БНСУ: Монгол охиныг дээрэлхсэн хэрэг гарсанд харамсч байна

Хуучирсан мэдээ: 2021.12.21-нд нийтлэгдсэн

БНСУ: Монгол охиныг дээрэлхсэн хэрэг гарсанд харамсч байна

БНСУ: Монгол охиныг дээрэлхсэн хэрэг гарсанд харамсч байна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос Өмнөд Солонгосын Хүний эрхийн үндэсний комиссын дарга Дуван Сонг-д хандан албан бичиг хүргүүлсэн. Тус албан бичгийн хариуг 14 хоногийн дараа ирсэн бөгөөд БНСУ-д өсвөр насны охидод хүчирхийлүүлсэн монгол охины хэрэгт тус улсын хүний эрхийг хамгаалах байгууллага онцгой анхаарч буйгаа тус албан бичгээр мэдэгдсэн байна.

Тодруулбал, “Өмнөд Солонгост амьдардаг 13 настай монгол охиныг дээд ангийн сурагчид нь дээрэлхсэн хэрэг гарсан тухайд гүн харамсал илэрхийлж байна. Улс орон, нийгэм бүрт хүүхдүүд бүх төрлийн хүчирхийллээс ангид байх ёстой гэсэн зарчим баримталж, ямар ч нөхцөлд хүүхдийн эрх ашгийн үүднээс эрхийг нь хамгаалах ёстой байдаг. БНСУ-ын ХЭҮК-оос цагдаа, боловсролын алба, тухайн сургуулиас авч хэрэгжүүлсэн арга хэмжээнд хяналт тавьж ажилласан болно. Түүнчлэн хохирогч болон түүний ээж, мөн гэрчийн мэдүүлэгт үндэслэн хохирогч юу үзэж туулсан болохыг тогтоохоор уг хэргийг ХЭҮК шалгасан.

Анхан шатны шалгалтын үр дүн дээр үндэслэн Комиссын байнгын хорооны хуралдаанаас хүний эрхийн зөрчил, ялгаварлан гадуурхалтын асуудлаар хяналт шалгалтын ажиллагаа явуулж, зөрчлийг арилгуулахаар гомдлыг хянаж,  шийдвэрийг 2021 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр гаргасан.

БНСУ-ын ХЭҮК нь гомдлыг хянаж дуусмагц, гарсан үр дүнг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисст хүргүүлэх болно.

БНСУ-ын ХЭҮК-ын даргын хувьд, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисстой хамтран, зөвхөн нийтлэг хүний эрхийг хамгаалах төдийгүй тус тусын нутагт оршин суугаа Солонгос-Монгол иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр цаашид ч хамтран ажиллана" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж