Улаанбаатарын агаарын чанарыг УБ-1 /Хан-Уул дүүрэг/, УБ-2 /Баруун 4 зам/, УБ-3 /1-р хороолол/, УБ-4 /13-р хороолол/, УБ-5 /32-ийн тойрог/, УБ-6 /Офицеруудын ордон/ гэж бүсчлэн тодорхойлохдоо хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, 10 микроноос бага хэмжээтэй тоос /PM10/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/-ийн хэмжилтийг хийдэг аж. Өнөөдрийн байдлаар нийслэлийн агаарт хүхэрлэг хийн агууламж стандартаас 1.7 дахин, харин агаарын тоосжилт 2.7 дахин их байна гэж Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
П.Наран