Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд байршуулсан төрийн 114.4 тэрбум төгрөгийн асуудалд “ороогдсон” хотын дарга Д.Сумъяабазар он гарахаас өмнө өрөө төлнө хэмээн ам гарсан удаатай. Тодруулбал, тус банкинд “Эрдэнэт" үйлдвэрийн 44 тэрбум төгрөг, “Эрдэнэс Тавантолгой”-н 26.9 тэрбум төгрөг, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын сангийн 24 тэрбум төгрөг тус банкинд гацаад байсан юм.
Дээрх асуудал дэгдэхэд “Сангийн сайд Б.Жавхлан ах дүү хоёрын банкинд орж царцсан мөнгийг татаж, өөр банкуудад төвлөрүүлэх шийдвэрийг арваннэгдүгээр сарын 1-ний өдөр гаргасан” гэсэн.
Хариуд нь хотын дарга Д.Сумъяабазар “Би хэлсэндээ хүрнэ. Он гарахаас өмнө Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгал, "Эрдэнэс Тавантолгой" компанийн төлбөрүүдийг үе шаттайгаар төлүүлнэ. Банкны удирдлагууд төлөвлөгөө гаргаж уялдаа холбоотой ажиллаж байгаа гэж бодож байна. Би нэр төр эрхэм гэж боддог учраас залилан хийсэн юм шиг асуудлыг нуухгүй. Ямартай ч иргэдэд ам бардам хэлэхэд хотын даргын хувьд Үндэсний хөрөнгө оруулалтын банкны асуудлыг 2021 ондоо багтаж шийдвэрлэнэ” гэж байсан билээ. Тэгвэл хотын дарга банкин дахь өрийг төлсөн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хэвлэлд мэдээлжээ.
Тэрбээр “Үндэсний хөрөнгө оруулалтын банк энэ ондоо багтаан өр төлбөрөө барагдуулсан гэдгийг яриандаа тодотгосон байна. Ийнхүү хотын дарга хэлсэндээ хүрч, төрийн мөнгө зохих газраа төвлөрчээ.
Холбоотой мэдээ