УИХ-ын гишүүн Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал тоон гарын үсгийн талаар мэдээлэл өглөө.
Энэ талаар тэрбээр "Цахим гарын үсгийн хуулийг баталсан. Цахим гарын үсгийн хууль бол E-Mongolia дээр хэрэгжиж байгаа төрийн 600 гаруй үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай явуулах, өөрийгөө таньж мэдэх, өөрийгөө батлах, одоо том шийдэл болбол болсон. Өнгөрсөн хугацаанд Цахим гарын үсгийн хуулийг бид хэрэгжүүлж байсан хэдий ч хувийн байгууллагуудаар дамжуулаад 30 гаруй мянган цахим гарын үсэг олгож байсан. Энэ бол маш хангалтгүй тоо юм.
Иргэн болгонд цахим гарын үсэг суулгаж өгөх нь маш чухал. Тиймээс цхаим гарын үсгийн хууль батлагдан гарснаар 16 нас хүрсэн иргэн бүрд иргэний үнэмлэх дээр нь энэ цахим гарын үсгийг суулгаж өгнө. Цахим гарын үсгийн хууль дээр нэг зүйлийг онцлон хэлэхэд цахим гарын үсэг зөв хэрэгжээд, амьдрал дээр биеллээ олбол, иргэн болгон цахим гарын үсгийг хэрэгжүүлж, төрийн байгууллага нэвтрүүлж эхэлбэл өнөөдрийн Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
Иргэд төрийн үйлчилгээ авах гэж нэг цонхноос нөгөө цонх руу оочерлодог. Төрийн байгууллагуудын хооронд хэд хэд удаа явдаг. Тийм учраас цахим гарын үсгийн хууль хэрэгжээд, гэрээсээ гар утаснаасаа интернэт орчноос нийгмийн даатгалын тайлангаа мэдүүлдэг, төрийн 600 гаруй үйлчилгээг цахимаар хүлээж аваад, дээрээс нь цахимаар өөрийгөө батлах боломж бүрдэж байна. Цахим гарын үсгийг бид тоон гарын үсэг гэж хэлэх нь бас илүү зохистой. Тоон гарын үсэг гэдэг нь тодорхой цифр нь дахин давтагдашгүй бөгөөд тухайн хүний мэдээллүүд хадгалагдаж байна гэсэн үг" гэв.
Холбоотой мэдээ