Хан-уул дүүрэг: Хотын иргэддээ мөсөн хотхоноор бэлэг барьж байна

Хуучирсан мэдээ: 2021.12.21-нд нийтлэгдсэн

Хан-уул дүүрэг: Хотын иргэддээ мөсөн хотхоноор бэлэг барьж байна

Хан-уул дүүрэг: Хотын иргэддээ мөсөн хотхоноор бэлэг барьж байна

Хан-Уул дүүргийн засаг даргын тамгын газраас санаачлан дүүргийн 20-р хороонд байрлах Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнд ХУД-т байрлах аж ахуйн нэгжийн уриалан 2021 оны 12-р сарын 25-ны өдөр “МӨСӨН ХОТХОН”-мөсөн баримал нээлтээ хийх гэж байна.

Тодруулбал COVID-19 цар тахлын хүнд хэцүү цаг үед Монгол орны байгаль цаг уурын онцлогт тохируулан дархлаагаа дэмжих цэвэр агаараар амьсгалах, иргэдийн амрах чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, гэр бүл үр хүүхдүүдтэйгээ дурсамж хөглөн, тоглож, наадах боломжоор хангах өвлийн МӨСӨН ХОТХОН-ыг барьж байгуулах ажлыг ХУД санаачлан дүүргийн томоохон аж ахуйн нэгжүүдийг хамтран ажиллахыг уриалж байгаа юм.

Сурагчдын амралт, ЗУЛ САРЫН БАЯР-ыг тохиолдуулан энэ сарын 25-ны МӨНГӨН ӨВӨЛ хөтөлбөрийн хүрээнд  ОЛОН УЛСЫН НАЙРАМДАЛ ЦОГЦОЛБОР-ын ах эгч нар Сантагийн бүжиг, “Том бөмбөг”, “Удирдлагатай бөмбөг”, “Шурик”, “Код”, “Хөгжөөнт тоглоом” зэрэг олон хөтөлбөр өртөө зохион байгуулагдах бөгөөд  гэр бүл, найз нөхдөөрөө, анги хамт олноороо тоглох боломжтой юм. Энэхүү хөтөлбөр нь 2021.12.25—ны 12:00 болон 14:00 цагуудаас 2 удаа зохион байгуулагдах бөгөөд нийтийг хамарсан уг арга хэмжээ үнэ төлбөргүй байна.

Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнд:

“Мөнгөн өвөл” хөтөлбөрийн хүрээнд гэр бүл, хүүхэд залууст зориулан Christmas -н  баярын өдөр Хан-Уул дүүргийн засаг даргын тамгын газрын санаачлагаар хэрэгжүүлж байгаа энэ арга хэмжээ хүн бүрд нээлттэй байна.

Уг арга хэмжээнд бүх насны хүмүүс оролцож болох бөгөөд гэр бүлээрээ, найз нөхдөөрөө цагийг зугаатай, эрүүл агаарт хөгжилдөн өнгөрүүлэх боломжтой. Нийтийг хамарсан уг арга хэмжээ үнэ төлбөргүй болно.

Амралтын өдрийг гэр бүлээрээ ая тухтай, агаар салхинд гарч өнгөрүүлэхийг эрхэмлэгч та бүхэн Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнг зорин ирээрэй.

Цаа бугатай зургаа авахуулж, Пони морь, Монгол адуу зэргийг унаж, Морин чаргаар хөтөлбөрийн дагуу аялж, Гэр шоппингоос халуун уух зүйлээр үйлчлүүлж, хотын дуу чимээнээс түр ч болов амсхийн холдоорой.

Гадаа цаг агаар -25-30 градус хүйтэрч байна. Хүүхдээ дааруулахгүйн тулд тусгайлан зассан Монгол гэр шоппинг-д орж дулаацан тухлаарай.

МАДАГАСКАР ЦИРКМИШЭЭЛ СИТИ”-Д ТОГЛОГДОНО

Хоёр жилийн хугацаанд циркийн үзүүлбэр үзээгүй, циркээ санасан хүүхдэд залуучууд, гэр бүлийнхэнд  зориулан МАДАГАСКАР циркийн хамт олон шинэ жилийн баярыг тохиолдуулан “Мишээл” экспо үзэсгэлэнгийн танхимд 12-р сарын 25-31-ний хооронд циркийн тоглолтоор эргэн уулзах болсондоо баяртай байна.

Таны худалдан авсан билет бүр нь МАДАГАСКАР циркийн хөгжил, цаашдын үйл ажиллагаанд зарцуулагдах болно.

Цагийн хуваарь:

12-р сарын 25, 26-ны өдрүүдэд 12:00, 15:00, 18:00 цагуудаас тоглогдоно.

12-р сарын 27-31-ны өдрүүдэд 15:00, 19:00 цагуудаас тус тус тоглогдоно.

Tасалбар: 12-р сарын 25-аас Мишээл экспо үзэсгэлэнгийн танхимын кассаар борлуулагдана.

TAX: 5-12нас 10000

13-аас дээш 15000

Циркийн үзүүлбэрт:

– Шидэлттэй акробат

– Дээсээр наадагч,

– Хос жонглёр

– Цагиргийн үзүүлбэрүүд

– Хүүхэд багачуудын дуртай агаарын цагариг зэрэг олон төрлийн үзүүлбэрүүдээс бүрдсэн циркийн үлгэрийн ертөнц тоглогдоход бэлэн болсон ба нэг удаагийн циркийн тоглолт 1 цаг 30 мин үргэлжлэх болно.

Дашрамд дурьдахад Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн нь  2021 онд Нийслэлийн Шилдэг аж ахуй нэгж, байгууллагаар өргөмжлөгдсөн юм.

Тус өргөмжлөлд: Миний хороо, миний гудамж аяны хүрээнд орчныхоо тохижилт ногоон байгууламжийг нэмэгдүүлж, хотынхоо өнгө үзэмжийг сайжруулахад бодит хувь нэмрээ оруулсан танай хамт олныг “ШИЛДЭГ АЖ АХУЙ НЭГЖ, БАЙГУУЛЛАГА” -аар шалгаруулан нэгдүгээр байр эзлүүллээ хэмээн өргөмжилсөн юм.

“Мишээл Сити” төслийн дэд төв болох Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнд хүрэх газрын зургийг хүргэе

Ажиллах цагийн хуваарь:

Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн: 06:00-21:00

Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 8811-3280

Мишээл экспо төвийн үзэсгэлэнгийн танхимын циркийн үзүүлбэрийн цаг:

12-р сарын 25, 26-ны өдрүүдэд 12:00, 15:00, 18:00 цагуудаас тоглогдоно.

12-р сарын 27-31-ны өдрүүдэд 15:00, 19:00 цагуудаас тус тус тоглогдоно.

Циркийн үзүүлбэртэй холбогдох утас: 9986-5151, 8880-0551, 8043-0126

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж