Сансарт ниссэн Япон тэрбумтан мөнгө тараажээ | News.MN

Сансарт ниссэн Япон тэрбумтан мөнгө тараажээ

Сансарт ниссэн Япон тэрбумтан мөнгө тараажээ

Сансарт ниссэн Япон тэрбумтан мөнгө тараажээ

Японы тэрбумтан Юусаку Маэзава /2021.12.20/ Даваа гаригт 12 хоногийн хугацаатай сансрын аяллаа дуусгаад ирснийхээ дараа амласан ёсоороо Ням гаригаас эхлэн хүмүүст програмаар дамжуулан мөнгө өгч эхэлжээ.

Онлайн худалдааны “Zozo”-г үүсгэн байгуулж хөрөнгөжсөн Маэзава арванхоёрдугаар сарын эхээр 12 хоногийн аяллаа хийх явцдаа хүмүүст мөнгө өгөхөө амласан байна. Тэрбээр өөрийн туслах Йозо Хирано, сансрын нисгэгч Александр Мисуркин нарын хамт арванхоёрдугаар сарын 8-нд Казахстаны Байконур сансрын буудлаас "Союз МС-20" хөлөг онгоцоор хөөрч, Даваа гаригт эх дэлхийдээ буцаж ирсэн юм.

Тэрбээр ням гаригт “кифутаун” хандивын платформоор дамжуулан бэлэг гардуулсан байна. Сугалаанд оролцсон хүн бүр дэлгүүрт ашиглах эсвэл буяны ажилд хандивлах боломжтой програмаар дамжуулан мөнгө авах аж. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээр нь 500-1 сая иен тараасан байна.

Маэзава Олон улсын сансрын станцад (ОУСС) байх хугацаандаа завгүй байсан бөгөөд өөрийн YouTube хуудсандаа бие засах газар хэрхэн ашиглах, шүдээ угаах гэх мэт өдөр тутмын үйлдлүүдийг харуулсан олон тооны видео бичлэгийг байршуулж, сансарт хэрхэн амьдарч байгаа талаарх дүрс бичлэгийг багтаажээ.

Өдгөө 46 настай Маэзава өмнө нь твиттер хуудсаараа мөнгө тарааж байсан. Өнгөрсөн 2020 онд  хоёр тэрбум ам.долларын хөрөнгийнхөө есөн сая ам.долларыг твиттерийн дагагчиддаа өгөхөө зарлаж байсан юм.

Эх сурвалж: Business Insider

Т. Исү

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zolzaya 2021-12-21 139.5.218.27

Nadaa mash saihan sanagdalaa

Avatar

Зочин 2021-12-21 213.87.162.192

* Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-21 202.179.27.207

Sumyabasar Dagvadorj naraas hamaagui deer yum baina

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2021-12-21 202.9.46.55

манйх ч баячуудаа овоо болоод ирэх үед нь айлгачихлаалдаа мөнгө таөраахдаг хандив өгдөг баячууд гэж байхгүй боллоодоо уул нь бүүр улс орон ядуу нэгч долларын сатангүй бахйдаа а хандив буяны өглөг их өгөдөг байуж билээ нэн япог бол их зөвхүн байна даа монголын тэрог,ууулгч баячууд одоо их айж бэргэсэн хэзээ шоронд аваачаад хийх бол хэзээ хөрөнггөө хуроаалагх бол гэх айдаст авгащтаж шинээр юм хийхээс зүнгээр гадаад аялаад амар ь тайван амьдрах гадаадад эд хэхөрөнгө худалдан авах хөрөнөг оруулах

Avatar

Зочин Йй 2021-12-21 203.98.76.9

Гарчгаа зөв өгнө үү. Японы сансар гэж уншихаар байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж