УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Time.mn сайтад өгсөн ярилцлагадаа Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг магтжээ. Тэрбээр "2009 онд шийдвэр гаргасан, улс төрийн хүмүүсийг би маш их зоримог шийдвэр гаргасан гэж боддог. Өнөөдөр "Оюутолгой", "Тавантолгой" хөдөлж байж өнөөгийн монголчуудын эдийн засгийн тэлж байгаа. Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын үед ч эдийн засаг хүнд байсан. Шахаанд орсон зүйлүүд байсан. Алдаа гарсан уу гэвэл гарсан. Тийм ч учраас өнөөдөр Хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчийн гэрээний үргэлжлэл болж байгаа 34 хувийг тэглэх, Дубайн гэрээг цуцлах, зардалдаа задлан шинжилгээ хийх асуудлууд гарч ирсэн.
Энэ ажлыг хариуцсан хүн болгоны толгойд энэ асуудлыг сайжруулахын тулд цохилох зүрхтэй ажилласан л гэж бодож байгаа. Би тэр хүмүүсийг цохилох зүрхгүй байсан гэж бодохгүй байна. Туршлага дутсан уу гэвэл дутсан. Тэр үед ийм том төслийг нэр хүндтэй хуулийн зөвлөх үйлчилгээ аваад хийсэн бол өнөөдрийнх шиг нөхцөл байдалд хүрэх байсан уу гэдгийг эргэж бодох л байх" гэжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний нэр дээр арванхоёрдугаар сарын 13-нд “Рио Тинто” болон “Туркойз хилл” компанийн гүйцэтгэх удирдлагаас албан бичиг ирүүлсэн. Уг захидалд “Оюутолгой”-н үр өгөөжийг ард түмний эрх ашигт нийцүүлэх, өмнөх өрийг тэглэх, Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах, “Эрдэнэс Оюутолгой” хувьцаат компанийн талд үүссэн өмнөх өрийг тэглэх, улмаар төслийн үйл ажиллагааг цаашид нээлттэй ил тод болгох саналыг хэлэлцэж, ТУЗ-д танилцуулсны үндсэн дээр арга хэмжээг авах талаар дурдсан гэдгийг танилцуулж байв.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ