Австралийн үндэсний их сургуулиас гаргасан судалгааны дүнгээр 2100 он гэхэд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн 7000 хэлнээс 1500 нь устана гэв. Одоогийн байдлаар дэлхийн хэлний тал хувь нь устах аюулд ойрхон байна.
Аливаа улсын эх хэл мөхөхөд нөлөөлж буй гол хүчин зүйл юу байж болох вэ. Австралийн үндэсний их сургуулийн судалгаагаар нийт 51 хүчин зүйлийг нэрлэсэн байна. Хамгийн сонирхолтой нь зарим орны хувьд сургуульд олон жил сурах нь эх хэлний мөхлийн аюулыг нэмэгдүүлж байжээ. Эндээс үзвэл, эх хэл болон хоёрдогч хэлний боловсролыг системтэйгээр хамтад нь дэмжих шаардлагатай гэж судлаачид хэлэв. Мөн автозам эх хэлийг мөхөөж буй хүчин зүйлсэд багтжээ. Аливаа бүс нутагт гадаадын улс орон, хот, суурин газартай холбогдож буй зам хэдий чинээ их байна, төдий чинээ тухайн хэл устах аюултай юм. Ялангуяа цөөн хүмүүс ярьдаг жижиг хэлний хувьд энэ аюул тун ойрхон байдаг ажээ.
ЮНЕСКО-оос гаргасан ховордсон хэлний судалгаагаар Африк, Зүүн Сибирь, Төв Сибирь, Хойд Австрали, Төв Америк, Номхон далайн баруун хойд өндөрлөг нутгийн хэлнүүд устах магадлалтай гэжээ.
Африкт дэлхий дээр хамгийн олон хэлээр ярьдаг хүмүүс бий. Ард иргэд нь ойролцоогоор 2000 хэлээр ярьдаг. Кени улсын хувьд англи, суахили болон эх хэл холилдсон “Шэн” нэртэй шинэ хэл гаргасан. Гэвч ийн шинэ хэл үүсч буйтай зэрэгцээд 10 мянгаас цөөн хүн ярьдаг 300 гаруй хэл мөхлийн аюулд ойртоод байна. Эндээс 37 хэл нь нэн эрсдэлтэй нөхцөлд байна.
Европын холбоо 28 гишүүн улсаас бүрддэг боловч зарим орнууд нь нэг ижил хэлээр ярьдаг тул 24 албан ёсны хэлтэй. Төрөлх хэлээрээ ярьдаг хүмүүс маш цөөхөн, эсвэл зарим хэл аялгуу нь албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөөгүй байдгаас шалтгаалан зарим орны эх хэл устах аюулд оржээ.
Эх сурвалж: euronews
ҮНЭН 2021-12-21 64.119.19.169
хар хятад улаан оросууд сөнөнө
Зочин 2021-12-21 43.242.243.124
Буриад хэл гэж байхгүй Буриадуудын, Халимагуудын хэл чинь монгол хэлний нэг хэсэг
Зочин 2021-12-21 64.119.24.127
Буриад, Чукца, эскимос, уралын удмурт, башкир , г.м. оросд байгаа бага ястнуудын хэл 90% устана. Эх хэлээрээ ярих гэхээр бүх юм орос дээр, мөн үүнтэй адил, хятад дах бага ястнуудын хэл устаж бна.