх билээ. Дөрвөлжин ногоон өнгийн савтай үйлдвэрлэгддэг байсан тус тараг хүүхэд, хөгшид, эмэгтэйчүүд, хоолны дэглэм сахидаг хэрэглэгчид гээд хүн бүрийн хэрэглээний онцлог, хооллох дур, зуршилд тохирсон амт чанар болон савлагааны олон төрөлтэй болж, шинэчлэгдлээ.

Онцгойлж өгүүлэхэд, эрүүл мэндэд тустай бор элсэн чихэртэй, 2,5%-ийн тослог бүхий “Миний Монголын Элгэн Тараг”-ийн амт нь тарагт элсэн чихэр хольж, амт баяжуулан идэх дуртай хэрэглэгчдэд илүү тохиромжтойн дээр зүсэж халбагадан, аягалж, олуулаа хуваагаад идэхэд зориулагдсан 750 гр хэмжээтэйгээр, цилиндр хэлбэрийн саванд савлагдав. Мөн зам зуур дэлгүүрээс өдөр бүр худалдан аваад, шинэхнээр нь зохист хэмжээгээр идэх дуртай хэрэглэгчдэд тохиромжтой 180 гр-аар тус тус савлагдан, худалдаалагдаж эхлээд байна.

Элгэн таргийг дангаар идэх дуртай хэрэглэгчдэдээ зориулаад чихэргүй, 2,5%-ийн тослогтой, цилиндр хэлбэрийн 750 гр, 350 гр болон 180 гр-ын савтайгаар санал болгож байна. Том савтай тараг авахад гэрт нь удах гээд байдаг, цөөн ам бүлтэй юм уу, элгэн таргийг онгойлгосноос хойш богино хугацаанд идэх сонирхолтой хэрэглэгчдийн хэрэглээний онцлогт тохируулан 350 гр-ын хэмжээтэй савлагааг нэвтрүүлээд байна. Түүнчлэн цагаан идээнээс өдөрт авах амин дэм, эрдэс, уургийн хэмжээг нарийн тооцоолсны үндсэн дээр 180 гр-аар буюу нэг удаад идэх хэмжээгээр энгийн элгэн таргийг үйлдвэрлэн, хэрэглэгчдийнхээ гарт хүргэж эхэллээ.

Чихэргүй болон бор элсэн чихэртэй “Миний Монголын Элгэн Тараг”-ийг бүх насны иргэд өдөр бүр 180 гр-250 гр-ыг уухад эсэг цагаан идээнээс хүртэх бүх төрлийн шимт бодисыг биедээ шингээн, дархлаагаа дэмжинэ. 1 мл элгэн тарагт агуулагдах ашигтай бичил биет 107 зэргээс багагүй хэмжээтэй учир хоол боловсруулах системийн орчныг тэнцвэржүүлэн, хүнс тэжээлийн шимт бодисын шимэгдэлтэд эерэгээр нөлөөлж, яс, шүдний бэхжилт, үс, хумсны гоо сайхныг дэмжихээс гадна унтахаас 30 минутын өмнө тараг ууснаар бие организм амарч, тайван нойрсдог.

Жирэмсэн эхчүүд, дөнгөж бор хоолонд орж буй нялхас, бага насны болон өсвөр насны хүүхдүүд, оюутан болон ажилтан залуус, настангууд, эрүүл хооллолтыг эрхэмлэгчид, мөн идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэгчид гээд бүх насны хүмүүст санал болгож байна.

“Миний Монголын Элгэн Тараг”-ийг хэрэглэгч та бүхэн гэртээ ойрхон хүнсний дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой ба шинэ төрлүүдтэй холбоотой мэдээлэл авах, санал хүсэлтээ солилцохыг хүсвэл “Сүү” ХК-ийн албан ёсны пэйж хуудсанд хандаарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж