Прокуроруудыг барьцаалсан хэрэг гарчээ

Хуучирсан мэдээ: 2010.08.18-нд нийтлэгдсэн

Прокуроруудыг барьцаалсан хэрэг гарчээ

Улсын мөрдөн байцаах газрынхан Баянгол дүүргийн   хоёр прокурорыг барьцаалсан гэх  25-30 орчим насны хоёр  эрэгтэйг эрэн сурвалжилж байгаа юм байна. Тэднийг   энэ сарын 17-ны орой 18.30 цагийн орчим үл таних  хоёр эрэгтэй амыг нь боож авч яваад нэг цаг хэртэй хорьсны эцэст тавьж явуулсан байна.  Одоогоор эл хэргийн талаар хууль хяналтаас мэдээлэл өгөхөөс татгалзаж байна. Эх сурвалжийн мэдээллээр дээрх хоёр  прокурорыг хянаж буй хэрэгтэй нь холбоотой барьцаалсан байж магадгүй гэнэ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж