Их Британийн “Фүүд банк”-нд үйлчлүүлэх иргэд нэмэгдэж байна

Хуучирсан мэдээ: 2021.12.21-нд нийтлэгдсэн

Их Британийн “Фүүд банк”-нд үйлчлүүлэх иргэд нэмэгдэж байна

Их Британийн “Фүүд банк”-нд үйлчлүүлэх иргэд нэмэгдэж байна

Лондонгийн баруун хэсэгт өндөр зэрэглэлийн хороололд унадаг дугуйн дэлгүүр, кофе шопын дунд байрлах нэгэн дэлгүүрээр зочлох хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Энэ дэлгүүр нь мөнгө төлдөггүй, ядуу хүмүүст үйлчилдэг. Тус дэлгүүр “ Фүүд банк” гэх тодотголтой,  ашиг харахгүй, хандивын үйл ажиллагаа явуулдаг бүлэг хүмүүс, жижиг дунд үйлдвэрлэлийн нэгдэл байгууллага юм.

Гэгээн Мэригийн “Фүүд банк ” нь 1967 онд байгуулагдсан хамгийн анхны хандивын дэлгүүр.

“Dad’s house” бол Их Британи улсын 2200 хүнсний банкны нэг бөгөөд үндсэн хэрэгцээгээ авч чадахгүй байгаа британичуудад үйлчилдэг. Үүсгэн байгуулагч Билли МакГранаган “CNN Business”-т хэлэхдээ түүний дэлгүүрээр байнга үйлчлүүлдэг хүмүүсийн ирээдүй бүрхэг байна гэжээ.

Лондонгийн “Фүүд банк” тахлаас өмнө ч ачаалалтай байсан. Харин одоо Их Британи хоёр дахь өвлийг цар тахалтай угтаж байгаа энэ үед хүнсний үнэ өсч, эрчим хүчний зардал нэмэгдэж, засгийн газрын тэтгэмжийн бууралт нь өрхийн төсөвт асар их дарамт учруулж, олон тооны иргэнийг хандивын үй ажиллагаанд хамрагдахаас өөр аргагүй болгож байна. Мөн цар тахлын хүрээнд ажлын цомхтголд орсон иргэд тусламж хүсдэг байна.

Өдгөө 58 настай МакГранаган есдүгээр сарын дунд үеэс эхлэн долоо хоног бүр 300-400 хүнд тусламж өгдөг байсан. Нэмэлтээр  70 тусламж хүсэгчийг  “Фүүд банк”-нд хамруулсан  гэж тооцоолжээ. Шинэ хандивын тусламж хүсэгчид өдөр ирэх тусам олширсоор байна гэв.

“Фүүд Банк”-нд хандах шалтгаануудын нэг нь шатахуун, цахилгааны үнэ өссөнтэй нягт холбоотой. Бүтэн жилийн хугацаанд шатахуун, цахилгааны үнэ 413 хувиар өссөн нь ард иргэд үнэ өртгийн дийлэхээ больж, хүнс, хэрэглээний мөнгөнөөсөө хасахад хүргэж байна.

Эдийн засагчдын үзэж байгаачлан инфляц өсч, ард иргэдийн санхүү муудаж байна гэв. Тус байгууллагууд хандив цуглуулан ирэх өвлийн бэлтгэл ажлаа арав дахин нэмэгдүүлж байна.

Эх сурвалж:CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж