Монгол циркчид Францад дахин амжилттай тоглолоо

Хуучирсан мэдээ: 2021.12.21-нд нийтлэгдсэн

Монгол циркчид Францад дахин амжилттай тоглолоо

Монгол циркчид Францад дахин амжилттай тоглолоо

Дэлхийн хамгийн алдартай циркийн нэг болох “Феникс” циркийн тайзнаа 2019 онд Монголын циркийн уран бүтээлчид “Нүүдэлчин” тоглолтоо хийсэн билээ. Энэхүү тоглолтыг бэлтгэсэн “ANGELS Mongolian Modern Circus Theatre” циркийн хамт олон энэ удаа нүүдэлчин ард түмний өв соёл, аж амьдралыг орчин үеийн хэлбэрт оруулан найруулсан цирк, театр, бүжиг, хөгжим, язгуур урлаг хосолсон цоо шинэ “NOMADE” шоугаа дахин Франц улсад амжилттай тогложээ. Тоглолт арванхоёрдугаар сарын 11-21-нд болсон бөгөөд Францад ажиллаж амьдарч буй иргэд ирж, үзэж сонирхжээ.

Монголын циркийн бие даасан, бүрэн хэмжээний тоглолтыг хамгийн сүүлд Герман улсад 20 гаруй жилийн өмнө зохион байгуулж байжээ. Тиймээс “Нүүдэлчин” тоглолт нь баруун Европт хийж байгаа Монголын циркийн томоохон хэмжээний, бие даасан тоглолт болох юм. Тоглолтод Монголын 40 гаруй уран бүтээлч оролцсон байна.

Монголын бие даасан хөтөлбөр анх 2019 оны арваннэгдүгээр сарын 23-наас 2020 оны хоёрдугаар сарын 11-нийг хүртэл эхний гараагаа Францын нийслэл Парис хотоос эхлүүлжээ. Энэхүү орчин үеийн цирк, театр, бүжиг, хөгжим хосолсон цоо шинэ тоглолтын зарим үзүүлбэрүүд нь Монгол Улсаа, түүх болон урлаг соёлоо тэр дундаа нүүдэлчин ард түмний амьдралыг харуулдаг онцлогтой.

Тоглолтыг Монголын орчин үеийн циркийн “Angels” байгууллагын захирал, найруулагч, соёлын тэргүүний ажилтан Б.Оргилболд дэлхийд алдартай Францын “Cirque Phénix”-тэй хамтран найруулсан байна. Тоглолтод Монголын нүүдлийн ахуй соёл, зан заншил, өв уламжлалыг шингээсэн баялаг хөтөлбөртэй энэхүү тоглолтын уран сайхны удирдаачаар гавьяат жүжигчин, Монголын уран нугаралтын холбооны тэргүүн Л.Энхцэцэг ажиллажээ.

Мөн “Angels Mongolian Modern Circus & Theatre” цирк, “Ulaanbaatar Circus Mongolia” циркийн жүжигчид, Хөдөлмөрийн баатар С.Сүхбаатарын тэргүүлдэг Монголын бий биелгээний холбооны бүжигчид, уртын дуучин, соёлын тэргүүний ажилтан Д.Оюунжаргал, морин хуурч, хөөмийч, Соёлын тэргүүний ажилтан Д.Шинэцог Монголын мастер тогоочдын холбооны мастер тогооч Н.Өлзийсайхан нар оролцсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж